Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 120/ШШ2024/0005

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын зарласан Цогтцэций сумыг өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд холбох /ЦДАШ/ ӨМАОНӨГ/202308498 дугаар тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Цогтцэций сумыг Өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд холбох /ЦДАШ ӨМАΟΗΘΓ/202308498 дугаартай тендерийг дахин зохион байгуулахыг Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ч.БАЯРМАА