Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2023/0037/З |
Дугаар | 120/ШШ2024/0001 |
Огноо | 2023-12-26 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 120/ШШ2024/0001
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, *******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга болон Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600.00 төгрөгнөөс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 140,400.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, мөн хариуцагч тус бүрээс 35,100.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ