Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 116/ШШ2024/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Дорнод аймгийн ******* ******* ******* зүйл газрын баялаг ард түмний өмч” НҮТББ,  ийн , ын , “******* ******* баяндун *******” /ЗБН/, “******* нутаг *******” /ББН/, “******* баяндун *******” /ЗБН/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд үүссэн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” 17/06  дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

                 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, нэхэмжлэгч Ө., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

           1.1.Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* зүйл газрын баялаг ард түмний өмч” НҮТББ,  ийн , ын , “******* ******* баяндун *******” /ЗБН/, “******* нутаг *******” /ББН/, “******* баяндун *******” /ЗБН/-ийн зүгээс Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” 17/06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

               Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

           2.1. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” 17/06 дугаар тогтоолоор “...Байгаль экологийн тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, усны нөөцийг хамгаалах зорилгоор бичил уурхайгаара ашигт малтмал олборлохыг хориглож, харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулахгүй ... ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгаж” [1]шийдвэрлэсэн байна.

            2.2. Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* зүйл газрын баялаг ард түмний өмч” ТББ-аас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандаж Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” 17/06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. [2]

               2.3. Шүүхээс Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу[3], нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* зүйл газрын баялаг ард түмний өмч” НҮТББ,  ийн , ын , “******* ******* баяндун *******” /ЗБН/, “******* нутаг *******” /ББН/, “******* баяндун *******” /ЗБН/-ийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл,  шаардлагыг тодруулан, дээрх тогтоолыг илт хууль бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. [4] 

                Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

           3.1. Нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* зүйл газрын баялаг ард түмний өмч” НҮТББ,  ийн , ын , “******* ******* баяндун *******” /ЗБН/, “******* нутаг *******” /ББН/, “******* баяндун *******” /ЗБН/-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17/06 дугаартай “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” тогтоолыг гаргасан. Уг тогтоолд “Байгаль экологийн тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, усны нөөцийг хамгаалах зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хориглосугай” гэсэн нь дараа байдлаар хууль тогтоомжийг зөрчиж бичил уурхай эрхлэгч иргэд, *******үүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж байна. Үүнд: Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “******* уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь хэсэгт “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй *******ийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан ******* болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг” ойлгохоор хуульчилсан. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт ашигт малтмал, газрын тосны газрын чиг үүрэгт “бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргахаар” заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана” гэж заасан байна. Гэтэл хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэснийг зөрчиж хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч Улсын Их Хурлаас баталсан хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хориглох тогтоол гаргаж буй нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбоотой зохицуулалтууд улсын нийт нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилсээр байтал зөвхөн Дорнод аймагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хориглож буй нь хуулийг ноцтой зөрчиж буйн дээр улс дотор улс байгаа мэт хууль тогтоох байгууллагын эрх хэмжээнд халдаж буй явдал гэж үзэж байна. Энэхүү хууль бус тогтоолоос шалтгаалан Дорнод аймгийн бичил уурхайчин иргэд, бичил уурхайн *******үүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж орон нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дээрх журмыг баримтлан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн өргөдөлд заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулах зэрэг ажиллагаа хийгдэх боломжгүй болж нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 

             Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор “******* уурхайгаар ашигт малтмал олборлох журам” баталсан ба уг журам өнөөдрийн байдлаар улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмыг хэрэгжүүлэх асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “******* уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаарх зөвлөмж” гарган улс орон даяараа энэхүү журам амжилттай хэрэгжиж  байгаа болно. Энэхүү журмаар бичил уурхай эрхлэгчид үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлож эдийн засгийн эргэлтэд оруулан улс орны эдийн засаг, улс, орон нутгийн төсөвт хувь нэмрээ оруулдаг. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17/06 дугаартай “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.1 /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална/, 49.1 /Бүх шатны Засаг дарга тухайн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй/, 60.1.2 /аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах/ зэрэг заалтууд, Усны тухай хуулийн 11.1.5 /хуульд заасан бусад бүрэн эрх/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.1.1 /нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих/ зэрэг заалтуудыг тус тус үндэслэсэн байх бөгөөд дээрх хуулиудын тодорхой заалтуудад бичил уурхай үйл ажиллагааг зөвшөөрөх эсхүл хориглох талаар бүрэн эрх байхгүй байна. Маргаан бүхий уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40-р зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэснийг зөрчсөн ба эрх олгогдсон хуулийн зүйл, заалт байхгүй тул угаас түүнийг тодорхой заах боломжгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40.4-д заасан “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” илт хууль бус актын шинжийг агуулж байна. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17/06 дугаартай “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” тогтоолыг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.

              3.2. Нэхэмжлэгч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 296 дугаартай тогтоолын хүрээнд орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ард түмэн газрын баялгаасаа хүртэх ёстой гэсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бичил уурхай эрхлэхийг хориглосон шийдвэр гаргасан нь ард түмний боломжийг хаасан шийдвэр гаргасан байсан учир Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид иргэдээ ажилтай орлоготой байх боломжоор хангах ёстой байхад ийм шийдвэр гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 23-т зааснаар “бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй *******ийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан ******* болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг гэж заасан байна. Ингээд бид нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хуулийн хэлтсийн дарга Б.*******тэй ярилцаж ойлголцсон гэв.

          3.3. Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Хөгжлийн хэтийн зорилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж, байгаль орчинд халгүй, бүс нутаг  орон нутгийн хөгжлийг дэмжсэн, ард иргэдэд өгөөжтэй байх тал дээр бид бүхэн анхааран ажиллаж байгаа билээ. Аймаг орон нутгийн хэмжээнд уул уурхайн салбарт үүсээд буй зарим ноцтой алдаа дутагдал, сөрөг нөлөөллийг арилгаж, байгальд хор хөнөөлгүй, ард иргэддээ өгөөжтэй, хууль тогтоомжийг чанд мөрдсөн хариуцлагатай байх зарчмыг тогтоохын төлөө тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна. Иймд газрын доорх болон газрын дээрх байгалийн баялгийг байгаль орчинд аль болох унаган төрхөөр нь үлдээх, хөрс ургамал талхлагдах, бэлчээр хомсдох, тоосжилт нэмэгдэх, ан амьтан дайжих зэрэг сөрөг талууд гарч байгаа тул аймаг орон нутгийн хэмжээнд “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдаанаар хэлэлцэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17/06 дугаартай тогтоолоор баталгаажуулсан. Дээрх шийдвэрийн тогтоолын хувийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэхээр хувийг хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/4180 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг манайд ирүүлсэн. Дүгнэлтээр захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар тусгайлан эрх олгоогүй талаар дурдсан. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” тогтоолыг 2024 оны 1 дүгээр улирлын эхний хуралдаанаар дахин хэлэлцэхээр жагсаалтад тусгаж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэжээ.

          3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн удирдлагын зүгээс уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад нөхөн сэргээлт хангалтгүй, байгаль орчны зохисгүй хэрэглээний улмаас учирч болох хохирол, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах, байгалийн унаган төрхийг хэвээр үлдээх, усны нөөцийг хамгаалах, Засаг даргын аймгийн хэмжээнд уул уурхай эрхэлж байгаа асуудлуудыг цэгцлэх гэсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлын хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан. Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаартай тогтоол гаргахаас өмнө аймгийн удирдлагууд уул уурхайн зохисгүй хэрэглээний талаар хуралдаад шийдвэрлэсэн. ...Дээрх хуулиудыг баримтлан тогтоолыг гаргасан. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тусгайлан эрх олгоогүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           2. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” 17/06 дугаар тогтоолоор “Байгаль экологийн тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, усны нөөцийг хамгаалах зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хориглож” шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу, Дорнод аймгийн хэмжээнд бичил уурхай эрхлэх үйл ажиллагааг бүрэн хязгаарласан хэм хэмжээ тогтоосон байна.

         3. Уг тогтоолын хууль зүйн үндэслэлд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална/, 49 дүгээр зүйлийн 49.1 /Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй/, 60 дугаар зүйлийн 60.1.2 /60.1: Аймгийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 60.1.2: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах/, Усны тухай хуулийн 11.1.5 /11.1: Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.1.5: хуульд заасан бусад бүрэн эрх/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.1.1 /16.1: Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.1.1: нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих/ дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус баримталжээ.  

           4. Нэхэмжлэгч нараас: ... ******* уурхай эрхлэх асуудлыг хориглох эрх хэмжээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг тогтоолоор хориглосноор аймгийн хэмжээнд бичил уурхай эрхлэх хүсэлтэй иргэд, *******үүд дээрх үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж, хууль бус олборлолт болон сөрөг үр дагаврууд гарч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

        5. Хариуцагчийн зүгээс: “... Аймаг орон нутгийн хэмжээнд уул уурхайн салбарт үүсээд буй зарим ноцтой алдаа дутагдал, сөрөг нөлөөллийг арилгаж, байгальд хор хөнөөлгүй, ард иргэддээ өгөөжтэй, хууль тогтоомжийг чанд мөрдсөн хариуцлагатай байх зарчмыг тогтоохын төлөө тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна. ... Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/4180 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг манайд ирүүлсэн. ... Дүгнэлтээр захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар тусгайлан эрх олгоогүй талаар дурдсан. ...Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгайлан эрх олгоогүй”  гэж тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

          6. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь хэсэгт “”бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй *******ийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан ******* болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг” ойлгохоор, уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “******* уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно”, 3 дугаар зүйлийн 3.2-д “******* уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэж тус тус заажээ.

          7. Дээрх зохицуулалтуудаас үзвэл “бичил уурхай эрхлэх” нь ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бөгөөд, бичил уурхай эрхлэх асуудлыг зөвшөөрөх, эсхүл хориглосон хэм хэмжээ тогтоох эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгоогүй байна.

             8.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “******* уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 296 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “******* уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан бөгөөд уг журам хүчин төгөлдөр үйлчилж байна.   

             9.Хэрэгт авагдсан баримтуудаар, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 1/4180 дугаар албан бичгээр “... Дээрх тогтоолоор баталсан бичил уурхай эрхлэхийг хориглох ... талаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар тусгайлан эрх олгоогүй байна. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална” гэж заасантай нийцэхгүй байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгож, эргэж мэдэгдэх шаарлагатай[5] гэж ирүүлсэн бөгөөд, бичил уурхай эрхлэхийг хориглохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “хуулиар тусгайлан эрх олгоогүй” гэдгийг хариуцагч үгүйсгэхгүй байна.

            10. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, уг хуулийн 37.7-д “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно“ гэж тус тус заасан.

           11.“******* уурхай эрхлэхийг хориглох тухай” иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь аймгийн нутаг дэвсгэрт үйлчлэх хэдий ч бүх иргэдэд хамааралтай бус, “бичил уурхай эрхлэх” хүсэлтэй хуульд заасан шалгуурыг хангасан этгээдүүдэд буюу “тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн” шинжтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан захиргааны актын тусгай тохиолдолд хамаарч байна.   

           12.Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. 47.1.3-д Тухайн захиргааны байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гэж заасан.

          13.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны 17/06 дугаар тогтоолд дурдсан хуулийн заалтууд нь бичил уурхай эрхлэхийг хориглох асуудлыг тусгайлан зохицуулаагүй, “******* уурхай эрхлэхийг хориглох” эрх хэмжээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдоогүй байх тул дээрх тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.  

          14.Дээрх илт хууль бус тогтоолын улмаас Дорнод аймгийн хэмжээнд бичил уурхай эрхлэх хүсэлтэй этгээдүүдэд хуулиар хориглоогүй асуудлаар, хууль бус хязгаарлалт тогтоож, нэхэмжлэгч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэхээр байна.  

         15.Эдгээр үндэслэлүүдээр Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” 17/06 дугаар тогтоолыг “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.2, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.7 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Дорнод аймгийн ******* ******* ******* зүйл газрын баялаг ард түмний өмч” НҮТББ,  ийн , ын , “******* ******* баяндун *******” /ЗБН/, “******* нутаг *******” /ББН/, “******* баяндун *******” /ЗБН/-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “******* уурхай эрхлэхийг хориглох тухай” 17/06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    В.ДАВААНЯМ

 

 


[1] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас,

[4] Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас,

[5] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас