| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01399/И |
| Дугаар | 135/ШШ2024/01432 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2024/01432
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01399/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* баг, ****** хэсэг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** баг, ****** хороолол, ******** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас *******/-д холбогдох,
45,584,173 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 37,239,300 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээр банкнаас авсан зээлийн хүү шимтгэл, хураамж 8,152,700 төгрөг, хадгаламжийн хүү 192,173 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2023 онд Дархан сумын 10 дугаар багт 36 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 2023 оны 4-9 дүгээр сард тус барилгын зоорины давхрыг бүрэн, 1-р давхрыг дутуу цутгаж барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хөрөнгө оруулалт саатсаны улмаас зогсож, 2025 оны 03-р сараас үргэлжлүүлэн хийхээр болж байна. 2025 оны 3-р сараас үргэлжлүүлэн хийхээр болж байна. *******той 9 тоотод 3 сарын 13-нд гэрээ хийж, 37,239,300 төгрөг, 30 хувийн урьдчилгаанд авсан бөгөөд түүнтэй банкны хүү, шимтгэл, хураамж, хадгаламжийн хүү зэргийг төлөхөөр гэрээ байгуулаагүй юм. Иймд гэрээнээс татгалзсан хүсэлтийг хүлээн авч, урьдчилгаа төлбөрт төлсөн 37,239,300 төгрөгийг төлж барагдуулах боломжтой бөгөөд банкны хүү, шимтгэл, хураамж, хадгаламжийн хүү төлөх боломжгүй юм. Иймд нэхэмжилсэн банкны зээлийн хүү, шимтгэл хураамж гэх 8,152,700 төгрөг, хадгаламжийн хүү 192,173 төгрөгийг үл хүлээн зөвшөөрч төлөхөөс татгалзаж байна. ******* нь байр захиалахдаа банкнаас мөнгө зээлж байгаа талаар надад мэдэгдээгүй бөгөөд банкны хүү шимтгэл төлөх талаар захиалгын гэрээнд тусгагдаагүй болно гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч Д.******* нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 37,239,300 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул /нэхэмжлэгчтэй зөвшөөрсний үндсэн дээр/ гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээр банкнаас авсан зээлийн хүү, шимтгэл, хураамж 8,152,700 төгрөг, хадгаламжийн хүү 192,173 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Д.*******ы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан урьдчилгаа төлбөр 37,239,300 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээр банкнаас авсан зээлийн хүү шимтгэл, хураамж 8,152,700 төгрөг, хадгаламжийн хүү 192,173 төгрөг, нийт 45,584,173 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас урьдчилгаанд өгсөн төлбөр 37,239,300 төгрөгийг гаргуулахаар шаардаж, бусад шаардлагаасаа татгалзсан болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
4. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаа төлбөр өгсөн 37,239,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хариуцагч Д.******* нь ...иргэний хэрэгт нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, банкны хүү зэрэг асуудал хөндөгдсөн тул хуулийн мэргэжлийн туслалцаа зайлшгүй авах болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлэн, өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй болно.
Шүүх нэхэмжлэлийн хувийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид гардуулж, өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарласан ба шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд хариуцагчид мэдэгдсэн бөгөөд дээрх хугацаанд хариуцагч тал өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах боломжтой, энэхүү эрхээр хангагдаж байсан.
Хариуцагч Д.******* нь дээрх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгааныг хүсэлтдээ дурдаагүй байх тул түүний өмгөөлөгч авах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нөгөөтэйгүүр хариуцагч Д.*******ы хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээр банкнаас авсан зээлийн хүү шимтгэл, хураамж 8,152,700 төгрөг, хадгаламжийн хүү 192,173 төгрөг, нийт 8,344,873 төгрөгийг нэхэмжлэхээс нэхэмжлэгч тал татгалзсан байх тул шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь нийт 45,584,173 төгрөгийн шаардлагаас 8,344,873 төгрөгөөр нэхэмжлэхээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөр 37,239,300 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Д.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 385872 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 344,146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА