Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2024/01291

 

2024 10 23 135/ШШ2024/01291

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2024/0 /и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6 дугаар гудамж, *** тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******иуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, чулуут ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******эд холбогдох,

24,469,296.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэгч Бизнес ******* ******* ХХК нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4,469,296.24 төгрөгийг төлөхдөө: 2024.11.25-ны өдөр 744,883 төгрөг, 2024.12.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.01.25-ны өдөр 744883 төгрөг, 2025.02.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.03.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.04.25-ны өдөр 744,882 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас хариуцагч Я.*******эд холбогдуулан 4,469,296.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох төлбөр 4,469,296.24 төгрөгийг төлөхдөө: 2024.11.25-ны өдөр 744,883 төгрөг, 2024.12.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.01.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.02.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.03.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.04.25-ны өдөр 744,882 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,459 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,229.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 43,229.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.*******эд холбогдох иргэний хэрэгт хариуцагч 4,469,296.24 төгрөгийг төлөхдөө: 2024.11.25-ны өдөр 744,883 төгрөг, 2024.12.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.01.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.02.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.03.25-ны өдөр 744,883 төгрөг, 2025.04.25-ны өдөр 744,882 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,459 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,229.5 төгрөгийг хариуцагчаас, тавин хувь болох 43,229.5 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ