Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01081

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01081

Х аймаг

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

155/2024/01120/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ч сумын * багт оршин суух, Э.М ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х аймгийн М сумын 8 дугаар баг, 47 дугаар байр 29 тоотод оршин суух, Э.Х ,

Хариуцагч: Х аймгийн Ч сумын 1 дүгээр багт оршин суух, М.У д холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Э.М нь Х аймгийн Ч сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан юм.

Намайг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага оногдуулсан.

Би тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан 42,980,834 төгрөгийг төлсөн ба Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү олгосон тэтгэврийн зөрүүг тэднээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байдаг.

 

Иймд 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Х аймгийн Ч сумын 1 дүгээр багийн иргэн М.У д илүү олгосон тэтгэвэр болох 2,100,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг үндэслэн түүнээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр: Миний бие М.У нь Э.М ын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Би Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолын дагуу Э.М д 2,100,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байгаа.

2,100,000 төгрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Э.М д 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг түүний 5*** тоот дансанд сар бүрийн 01-ний өдөр 100,000 төгрөг шилжүүлсээр нийт 20 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. гэсэн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э.М 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.М нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Э.Хуланд олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байна.

Хариуцагч М.У гийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 5*** тоот дансанд сар бүрийн 01-ний өдөр 100,000 төгрөг шилжүүлж, нийт 20 сарын хугацаанд төлж барагдуулна гэх хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд бидний эвлэрлийг баталж, шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч М.У д холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5*** тоот дансанд шилжүүлж, 20 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч, зохигч тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 төгрөгийн 50 хувь болох 24,275 төгрөгийг хариуцагч М.У гаас, 50 хувь болох 24,275 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.М д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.У д холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг сар бүрийн 01-ний өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5*** тоот дансанд шилжүүлж, 20 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.У гаас 24,275 (хорин дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 24,275 (хорин дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.М д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА