Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01076

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01076

х аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01044/И

х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын С дүүргийн 1 дүгээр хороо, ***, С плаза хаягт байрлах С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ууганбаяр,

Хариуцагч: х аймгийн М сумын 9 дүгээр багийн 24 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух, регистрийн дугаар Р**, Ж.О д холбогдох төлбөрийн үлдэгдэл 119,130 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 120,130 (нэг зуун хорин мянга нэг зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.О нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 96008882 дугаарын эзэмшигч болсон.

Ж.О нь гэрээний үүргээ үл биелүүлж, 96008882 дугаарын 2022 оны 11 сарын байдлаарх төлбөр 119,130 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Ж.О гаас төлбөрийн үлдэгдэл болох 119,130 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 119,130 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 120,130 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ж.О нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр: Миний бие Ж овогтой О нь нь Skytel ХХК-аас нэхэмжилсэн 120,130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ж.О д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 119,130 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 120,130 (нэг зуун хорин мянга нэг зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн 50 хувь болох 2,275 төгрөгийг хариуцагч Ж.О гаас, 50 болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.О д холбогдох төлбөрийн үлдэгдэл 119,130 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 120,130 (нэг зуун хорин мянга нэг зуун гуч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2,275 төгрөгийг хариуцагч Ж.О гаас, 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА