Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2024/00496

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: ************** ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 1,330,416.98 төгрөг, зээлийн хүү 2,013,960.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,194.97 төгрөг, бусад 64,000 төгрөг, нийт 3,617,572.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ********* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь *********** ХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ********** тоот зээлийн гэрээ байгуулж 1,180,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, лизингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор ******* тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалуулсан. Зээлдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар ********* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 599,012.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 91,114.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 93.82 төгрөг, нийт 690,220.86 төгрөг төлсөн байна. Зээлдэгч *********** нь ********** ХК-тай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ********** тоот зээлийн гэрээ байгуулж 1,080,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, лизингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор ********* тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, худалдан авч буй бараа зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ********** нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар ********** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 330,570.17 төгрөг, хүүгийн төлбөр 75,166.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 66.76 төгрөг, нийт 405,803.01 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар №ЗГ/201844100253 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 580,987.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 929,489.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,409.26 төгрөг, нийт 1,607,885.72 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ******* ********** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 749,429.83 төгрөг, хүүгийн төлбөр 1,084,471.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 111,785.71 төгрөг, нийт 1,945,687.04 төгрөг байна. Зээлдэгч ********** нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч ******** ********* болон *********** тоот зээлийн гэрээний үүрэг 3,553,572.76 төгрөг, нотариатын зардал 64,000 төгрөг нийт 3,617,572.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч *********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагын дүн 3,617,572.72 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1,330,416.98 төгрөг, зээлийн хүү 2,013,960.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,194.97 төгрөг, бусад 64,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Банкнаас олгосон 8 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна. Төлөлтийг сар бүрийн 25-ны өдөр төлнө. 1 сард 450,000 төгрөг төлнө. 2024 оны 12 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 467,572.76 төгрөгийг тус тус хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. ******** ХК-ийн нэхэмжлэлтэй, *********** холбогдох үндсэн зээлийн төлбөр 1,330,416.98 төгрөг, зээлийн хүү 2,013,960.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,194.97 төгрөг, бусад 64,000 төгрөг, нийт 3,617,572.76 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч *********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагын дүн 3,617,572.72 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 1,330,416.98 төгрөг, зээлийн хүү 2,013,960.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,194.97 төгрөг, бусад 64,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Банкнаас олгосон 8 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна. Төлөлтийг сар бүрийн 25-ны өдөр төлнө. 1 сард 450,000 төгрөг төлнө. 2024 оны 12 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 467,572.76 төгрөгийг тус тус хуваарийн дагуу төлж барагдуулна гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,900 төгрөгнөөс 36,415.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,415.5 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 69 төгрөг, нийт 36,484.5 төгрөгийг улсын орлогоос, 36,415.5 төгрөгийг хариуцагч ******** гаргуулж, ************ ХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********** нь үндсэн зээлийн төлбөр 1,330,416.98 төгрөг, зээлийн хүү 2,013,960.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,194.97 төгрөг, бусад 64,000 төгрөг, нийт 3,617,572.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 12 дугаар сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 450,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 467,572.76 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч *********** ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,900 төгрөгнөөс 36,415.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,415.5 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 69 төгрөг, нийт 36,484.5 төгрөгийг улсын орлогоос, 36,415.5 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж, ************ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ