| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00556/И |
| Дугаар | 133/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 133/ШШ2024/00492
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ********************** нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ******** онд Тонхил суманд төрсөн. 1985 оноос Тонхил сумын Үнэн нэгдэлд малчин 1987 оноос Бугат сумын Сүж багт малчин, мөн 1990-1991 онд Тонхил суманд аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1992 оноос Бугат сумын Сүж багт эхнэр ******** айл өрх болж одоог хүртэл малчинаар ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй, алга болсон. Цалин авч байсан архивын баримт дээр Тонхил сумын Үнэн нэгдлийн овог байхгүй, Бугат сумын Социализмын зам нэгдэл Ц гэж өвөөгөөр минь овоглож бичсэн зэрэг зөрчлүүдийг тогтоолгож ир гэсэн юм. Мөн 1990-1991 онд аав, ээжтэйгээ мал маллаж байсныг тогтоолгож ир гээд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй өдийг хүрлээ. Иймд бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1986 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Тонхил сумын Үнэн нэгдэлд малчин, 1987 оны 01 дүгээр сарын 01-нээс Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд, 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл аав ***********, ээж ***** нарын хамт тус тус мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Төрсний бүртгэлийн лавлагаа/**********/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 479 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэл
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 472 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт ********** 1985-1989 онуудын цалин хөлсний цэс,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 491 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт *********** 1990-1991 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6147 дугаартай архивын лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*******, **********/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *********** нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч ********** нь 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 472 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад 1985-1986 онд малчин, Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад 1987-1989 онд малчин байсан ********** нь 1985 онд 60 хөд/өдөрт 392 төгрөг, 1986 онд 694 төгрөг, 1987 оны 02-11 дүгээр сар, 1988 оны 01-12 дугаар сар, 1989 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч бригадад малчин байсан ************ 1985-1986, Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчин байсан ********** 1987-1989 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 479 дугаартай архивын лавлагаанд Тус аймгийн Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Бүс-ул бригадын харъяат ********** нь ******** оны ******** төрсөн, эрэгтэй, *********** нь * о*********ны ******* төрсөн, эмэгтэй, ****** нь ****** төрсөн хүү ******** нь ****** төрсөн, охин ******** нь ****** төрсөн, охин ****** нь ******* төрсөн охин гэж бүртгэгдсэн гэжээ. ,
Уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлийг хавсарган ирүүлжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *********** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ******* нь * өдөр төрснийг **************** Говь-Алтай аймгийн Тонхил сумын 22 дугаарт бүртгэжээ. Эцэг *********, эх ******* гэжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
5. ******** нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт мал маллаж байсан болох нь:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 491 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******** мал маллаж байсан хугацаа 1990-1991 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.
-Нэхэмжлэгч ******* эцэг ********** 1990-1991 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ********** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ********* нь *********** өдөр төрснийг ********* өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын ****** дугаарт бүртгэжээ. Эцэг ********, эх ********* гэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд *********, ********* нар нь гэр бүл болсныг *********** өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын ******* дугаарт бүртгэжээ.
- Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн * дугаартай ********архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ********* настай, эхнэр ******** настай, хүү ******** настай, охин ******* настай, хүү ********* настай, хүү ********** настай, охин ********** настай, охин ********* настай, хүү ********** настай, хүү *********** настай, охин ********* настай, хүү *********** настай нар нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд оршин суудаг гэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 1990-1991 онуудад эцэг ********* өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.
6. Иймд **********1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт мал маллаж байсан байдлыг тогтоожшийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Харин 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч *********** 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********** 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Сүж бригадад малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багт мал маллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Тамч бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ