Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/01070

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 0* өдөр

Дугаар 155/ШШ2024/01070

Х аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00992/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын * дугаар багийн * дүгээр байрны 1 давхрын 4 тоотод оршин суух, М.Б ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 5 дугаар багийн 12 дугаар гудамжны 11 тоотод байрлах, Ш хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн М сумын * дугаар багт байрлах *** дүгээр байрны 1 дүгээр давхрын 4 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Б ,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Х аймгийн М сумын * дугаар багт байрлах *** дүгээр байрны 1 дүгээр давхрын 4 тоотод байрлах 72.35 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2017 оны 05 дугаар сард Ш компани манай байгууллагатай гэрээ байгуулахдаа энэ ондоо багтааж дуусгана гэсэн боловч одоо 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Энэ байр хэлсэн хугацаандаа ашиглалтад орсон бол өшөө их зүйл хийх боломж надад байсан. Гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлсөн учраас өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна... гэв.

Хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Б ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна. М.Б гаргасан нэхэмжлэлээ өөрөө бүрэн дэмжихгүй байх шиг байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа. Гэрээний дагуу 100 хувь төлсөн гэж байна. Надад мэйлээр явуулсан баримтуудад 2017 оны гэрээ, 2022 оны гэрээ байсан. Гэрээнд барилгыг 75 хувийн гүйцэтгэлтэйгээр Ш компанийн өмчлөл болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Одоогоор банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа. Би тус банк бус санхүүгийн байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргах байсан. Уг байрыг улсын комисс хүлээж аваагүй. Ийм учраас өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт тус байр 100 хувь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа бөгөөд зээлийн төлбөрөөс чөлөөлсний дараа өмчлөлийн асуудал үүсэх боломжтой гэж бодож байна. Сая М.Б би төлбөрөө 100 хувь төлсөн гэж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтаас 100 хувь төлсөн гэж харагдахгүй байна. М.Б иргэний хэрэг үүссэнээс хойш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтнуудын нэг тактик гарч ирсэн нь шүүхэд нэхэмжлэлээ өгөөд шүүх нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй бол шүүхийн шатанд манай байгууллагын барилттай дансанд төлбөрөө 100 хувь төлж байгаа. Тэгэхлээр мөнгийг нь буцааж гаргах ямар ч боломжгүй болдог. Өөрсдийнхөө албан тушаалын давуу байдлыг ашиглаж мөнгөө барилттай данс руу хийгээд байгаа. Мөн Д.Г руу 3,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг хийсэн гэсэн баримт байна. Д.Г гэдэг хүн манай компанитай ямар ч хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагч шүү дээ. Мөн миний дансны хуулга байна. Үүнийг хаанаас авсныг мэдэхгүй мөн ямар зүйлийг нотлох гэж байгааг мэдэхгүй. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22/11 дугаартай М.Б тай байгуулсан гэрээ байгаа. Уг гэрээний 2.5-д холбоо, дохиолол, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилтын ажлуудын урсгал зардлуудыг орон сууц захиалагч 35 айл тэнцүү хувааж төлөх нөхцөлтэйгөөр тохиролцож энэхүү гэрээний 2.1-д заасан орон сууцны метр квадратын үнэд ороогүй болно гэж заасан. Энэ дээр бид нар тохиролцохгүй манай компанийн байрыг үнэгүйдүүлж байгаа. Энэ мөнгийг төлөхгүйгээр байраа авна гэж нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд очингуут нь мөнгөө барилттай дансанд хийгээд байгаа. Мөн гэрээний 4.10-т үндсэн албан хаагч нарын захиалсан байрыг улсын комисс хүлээн авсны дараа нийт байрны 39 хувийг төлж байрандаа орох эрхтэй гэж байгаа боловч улсын комисс байрыг хүлээж аваагүй байхад байраа өмчлөлдөө авна гээд яваад байгаа. Гэрээний 5.4-т гүйцэтгэгч талын төлөөлөгч ба худалдан авагч тал хүлээлгэх акт үйлдэн гарын үсэг зурж төлбөрөө хийснээр орон сууцыг худалдан авагч талд бүрэн хүлээлгэж өгсөнд тооцно гэж заасан. Би М.Б т орон сууцыг хүлээлгэж өгсөн акт буюу ямар нэгэн баримт байхгүй. Хавтаст хэрэгт ч тийм баримт байхгүй.

Хоёрдугаарт бид хоёрын дунд мөнгө төлснийг хүлээн зөвшөөрсөн акт, баримт байхгүй. Би энэ мөнгөн дүнгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрын дунд байраа хүлээлцсэн акт байхгүй, төлбөрөө төлсөн акт байхгүй учир төлбөрөө 100 хувь төлсөн байраа авна гэж байгаа нь үндэслэлгүй. Өмнө нь шүүхээр яваад байраа авсан Шүүхийн шийдвэрийн алба хаагч нарын нэгэн адил авна гэж шүүхдэж байгаа байх. Гэрээний 5.7-д энэхүү гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэх хүртэл орон сууц гүйцэтгэгч талын эзэмшилд байх ба захиалагч тал нь төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болно гэж заасан. Нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн гэж байгаа боловч бүрэн төлсөн гэх баримт нь байхгүй, яаж нотлогдож байгаа нь ойлгомжгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна. Бид нарын гол маргаж байгаа асуудал бол би Шүүхийн шийдвэрийн алба хаагч нартай уулзаж зөвшилцөөд ковидын үеийн зардлаа би өөрөө бүрэн хариуцъя. Харин та нар нэмээд хийгээд өгөөч гэсэн ажлын зардлуудаа гаргаад өгчих гээд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Дараа нь тэр зардлаа хувааж төлөх болтол төлөхгүй гэсэн учраас маргаан үүсэж бүгд шүүхэд хандсан. Захиргааны хэрэг маргааны дараа энэ хэрэг шийдэгдсэн бол илүү ойлгомжтой байх байсан болов уу. Иймд төлбөрөө 100 хувь төлсөн гэх баримт байхгүй, гэрээнд зааснаар байрыг улсын комисс хүлээж авсны дараа өмчлөлдөө авна. Одоо улсын комисс хүлээж аваагүй байгаа. Байрыг хүлээлцэх хүртэл гүйцэтгэгч талын эзэмшил, өмчлөлд байна гэж гэрээнд заасан. Манайх огт байрыг хүлээлгэн өгч акт үйлдээгүй. Төлбөрөө бүрэн төлсөн нэг ч албан хаагч байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 155/ШЗ2024/03356 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Мэдүүлэг хүлээн авсан баримт гэх баримт, ХААН банкны 2024 оны 9 дүгээр сарын 04, 2024 оны * дугаар сарын 14-ний өдрүүдийн *** тоот дансны Банк хоорондын шилжүүлгийн баримт, ХАС банкны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Орлогын маягтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны 2022 оны 9 дүгээр сарын 2* , 2022 оны 6 дугаар сарын 06, 2022 оны * дугаар сарын 19-ний өдрүүдийн 5*** тоот дансны Шилжүүлгийн мэдээлэл, ХААН банк дахь З.Г 5*** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/11 дүгээр Орон сууц захиалгын гэрээ зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч талаас Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар итгэмжлэл, хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай цахимаар ирүүлсэн хүсэлтүүд, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШЗ2024/02*** дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар албан тоотоор хариуцагч компанийн захирал З.Г нь З.Г хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцох эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

...Анх 2017 оны 05 дугаар сард Ш компани манай байгууллагатай гэрээ байгуулахдаа энэ ондоо багтааж дуусгана гэсэн боловч одоо 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Энэ байр хэлсэн хугацаандаа ашиглалтад орсон бол өшөө их зүйл хийх боломж надад байсан. Гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлсөн учраас өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байна...гэв.

Хариуцагч Ш  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд:

...Нэхэмжлэгч нь байрны төлбөрөө гэрээний дагуу 100 хувь төлсөн гэж байна. 100 хувь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа бөгөөд зээлийн төлбөрөөс чөлөөлсний дараа өмчлөлийн асуудал үүсэх боломжтой гэж бодож байна. Хэрэгт авагдсан баримтаас 100 хувь төлсөн гэж харагдахгүй байна. М.Б иргэний хэрэг үүссэнээс хойш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтнуудын нэг тактик гарч ирсэн нь шүүхэд нэхэмжлэлээ өгөөд шүүх нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй бол шүүхийн шатанд манай байгууллагын барилттай дансанд төлбөрөө 100 хувь төлж байгаа. Тэгэхлээр мөнгийг нь буцааж гаргах ямар ч боломжгүй болдог. Өөрсдийнхөө албан тушаалын давуу байдлыг ашиглаж мөнгөө барилттай данс руу хийгээд байгаа. Мөн Д.Г руу 3,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг хийсэн гэсэн баримт байна. Д.Г гэдэг хүн манай компанитай ямар ч хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагч шүү дээ. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22/11 дугаартай М.Б тай байгуулсан гэрээ байгаа. Уг гэрээний 2.5-д холбоо, дохиолол, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилтын ажлуудын урсгал зардлуудыг орон сууц захиалагч 35 айл тэнцүү хувааж төлөх нөхцөлтэйгөөр тохиролцож энэхүү гэрээний 2.1-д заасан орон сууцны метр квадратын үнэд ороогүй болно гэж заасан. Энэ дээр бид нар тохиролцохгүй манай компанийн байрыг үнэгүйдүүлж байгаа. Энэ мөнгийг төлөхгүйгээр байраа авна гэж нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд очингуут нь мөнгөө барилттай дансанд хийгээд байгаа. Мөн гэрээний 4.10-т үндсэн албан хаагч нарын захиалсан байрыг улсын комисс хүлээн авсны дараа нийт байрны 39 хувийг төлж байрандаа орох эрхтэй гэж байгаа боловч улсын комисс байрыг хүлээж аваагүй байхад байраа өмчлөлдөө авна гээд яваад байгаа. Гэрээний 5.4-т гүйцэтгэгч талын төлөөлөгч ба худалдан авагч тал хүлээлгэх акт үйлдэн гарын үсэг зурж төлбөрөө хийснээр орон сууцыг худалдан авагч талд бүрэн хүлээлгэж өгсөнд тооцно гэж заасан. Би М.Б т орон сууцыг хүлээлгэж өгсөн акт буюу ямар нэгэн баримт байхгүй. Хавтаст хэрэгт ч тийм баримт байхгүй. Бид хоёрын дунд мөнгө төлснийг хүлээн зөвшөөрсөн акт, баримт байхгүй. Би энэ мөнгөн дүнгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрын дунд байраа хүлээлцсэн акт байхгүй, төлбөрөө төлсөн акт байхгүй учир төлбөрөө 100 хувь төлсөн байраа авна гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний 5.7-д энэхүү гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэх хүртэл орон сууц гүйцэтгэгч талын эзэмшилд байх ба захиалагч тал нь төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болно гэж заасан. Нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн гэж байгаа боловч бүрэн төлсөн гэх баримт нь байхгүй, яаж нотлогдож байгаа нь ойлгомжгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна. Бид нарын гол маргаж байгаа асуудал бол би Шүүхийн шийдвэрийн алба хаагч нартай уулзаж зөвшилцөөд ковидын үеийн зардлаа би өөрөө бүрэн хариуцъя. Харин та нар нэмээд хийгээд өгөөч гэсэн ажлын зардлуудаа гаргаад өгчих гээд харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Дараа нь тэр зардлаа хувааж төлөх болтол төлөхгүй гэсэн учраас маргаан үүсэж бүгд шүүхэд хандсан. Захиргааны хэрэг маргааны дараа энэ хэрэг шийдэгдсэн бол илүү ойлгомжтой байх байсан болов уу. Иймд төлбөрөө 100 хувь төлсөн гэх баримт байхгүй, гэрээнд зааснаар байрыг улсын комисс хүлээж авсны дараа өмчлөлдөө авна. Одоо улсын комисс хүлээж аваагүй байгаа. Байрыг хүлээлцэх хүртэл гүйцэтгэгч талын эзэмшил, өмчлөлд байна гэж гэрээнд заасан. Манайх огт байрыг хүлээлгэн өгч акт үйлдээгүй. Төлбөрөө бүрэн төлсөн нэг ч албан хаагч байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч М.Б , хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Г нарын хооронд Х аймгийн М сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны 1 дүгээр давхрын 4 тоот 3 өрөө байрны орон сууцны 1 метр квадратын талбайн үнийг * * 0,000 төгрөгөөр тооцож, нийлүүлэхээр талууд тохиролцож, 2022/11 дүгээр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх ба зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү гэрээ байгуулагдсантай маргаагүй.

Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байрны төлбөр 100 хувь төлөгдөөгүй, гэрээнд улсын комисс хүлээж авах хүртэл байр Ш хязгаарлагдмал хариуцлагатай компаний өмчлөлд байна гэж заасан тул нэхэмжлэгчийн өмчлөлд шилжих үндэслэлгүй, нэхэмжлэгч нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж байранд хүчээр орсон, зарим төлбөрийг манай байгууллагын барилттай байгаа дансанд шилжүүлсэн, Д.Г гэдэг хүний дансанд шилжүүлсэн мөнгийг байрны төлбөрт төлсөн мөнгө гэж үзэх боломжгүй гэж маргалаа.

Дээрх Орон сууц захиалгын гэрээний дагуу Огноо: 4/25/2017, Хүлээн авагчийн нэр: Ш ХХК, дүн: 5,500,000, дансны дугаар 5***, гүйлгээний утга: байрны урьдчилгаа Д.Ц ... гэсэн мэдээлэл бүхий ХАС банкны Орлогын маягт,

Системийн огноо: 2022-09-2* , ...КТ дансны дугаар: 5***, нэр: Ноён Д.Г , дүн: 3,500,000, гүйлгээний утга: Б bair...,

Системийн огноо: 2022-06-06, ...КТ дансны дугаар: 59164* 9096, нэр: Ноён Д.Г , дүн: 5,000,000, гүйлгээний утга: Б bairnii uridchilgaa...,

Системийн огноо: 2022-09-2* , ...КТ дансны дугаар: 59164* 9096, нэр: Ноён Д.Г , дүн:5,000,000, гүйлгээний утга: Б bair... гэх ХААН банкны Шилжүүлэгийн мэдээллүүд,

Харилцагчийн нэр: З.Г , дансны дугаар: 5***, огноо: 12/2* /2022, утга: M BUMBABAYAR BAIRNII MUNGU, орлого 100,400... гэсэн мэдээлэл бүхий Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгын нотартиатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2023 он 12 сар 01 өдөр, Байгууллагын нэр: Х ус суваг ХХК, мөнгө тушаагч: ***-р байрны оршин суугч ажилтан М.Б , гүйлгээний утга: Бохирын шугам сүлжээний засвар, тушаасан мөнгөний дүн: 437,000 төгрөг... гэсэн мэдээлэл бүхий Х ус суваг ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтан, мөнгө тушаагч нарын гарын үсэг зурагдсан бэлэн мөнгөний орлогын баримт

Гүйцэтгэх огноо: 2024-0* -14, Хүлээн авагчийн дансны №***, нэр: Ш ХХК, дүн: 31,400,000, шилжүүлгийн утга: *** байр 4 тоот, Б гэх ХААН банкны Банк хоорондын шилжүүлэг,

Гүйцэтгэх огноо: 2024-09-04, Хүлээн авагчийн дансны №***, нэр: Ш ХХК, дүн: 12,730,000, шилжүүлгийн утга: ***-р байр 4 тоот, М.Б ... гэсэн агуулга бүхий ХААН банкны Банк хоорондын шилжүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч М.Б нь байрны нийт төлбөрт 63,667,400 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Г нь байрны төлбөр 100 хувь төлөгдөөгүй гэж маргаж байх боловч түүний...2022 онд ажилчдын байрны мөнгөнд шилжүүлсэн төлбөрийг Д.Г гэх хүний дансанд шилжүүлж, Д.Г нь хариуцагч байгууллагын дансанд нэр, нэрээр нь шилжүүлэхээр тохиролцсон...гэх тайлбараар 2022 онд нэхэмжлэгч нь Д.Г ын дансанд төлбөрийг шилжүүлж, тэрээр тухайн төлбөрүүдийг хариуцагч байгууллагын холбогдох дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж байранд хүчээр орсон, зарим төлбөрийг хариуцагч байгууллагын барилттай байгаа дансанд шилжүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/11 дүгээр Орон сууц захиалгын гэрээгээр гүйцэтгэгч тал буюу хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компани нь орон сууцны барилгыг 2022 оны 2 дугаар улиралд /2022 оны 06 сарын 01-нд үндсэн гэрээнд заасан/ багтаан барьж гүйцэтгэн, улсын комиссыг оруулах ба улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор худалдан авагч талд орон сууцыг хүлээлгэн өгөх өдрийг бичгээр мэдэгдэх, барилгыг улсын комисс хүлээн авсны дараа захиалагч талд орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцлийг бүрдүүлэх ба өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтуудыг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин орон сууцны үнийг бүрэн төлснөөр хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөс тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд М.Б нь Х аймгийн М сумын * дугаар багт байрлах *** дүгээр байрны 1 дүгээр давхрын 4 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч М.Б нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул худалдагч буюу хариуцагч Ш  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иймд шүүх нэхэмжлэгч М.Б ыг Х аймгийн М сумын * дугаар багт байрлах *** дүгээр байрны 1 дүгээр давхрын 4 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна., 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар,...төлүүлнэ., мөн хуулийн 5* дугаар зүйлийн 5* .1-д: ...илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул 63,66* ,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг хариуцагч Ш хязгарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж, нэхэмжлэгч М.Б т олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар М.Б ыг Х аймгийн М сумын * дугаар багийн *** дүгээр байрны 1 дүгээр давхрын 4 тоотод байрлах 72.35 метр квадрат 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 476,290 (дөрвөн зуун далан зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг хариуцагч Ш хязгарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж, нэхэмжлэгч М.Б т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Р.САРАНТУЯА