Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

2023 оны 02 сарын 09 өдөр                                            Дугаар 2023/ДШМ/07                                           ******* сум

 

У.*******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ө.Мөнхдөл,

Шүүгдэгч Ц.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

 Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны ..............шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч У.*******эд холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг ........оны ....... дугаар сарын ...........ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         ........ овгийн ............. нь ......... аймгийн ............суманд ......... оны .........дугаар сарын ..........-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, охины хамт амьдардаг, Улаанбаатар хот, ............. дүүрэг, ............. хороо, ................ тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ........дугаар хороо, ................тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар ............./,

          Шүүгдэгч У.******* нь ................. орчимд шунахай сэдэлтээр Өмнөговь аймгийн ******* сумын ................., ...................тоотод оршин суух иргэн Д.*******гийн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрт нь хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, 1 ширхэг цэнхэр замагт манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь У.*******ийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

             Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.*******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.*******эд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч У.******* нь хохирогч Д.*******д нийт 1800000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч Д.******* нь хүүхдийн мөнгөн бөгж, мөнгөн бугуйвчийг нэхэмжлээгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийн бага насны хүүхэд болох 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин .............. асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг ............................ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

                Шүүгдэгч У.******* давж заалдах гомдолдоо: “ ....Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

             Миний бие хохирогч Д.*******гийн дүү *******тай дотно харилцаатай болж хохирогч Д.******* эгчийн ................................тоот гэрт хэсэг хугацаанд хамт амьдарч байсан бөгөөд бид эзгүй байх үедээ түлхүүрээ гэрийнхээ ойролцоо далд хийгээд явдаг, түлхүүр хийсэн газраа бүгд мэддэг, Д.******* эгч намайг эзгүй үед гэрт орж болохгүй талаар хориглодоггүй харин ч зөвшөөрдөг байсан. Тийм болохоор түлхүүр хийдэг газрыг мэддэг байсан.

             Би түлхүүр тааруулж, хаалга, үүд, цоож цуургыг эвдэх зэрэг үйлдэл хийж ороогүй, ямар 1 багаж хэрэгсэл ашиглаагүй байхад миний эрхзүйн байдлыг дордуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулалгүй, хууль хэрэглээг тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

            Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

           Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг минь хөнгөрүүлж өгнө үү. Би түлхүүрийг нь хаана байдгийг мэддэг байсан. Нууцаар авч онгойлгосон гэж хүндрүүлээд байгаа. Энэ зүйл ангийг өөрчилж өгнө үү гэв.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч У.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

        

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

          Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч У.******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд шунахай сэдэлтээр Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг, Их-Уулын 4-7 тоотод оршин суух иргэн Д.*******гийн гэрт нь хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, цэнхэр замагт манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

           

             Хохирогч Д.*******гийн “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буцаж ирээд гэрт хулгай орсныг мэдээгүй явж байгаад гэх хүнтэй хамт ажилладаг тогооч Баярмаа гэдэг хүн хөөрөг, мөнгөн бугуйвч зарах гэж явж байна гэхийг сонсоод би гэртээ ирээд хөөрөг, бугуйвчаа хайтал байхгүй байсан. Тэгээд тэр тогооч эгч, гэх хүнийг хүүхдээ явуулчихаад 5 хоног ажил дээрээ ирээгүй байж байгаад ирэхдээ мөнгөн бөгж, бугуйвч, хөөрөг гэх зүйлстэй ирсэн. Тэгээд бугуйвч, бөгж хоёрыг алт мөнгөний дархан Сүхээ гэх хүнд зарж борлуулсан байсан. Тухайн гэх хүнтэй холбогдож мөнгө эсвэл эд зүйлээ олж өг гэхэд за гэж хэлээд одоог хүртэл хохирол нөхөн төлөөгүй байна. Би тэр хүнтэй зүгээр мэндийн зөрүүтэй өнгөрдөг хүн. Ийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр буюу ******* гэх хүнээс хөөрөгнийхөө хохирлыг барагдуулмаар байна. Бугуйвч, бөгж хоёрыг авахгүй, үнэлүүлэхгүй.” /хх 24-25/, 

 

              Гэрч Х.*******ын ”...Тухайн үед намайг ажил дээрээ байхад 2 хүүхэн орж ирээд надад жижиг хагархай хөөрөг зарах гэхээр нь би аваагүй. Тэр хоёр хүүхэн нэг цаг гаран авчих ах, банкны мөнгө нэхэгдээд байна, хойно барилга дээр ажилладаг юмаа гээд байхаар нь би ногоондуу өнгөтэй, 4-5 см өндөртэй, хагарсан жижиг хөөргийг 150000 төгрөгөөр худалдаж авсан.” /хх-32-33/,         

 

              Гэрч Ю.*******гийн “...******* надаас хүнд өр төлбөртэй болсон. Та надад 1500000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд миний охин ******* надаас айгаад юм хэлэхгүй байж байгаад сүүлд надад айлаас хөөрөг авсан гэж хэлсэн.” /хх-40-41/,

 

     Яллагдагч У.*******ийн  “....Баярмаа эгч намайг ******* эгчийн хөөрөг гээд аваад очих үед ******* эгчийн хөөрөг гэж мэдсэн. Гэхдээ намайг ******* эгчийн хөөргийг зөвшөөрөлгүй нууцаар авч очсоныг бол мэдээгүй. Би хохирлоо барагдуулсан.” /хх-75-76/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, Д.*******гийн өргөдөл /хх-8/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-19/, Хас үнэлгээ ХХК-ний 921, 1083 дугаартай дүгнэлтүүд, /хх 53-54, 65-68/, ХААН банкны дансны хуулга, /хх-89/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-90/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.*******ийг  хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1  жилийн  хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

         Шүүгдэгч У.******* нь “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоох” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

       Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгодог бол Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хүн байнга амьдрах гэрт хууль бусаар нэвтэрч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  бусдын эд хөрөнгийг авах тухай ойлголт юм.

         Шүүгдэгч Ц.******* нь тухайн гэрт бусдаас заавал зөвшөөрөл авахгүйгээр орох эрхтэй хүн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

         Шүүгдэгч У.*******ийн хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түлхүүрийг нуусан газраас авч гэрт нь нэвтрэн орж  бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

         “У.******* нь иргэн Д.*******гийн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу гэрт нь хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг тул шүүгдэгчийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................................... хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/  хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.*******ийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ............... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..................дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийн .........................өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/  хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГЭРЭЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

 

                                                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ