Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

2023 оны 02 сарын 08 өдөр                                      Дугаар 2023/ДШМ/04                                                  Даланзадгад сум

 

 

Э.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Э.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

Хэлмэрч Б.******* /цахимаар/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат,

 Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Б.Володя, Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны ............шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, Д.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******д холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2............ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

               ........ овогт ........., ..........оны ........... дүгээр сарын ..........ны өдөр Улаанбаатар хот, ........... дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “*******” ХХК-д барилгын туслах ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, .................... дүүрэг, .......... дүгээр хороо, ..................... тоотод оршин суух, албан ёсны бүртгэлтэй хаяг ............. хот, ...............дүүрэг, ......... хороо, .......... тоот, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...............,

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэ өдөр өглөөний 06 цагийн........................ аймгийн .......... сумын .........дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан ******* барилгын 3 давхарт байх “*******”-ийн анги гэх өрөөнд Н.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн мөрөнд 1, нурууны дээд хэсэгт 2, амны хэсэгт 1 удаа хутгалж амь насыг нь санаатайгаар хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Э.*******ы үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.*******ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 334 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 8160980 төгрөгийг, иргэний хариуцагч “*******” ХХК-наас  29013458 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,  Д.******* нарт олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, Д.******* нар нь насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдийн гэм хорын хохирол болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл авах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүгдэгчээс, иргэний хариуцагч нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ............. аймаг дахь .................газраас шүүх хуралдаанд хэлмэрчээр оролцсоны зардалд 450000 төгрөгийг гаргуулан дохионы хэлмэрч Ж.*******т олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хутга 1 ширхэг, архины шил 2 ширхэг, шар айрагны сав 2 ширхэг, подволк 2 ширхэг, өмд 5 ширхэг, дотоож 1 ширхэг, гутал, малгайтай цамц 1 ширхэг, цамц 1 ширхэг зэргийг устгахыг .......... аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Э.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах гомдолдоо: ... *******ы хийсэн хэргийн нөхцөл байдлаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бусдад доромжлогдон гадуурхагдсан мөн зодуулж биедээ гэмтэл авсны улмаас сэтгэл санааны гүн дарамтад орж энэ үйлдлийг хийсэн гэдэг нь *******ы өөрийнх нь тогтвортой өгсөн мэдүүлэг өмнөх таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал дээр хэлмэрч Золжаргалтай орж байсан хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг билээ.

Мөн шүүх эмчийн ....................... тоот шинжээчийн дүгнэлтэд Э.*******ы биед хөнгөн гэмтэл учирсан. ... Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж тодорхойлсон байдаг.

Гэрч ийн /хх-ийн 1-ийн 91-92/ ... 2 хоорондоо муудалцаад дохиогоор яриад байсан ... хүн орилоод байгаа чимээгээр сэрсэн, ...гэрч ы /хх-ийн 1-н 94-96/ ...Талийгаач бид 2 гаас гар утсаа авъя гэж дохиж ойлгуулж байхад утас байхгүй гэж дохиод инээгээд байсан гэж мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд архи уусан согтуу эрчүүд энэ хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй дүлий хүнтэй тийм сайхан эелдэг харьцсан гэх байдалд эргэлзээ төрж байна.

Гэрч ийн мэдүүлгээр маргалдаж муудалцаж байсныг нотолж байгаа бөгөөд Э.*******д хөнгөн гэмтэл учирсан нь эдгээр хүмүүс хоорондоо маргалдаж шүүгдэгч *******ы биед халдсанаас болж энэ хүний эмзэг сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсний улмаас би энэ хүмүүст дарлагдаж доромжлууллаа гэж хямралд орсноос болж хутга авч хүний биед халдаж хүний амь насыг хохироосон гэм буруугаа хүлээж байгаа гэдэг нь нотлогдож байгаа юм.

Иймээс хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь архидан согтуурсан хүмүүс *******ыг утас авлаа гэж дайрч доромжилсон муудалцаж эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл учруулснаас хэрэг даамжирч улмаар ******* нь хүний амь насыг хохироосон байна.

Энэ хэргийн улмаас хохирогч нас барсанд ******* нь маш их гэмшиж байгаа бөгөөд түүний ар гэрийн ахуй байдал туйлын хүнд эхнэр Энхцацрал нь мөн төрөлхийн хэлгүй дүлий 3-8 насны 3 хүүхэдтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй. *******ы халамж асрамжид байдаг билээ .

*******ы ар гэрийнхэн нь мөн өөр өөрсдийнхөө амьдралыг чадан ядан авч явж байгаа тусгай хэрэгцээт шаардлагатай өрх гэр бүлүүд байдаг юм. Гэсэн хэдий ч анхан шатны шүүх хурал болдог өдөр хоёр талын ар гэрийнхэн нь нийлээд 2 сая орчим төгрөг олж авч ирээд хохирогчийн талд өгөх гэсэн боловч тэд одоо авахгүй гэсэн . Ингээд анхан шатны шүүхээс *******аас 8160980 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч давж заалдах шатны хурлаас өмнө төлөхөө илэрхийлж байгаа гэдгийг заавал бичиж өгнө үү гэсэн болно.

Иймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын хэргийн нөхцөл байдал, гэм хорын хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн ахуй байдлыг харгалзан үзэж хорих ялыг 15 жилээс доош татаж ялын доод хэмжээгээр хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо:

Хавтаст хэргийн 220 дугаар талд байх иргэний хариуцагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт Д.г иргэний хариуцагчаар татсугай” гэжээ. Д. нь ******* ХХК-г итгэмжлэлийн дагуу төлөөлөх эрхтэй болохоос тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, эсвэл Э.*******ы учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй хүн гэдгийг анхаарч үзээгүй.

Мөрдөгчийн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэх зүйл хэсгийг үндэслэсэн байх боловч 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэх зохицуулалтыг хэрэглээгүй.

Уг зүйлд заасан "...хууль ёсоор хариуцвал зохих” гэх үгийн утгыг анхаарч үзээгүй нь үндэслэлгүй тогтоол гарах шалтгаан болсон байна.

“... Хууль ёсоор хариуцвал зохих” гэдэг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн аль нэг зүйл хэсгээр үүрэгжсэн байхыг ойлгоно. Хэдийгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа боловч гэм хор, хохирлыг нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасан “Гэм хор учруулснаас үүсэх үүрэг”-ийн зохицуулалтаар хэн хариуцах, хэрхэн хариуцах, гэм хорын хариуцлагын хэмжээг тогтоодог.

Энэ бүлэгт байгууллага нь өөрийн ажилтны бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээж болох ганц зохицуулалт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

... Одоогоор Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн актад барилгын компани нь ажилчдаа амрах байранд нь камераар хянах, харуул хамгаалалт гаргах, архи уулгахгүй байх үүрэг хүлээх, өөр бусад байгууллагын ажилтантай уулзуулахгүй цагдах үүрэг хүлээх зохицуулалт байхгүйг анхаарах хэрэгтэй.

 Хөдөлмөрийн дотоод журам ба гэрээнд ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн байдалтайгаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх үүрэг нь ажил олгогчийн бус харин ажил олгогчийн өмнө ажилтны хүлээх үүрэг юм.

Насанд хүрсэн хүн бүр өөрийн үйлдэл, эс үйлдлийн улмаас үүссэн үр дагаврыг өөрөө хариуцах ёстой. Гэвч бид хуулийг тайлбарлаж хэрэглэхдээ өөрсдийн сэтгэл хөдлөл, хувийн үзэл бодлоо ангид байлгаж хууль тогтоогчийн баталсан хуулийн үзэл санаа зохицуулалтын зорилгод нийцүүлэн тайлбарлаж хэрэглэх үүрэгтэй гэжээ.

охирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, Д.******* нараас гаргасан давж заалдах гомдолдоо: ...

1. Шүүгдэгч Э.*******ы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар буюу “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан” гэмт хэргээр зүйлчилж ял оногдуулах ёстой гэж үзэж байна.

2. Иргэний нэхэмжлэлийн тухайд шүүх бидний гаргасан иргэний нэхэмжлэлийг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан боловч сар бүр олгогдох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шийдвэрлэлгүй, дахин иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр орхисонд гомдолтой байна.

...Учир нь бид холбогдох бүхий л нотлох баримтыг шүүхэд бүрэн дүүрэн гаргаж өгсөн тул үүнийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Мөн шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын 2-т заасан тэтгэмжийн зөрүүг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэрнээ үүний дагуу сар бүр олгох ёстой тэтгэмжийн зөрүүг шийдвэрлэлгүй орхисон нь ойлгомжгүй байна.       

Иймд сар бүр 774000 төгрөгийн тэтгэмжийн зөрүүг буруутай этгээдээс гаргуулж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн. Насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийг минь 18 нас хүртэл сар бүр олгогдох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 774.000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.                                           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийг болдог бол амийг нь амиар солих хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү гэв.                                                                       

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Эхний тайлбараа дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээж байна. Бүгдээрээ адилхан архи ууссан. Бид нар бүгдээрээ буруутай. Би буруутай. Уучлаарай. Би том буруутай. Гэмшиж байна. Уучлаарай, холбогдох зардлыг гаргаж өгнө. Уучлаарай, намайг хөнгөрүүлж өгөөрэй. Намайг батлан даалтаар гаргаж өгч болохгүй юу. Миний бие муу байна. Би хүүхдүүдээ өсгөмөөр байна. Хоол унд авч өгмөөр байна. Мөнгө гаргаж өгмөөр байна. Ахиж муухай үйлдэл хийхгүй гэдгээ ойлгож байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Намайг өршөөгөөрэй, уучлаарай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ............... дугаартай шийтгэх тогтоолын хоёр дахь хэсэгт 15 жилийн хорих ял оногдуулсныг тодорхой хугацаагаар хөнгөрүүлэн тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хариуцагч “*******” ХХК иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөөний 06 цагийн орчимд ******* аймгийн .......... сумын .......... багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан ******* барилгын 3 давхарт байх “*******”-ийн анги гэх өрөөнд Н.*******ын зүүн мөрөнд 1, нурууны дээд хэсэгт 2, амны хэсэгт 1 удаа хутгалж  хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын “...Миний хүү 2..............өдөр ******* аймагт баригдаж байгаа барилга дээр ажиллахаар явсан. .............. цагийн үед манай хүүхдүүд гэрт ирээд миний бага хүүг эндсэн талаар дуулгасан. Хуулийн дагуу үнэн зөв шийдүүлэхийг хүсэж байна.” /1 хх-91-92/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.ийн “...би хүний орилоод байгаа чимээгээр сэрэхэд наад хутгыг нь булаагаад авчих гээд орилж байсан. Тэгээд харсан чинь миний хөл дээр талийгаач хэвтэж байсан. Талийгаачийн нүүр нь цус болчихсон, уруул нь сэтэрсэн байсан. ... миний хажууд орилоод би хүн алчихлаа гээд надад дохиогоор ойлгуулаад байсан. Тэгчихээд намайг хутгална шүү гэж хутгаараа чичлээд байсан.” /1 хх-91-91/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.ы “...г явахаар нь бид хоёр эргээд сууж байсан газраа суугаад хоёулаа жаахан юм ярьж байгаад би тонгойгоод архи хундагалаад байж байхад буцаад гүйгээд ороод ирсэн. Тэгээд орж ирээд талийгаач бид хоёрын голд зогссон. Би руу харах үед талийгаачийн шилэн хүзүү рүү нь баруун гараараа хоёр удаа цохиод авах шиг болсон. Тэгээд гурав дахь удаагаа цохиод авах үед нь гарт нь цагаан өнгийн хутга харагдаж байсан. Тэр үед талийгаач миний өмнөөс харж сууж байгаад ямар ч үйлдэл хийгээгүй хойшоо саваад унасан. Талийгаачийг унах үед талийгаачийн дээр нь хутгаа савчаад орилоод хашхираад байсан.” /1 хх-94-96/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.ийн “...өндийгөөд харахад гартаа хутга барьчихсан талийгаач ахыг 2 удаа шилэн хүзүү хэсэгт нь хутгалж байхыг харсан. Талийгаач ах завилж сууж байгаад хойшоо унаад өгсөн.” /1 хх-101-102/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-16-29/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-30-45/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх46-64/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-65-74/,

....... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ......... дугаартай шинжээчийн “...Талийгаач Н.*******ын цогцост нурууны ар талд сээрний 2, 3 дугаар түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушги гол судсыг зүсэж хатгаж гэмтээсэн шарх, эрүү, зүүн бугалга нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  Талийгаач Н.******* нь нурууны ар талд сээрний 2, 3 дугаар түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушги гол судсыг зүсэж хатгаж гэмтээсэн шарх, эрүү, зүүн бугалга, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас цус алдалтын шокод орж нас баржээ.” гэсэн дүгнэлт /1 хх-139-143/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2......................дугаартай дүгнэлтүүд /1 хх-151-163, 203-212/, ******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн  ............... дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /1 хх-193/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 220 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “...Э.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна. Э.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.******* нь хэл, сонсголын бэрхшээлтэй байгаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй юм.” гэсэн дүгнэлт /1 хх-199-200/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

   Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.*******ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Шүүгдэгч Э.*******д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нь “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх”, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат нь “гэм хорын хохирлыг ажил олгогч хариуцахгүй”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нар нь “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, сар бүр гэм буруутай этгээдээс тэтгэмжийн зөрүүг гаргуулах” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг  тус тус гаргажээ.

Шүүгдэгч “Э.*******ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй”, мөн “Гэрч Б., Н., Д., Л. нарын мэдүүлгээс үндэслэн амь хохирогчийг тухайн хэргийн нөхцөлд биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд орчинтойгоо хэвийн харьцаа үүсгэж, бусадтай харилцан ярилцаж, бусдын маргааныг салгаж байсан зэргээс дүгнэхэд талийгаачийн цусан дахь спиртийн хэмжээ хүнд зэргийн согтолттой боловч биеэ хянах чадвар, орчинтойгоо харьцах харьцааны хувьд хэвийн байсан болох нь тогтоогдож байна.” гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг гэмт этгээд мэдсээр байж хүнийг алсан гэж заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нарын  “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх тайлбар үндэслэлгүй байна.

“*******” ХХК-ийн зүгээс ажлын байрандаа ахуйн зориулалтаар амьдрах эрхийг өөрийн болон бусад компанийн ажилчдад олгосон нь ослын хэрэгт шинжээчийн багаар ажилласан шинжээчийн дүгнэлтээр ажил олгогч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалт, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, ерөнхий шаардлагын заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. Шинжээчийн энэхүү дүгнэлтийг үндэслэн тус компанийн дээрх буруутай үйлдэлд амь хохирогчийн ар гэрт учирсан 9013458 төгрөгт ноогдох хэсгийг хариуцуулах, харин 28160980 төгрөгийг гэм буруутай шүүгдэгч хариуцах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцна гэж ойлгоно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан  хохирлыг ажил олгогчид хариуцуулсан  шийтгэх тогтоолын заалтыг өөрчлөх  нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчид оногдуулсан хорих ял хөнгөдсөн гэсэн тайлбарыг гаргасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаас тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж зөрүүг олгохоор Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан бөгөөд хавтас хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоосон талаарх нотлох баримт авагдаагүйгээс анхан шатны шүүх нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Э.******* нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т 8161000 /найман сая нэг зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг төлж барагдуулжээ.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх тухай”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, сар бүр гэм буруутай этгээдээс тэтгэмжийн зөрүүг гаргуулах”, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн “гэм хорын хохирлыг ажил олгогч хариуцахгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “8160980” гэснийг “28160980” гэж, “29013458” гэснийг “9013458” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******т гэм хорын хохиролд 8161000 /найман сая нэг зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.******* нь .......................... өдрийг хүртэл цагдан хоригдсон 96 /ерэн зургаан/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ГЭРЭЛМАА

                                        ШҮҮГЧИД                                Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                         Л.НЯМДОРЖ