Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/162

 

 

 

 

 

 

 

 2023         02            07                                             2023/ДШМ/162

 

     Б.О, Х.Н, А.Г,

   Ч.Х, Т.Т нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Т.Т, Ч.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Д.Ч,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

хохирогч “К п” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

хохирогч Н.Г-ийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Л.Чинбат, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч Ч.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О, Х.Н, А.Г, Т.Т, Ч.Х нарт холбогдох эрүүгийн 1906 04006 2011 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж, энэ өдөр ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................. овгийн ..........-ны О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .....................төрсөн, .. настай, эрэгтэй, ............ боловсролтой, мэргэжилгүй, “............... ажилтай, ам бүл .., ............. хамт ............ дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............ дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .... тоотод түр оршин суух, /РД: ......................./;

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 445 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан,

2. .......... овгийн .........-ийн Х, 19.. оны ... дугаар сарын ..-ний өдөр .................. төрсөн, .. настай, эрэгтэй, ............... боловсролтой, мэргэжилгүй, “.................” ХХК-д .................. ажилтай, ам бүл .., .......... хамт .............. дүүргийн .. дугаар хороо, .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

3. ................. овгийн .............-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... төрсөн, .. настай, эрэгтэй, ....... боловсролтой, ............ мэргэжилтэй, ..........., ам бүл .., ................ нарын хамт ................ дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

4. ................. овгийн .............-гийн Г, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр ................. төрсөн, .. настай, эрэгтэй, ................ боловсролтой, мэргэжил.., “............” ХК-ийн ............ ажилтай, ам бүл .., .............. хамт ........... аймгийн ......... сумын .. дүгээр баг, .............  .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............ дүүргийн ... дугаар хороо, “..............” хотхоны ............... тоотод түр оршин суух, /РД: ...................../;

Нийслэлийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийтгүүлж байсан,

5. .......... овгийн .............-гийн Н, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .................... төрсөн, 37 настай, эрэгтэй, .............. боловсролтой, ................. мэргэжилтэй, “.................. ажилтай, ам бүл .., ................ дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ....... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, /РД: ....................../;

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан.  

Шүүгдэгч Б.О, Т.Т, Ч.Х нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож,

“А М” ХХК-иас ..-..УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийг 52.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 10.400.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “К п ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “К п ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-өөс Б.О-ын нэр дээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, “К п ББСБ” ХХК-д 41.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

“А М” ХХК-иас ..-..УБК улсын дугаартай “Тоёота Виллпаяр” загварын тээврийн хэрэгслийг 42.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 9.600.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “К п ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “К п ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Б.О-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-д хүргүүлж, “К п ББСБ” ХХК-д 32.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автотээврийн үндэсний төв”-ийн орчимд “К п ББСБ” ХХК-д 41.600.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан ..-..УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа тус тээврийн хэрэгслийг Б.О-ын өмчлөлийнх гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар Н.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн Н.Г-т 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, Т.Т нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Н И” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан А.У-д “Зарын дагуу явж байна, ББСБ-ын барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг эхнэртээ худалдан авч өгөх гэж байгаа юм, урьдчилгаанд 1.500.000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл мөнгийг таны төлөх ёстой “О К ББСБ” ХХК-д тавьсан зээлийн сар бүрийн төлөлтийг төлөх нөхцөлтөйгээр худалдаж авъя” гэж хуурч, улмаар мөн өдөр 17 цаг 19 минутанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатьн газарт тойргийн нотариатч Б.Э-аар баталгаажуулсан “Т.Т нь О.У-оос 8.320.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлэв” гэсэн зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.У-д урьдчилгаанд 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн, итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.У-г төөрөгдөлд оруулан залилж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Ц А” хотхоны гадаа байрлуулсан ZЕ21182788 арлын дугаартай, ..-.. УБУ улсын дугаартай, “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн О.У-д 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г нар Г.Н-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

Урьдын харилцааны явцад бий болсон “урьд өмнө нь үйлчлүүлж байсан” гэсэн итгэлийг урвуулан ашиглаж, “Хоногийн 200.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг чинь түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 600.000 төгрөг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Б-ийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэмүүлэл автомотив” засварын газраас ..-..УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Б-д 25.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Л.Б-ээс залилан авсан ..-..УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ..-..УБВ, арлын дугаарыг JТЗНТ05J2Ү0113959 болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Дархан Монбет” авто засварын газарт ..-..УНХ улсын дугаартай, Т111ТJА008001642 арлын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн ..-..УБВ улсын дугаартай, JТЗНТ05J2Ү0113959 арлын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 11.000.000 хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Л.Ч-той “Хоногийн 350.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь хоёр хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 1.400.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Ч-гийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос ..-..УБО улсын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Ч-т 141.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ..-..УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийн 02737740 дугаартай гэрчилгээг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Б-ны О болгон “02645028” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт ..-..УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.О-г төөрөгдөлд оруулж, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж, “өндөр хүү төлөхөөр амлаж” 50.000.000 төгрөгийг зээлэхээр тохирч, улмаар ОХУ-ын мөнгөн дэвсгэрт 1.130.000 рублийг Д.О-гаас залилан авч, түүнд 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь Г.Н-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны “Өег тулга” ХХК-ийн 204 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулах “Н л” ХХК-ийн байранд тус ХХК-ийн захирал Б.Б-тай “Хоногийн 69.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг чинь 7 хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 300.000 төгрөгийг төлж, итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Б-ыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ..-..УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Б.Б-д 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-аас залилан авсан ..-..УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ..-.. УНО болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бусдад худалдаалах ашиг олох зорилгоор фейсбүүк хаягаар интернет орчинд “хямд зарна” гэсэн зар байршуулж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн А.Т-т ..-..УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн ..-.. УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар А.Т-ыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Нисдэг машин” үйлчилгээний төвийн орчимд түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн А.Т-т 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, А.Г нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна иргэн Г.Д-тэй “Хоногийн 50.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 5 хоног түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 450.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Д-ийг төөрөгдөлд оруулж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Г.Д-д 12.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г.Д-өөс залилан авсан 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 39-53 УБЦ болгон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны орчимд 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 39-53 УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ж.Ж-ыг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь “Залилах" гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, мөн өөрийн үйлдсэн бусад гэмт хэргээ нуун далдлах, эрүүгийн хариуцлагаас зугтаах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Монгол Улсын хилээр гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын 381 дүгээр тэмдэгт орчмоор ОХУ руу гарахаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Т, Ч.Х, А.Г, Х.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Н, А.Г нарын Л.Б, М.Гансүх, Л.Ч, Д.О, шүүгдэгч А.Г-ийн хохирогч Г.Д-ийг залилсан гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос А.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.О-ыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, Т.Т, Ч.Х, Х.Н нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Г-ийг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Ч.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, А.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Х.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Гт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж түүний нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гт оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Т.Т-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Г, Х.Н нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Ч.Х-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 1.028.751,50 төгрөгийг ОХУ-ын 23.450 рублээр солиулсан кассын орлогын ордер, GВ1655, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Голомт банкинд 3.837.835 төгрөгийг АНУ-ын 1.385 ам.доллараар солиулсан кассын орлогын ордер, GВ16418, 03-10 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02694006 дугаар гэрчилгээ, ..-.. УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02531481 дугаар гэрчилгээ, ..-..УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн    02645028 дугаар гэрчилгээ, 62-80 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн     02433792 дугаар гэрчилгээ, ..-.. УБО улсын дугаартай тээврийн  хэрэгслийн 02724850 дугаар гэрчилгээ зэргийг зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Б.О нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан даавуун өмсгөл /цамц хэлбэртэй холбож оёсон/, савхин хос бээлий зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 01 дугаар тогтоолоор “К п ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 49-37 УБК улсын дугаартай, “Тоёота велпайр” /Toyota velfire/, ..-..УНЯ улсын дугаартай, “Тоёота кровн мажеста” /Toyota Cown Majesta/ загварын тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслүүдийг “К п ББСБ” ХХК-д шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Г-т, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.Урангоод, 11.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Г-д, 1.053.899 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, 50.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д, 8.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Т-т, 4.185.897 төгрөг гаргуулан хохирогч М.Ж-д олгуулж, шүүгдэгч Т.Т-аас 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Г-т, 4.451.759 төгрөг гаргуулан хохирогч О.У-д олгуулж, шүүгдэгч А.Г-өөс 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ж-д олгуулж, шүүгдэгч Х.Н, Ч.Х нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын цагдан хоригдсон 824 хоног, Ч.Х-ын цагдан хоригдсон 189 хоног, Т.Т-ын цагдан хоригдсон 189 хоног, А.Г-ийн цагдан хоригдсон 189 хоног, Х.Н-н цагдан хоригдсон 192 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.О, Т.Т, Х.Н, А.Г Ч.Х-т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/205 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” тогтоолоор дээрх 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч Х.Н, А.Г нарын Л.Б, М.Гансүх, Л.Ч, Д.О, шүүгдэгч А.Г-ийн хохирогч Г.Д-ийг залилсан гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “шүүгдэгч Х.Н, А.Г нарын Л.Б, М.Г, Л.Ч, шүүгдэгч А.Г-ийн хохирогч Г.Д, Д.О-г залилсан гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн залруулга хийжээ.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдолдоо:  “...Баянзүрх дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр дан ганц шүүгдэгч Б.О нь тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн бүх хохирлыг шүүгдэгч Б.О-аас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан байдаг.

Хохирогч Д.Б-ийн ззэмшпийн ..-..УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 100”, хохирогч Л.Ч-гийн эзэмшлийн ..-..УБО улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” загварын автомашиныг залилан авсан үйлдэлд шүүгдэгч Х.Н, А.Г, Г.Н нар нь оролцоотой болох талаар:

Хохирогч Д.Б-ийн 06-58 УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 100” загварын автомашиныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түрээслэж авсан бөгөөд “Түрээсийн төлбөр болох хоногийн 200.000 төгрөгийг барьцааны 500.000 төгрөг, нийт 700.000 төгрөгийг Г.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5023089668 тоот данснаас 5131160232 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд,  маргааш нь 2 хоног сунгая, гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр автомашиныг хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч нь Г.Н-гийн Хаан банкны 5023089668 тоот дансанд 5131160232 тоот данснаас 100.000 төгрөгийг машин түрээс, барьцаа үлдэгдэл утгатай шилжүүлсэн дансны хуулга,

хохирогч Д.Б-ийн “...2020 оны 2 дугаар сард байхаа нэг эмэгтэй хүн над руу залгаад “Батжанцан гэх хүнээс дугаарыг чинь авсан юм. Машин түрээслэх үү” гэхээр нь түрээслэнэ гэсэн. Тэгээд ирж үзэхээр болоод 1-2 хоногийн дараа Б.О нь 3 залуутай хамт ирсэн. Тухайн залуучуудын нэрийг нь мэдэхгүй, одоо харвал танихгүй байх. Тэгээд гурвуулаа ирж миний “Ланд-100” загварын машиныг үзчихээд явсан. Маргааш нь Б.О нь Н гэх эмэгтэйн хамт ирээд миний “Ланд-100” загварын ..-..УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай 200.000 төгрөгөөр түрээслэж авч яваад 2 хоногийн дараа машиныг маань гражид авчирч өгсөн байсан. Тэгэхэд Б.О, Н гэх эмэгтэйн хамт ирсэн санагдаж байна. ... Яг надтай харилцаж байсан хүн нь Б.О юм. Нөгөө залуучууд нь надтай юу ч яриагүй. Анх машин ирж үзэхдээ Б.О хамт явсан залуустаа “Механик юм байна шдээ, барьж чадах уу” гэж хоорондоо ярьж байсан, бусдаар харилцсан зүйл байхгүй. Ямарч байсан анх надтай ярьсан хүн Н байх, тэгээд эхний түрээслэж авахад Б.О-тай хамт ирж машин аваад, хамт ирж машин буцааж өгсөн. Машины төлбөр тооцоог Н хийсэн. Над руу эхлээд эмэгтэй хүн ярьж байсан. Машиныг ирж үзэхэд, Оаас гадна хоёр эрэгтэй хүн ирж үзсэн. Тэгээд “механик машин байна бид нар унаж чадахгүй юм байна” гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг,

гэрч Б.Г-ийн “...2020 оны 02 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. ...Тэр хүн ирэхдээ нэг эмэгтэй, хоёр залуутай дөрвүүлээ “Ланд 100” загварын хар өнгийн автомашинтай ирсэн. Оаас “Ланд 100” загварын автомашинаа зарах талаар асуухад зарж болно. 13.000.000 төгрөгөөр зарна гэж унаж явсан машинаа хэлсэн. Би тухайн үедээ надад тийм их мөнгө байхгүй, байгаа нь 11.000.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхэд О би Сэлэнгэ явчихаад ирнэ, тэр үед надтай уулзаарай гээд явсан. ... Авто тээврийн газраас О, түүний эхнэр гэх нэг эмэгтэй засварын газар руугаа очсон, тэгээд мөнгийг нь М ахад хадгалуулсан 8.000.000 төгрөг бэлнээр авч, түүнд өгсөн. Үлдсэн 3.000.000 төгрөгийг М ахаас зээлээд хамт явж байсан эмэгтэйн данс руу нь шилжүүлсэн. Нийтдээ От 11.000.000 төгрөг өгсөн. ... О нь ямарч байсан нэг эмэгтэй, хоёр залуутай явж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.М-ийн “...Тухайн өдөр Б.Г-д машин зарж байгаа хүн гэж мэдээд 3.000.000 төгрөгийг Н гэдэг хүний данс руу шилжүүлсэн ” гэх мэдүүлэг,

яллагдагчаар өгсөн Б.О-ын “...Н, Н, А.Г нар нь надтай бүлэглэж “Ланд 100, Ланд 200, Хөвсгөл явдаг Приус 30, Ново лизингээс авсан Приус 30” зэргийг хамтдаа авч, зарч борлуулсан юм. Тухайн үед энэ гурван хүний амьдралаар тоглоод яахав гэж бодож байсан. Нтэй би гэр бүлээс гадуур харилцаатай байсан...” гэх мэдүүлэг,

яллагдагчаар өгсөн Б.О-ын “...Н, Г, Н нартай нийлэн 4 үйлдэл байдаг дөрвүүлээ түрээсийн машиных        “Ланд 100”-ийн бичиг баримтыг Н цахим хаягаар олж авсан, мөн хохирогч Бтэй утсаар холбогдож хаягийг нь заалгаж хамт очиж авсан. Мөн данснаасаа түрээсийн төлбөр шилжүүлсэн байгаа. Н “Ланд 100”-г хамт очиж авсан. Г, Н, Маралмаа нар нь таксинд хүлээж байсан. “Ланд 100”-ийн мөнгөнөөс Нд 1.000.000 төгрөг, Г-т 1.000.000 төгрөг өгсөн. “Ланд 100”-ийн бичиг баримт худалдан авахад Н, Г, Н, М нар хамт явсан. ... Н бид 2 “Ланд 100”-ийн арлын дугаарыг солиулсан...” гэх мэдүүлэг,

мөн хохирогч Б.Гансүх нь 8.000.000 төгрөгийг бэлнээр 2020 оны 02 дугаар сарын 17-нд О-т хүлээлгэн өгсөн бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цаг 52 минутад Г.Н-гийн 5023089608 тоот Хаан банкны дансанд 2.480.000 төгрөг, 02 цаг 53 минутад 1.920.000 төгрөг, 2.469.000 төгрөгийг хийсэн байгаа ба мөн өдрийн 17 цаг 04 минутад А.Г-ийн эзэмшлийн 5688145391 тоот дансанд 500.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогыг АТМ-ээр хийсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.О-гийн “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Б.О гэх залуу нэг эмэгтэй хүнтэй хамт ОХУ-ын “Алтанбулаг” боомт дээр манай ажил дээр ирсэн. ... Хамт явж байсан эмэгтэйгээ миний найз хүүхэн гэж байсан. Тэр хүүхэн “хойшоо гараад маскаа оруулж ирнэ, би Сэлэнгэ дээрээс тосч авна” гэж ярьж байсан. Тэр хүүхний хажууд эдгээр яриаг ярьж байсан, нөгөө хүүхэн нь хүлээн зөвшөөрөөд байсан. ...Тэр хүүхэн “би хойшоо гараад рублийг нь өгнө” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг,

гэрч Д.Д-гийн “...О нь нэг цэвэрхэн царайтай залуутай ярилцаад сууж байсан. Нэг хүүхэн нь хаалганы тэнд зогсож байсан...” гэх мэдүүлэг,

яллагдагчаар өгсөн Б.О-ын “...“Ланд 200” дээр Н, Г, Н нар байсан. Тухайн үед М буюу Нгийн найз хүүхэн яваагүй. “Ланд 200” аваад Дархан явсан, тэндээ зарах гэсэн боловч болоогүй юм. Тэгээд Сэлэнгэ явсан. Сэлэнгэд Од өгөхөд Г, Н нар уг хүнийг зааж өгөөд Сэлэнгийн төвд буулгасан. Тэгээд Отай уулзаж байхад Н, Г нар байнга залгаад байсан...” гэх мэдүүлэг,

иргэний хариуцагчаар Э.О-ын “...Т гэдэг найз маань хил дээр нэг найзынхаа хамт ирсэн юм. Тухайн үед манай 2 багын найз байгаа юм гээд одоо энэ Н болон Хохо нартай танилцуулсан. Тэгээд бид 3 Н гэдэг залуугийн цагаан өнгийн суудлын автомашинд архи уусан. Тулгаа надад хандан манай 2 багын найз машиныхаа бичиг баримтыг хаячихсан юм, чи нэг таньдаг мэддэг хүн байвал олоод өгөөч гэсэн. Тэгээд би Одгий ахын дугаарыг олсон. Дугаар нь 91..........., О-ий ахтай утсаар холбогдоод “машины бичиг баримтаа гээгдүүлсэн юм. Гаргаж өгөх боломжтой юу” гэсэн чинь нөгөө хүнийхээ дугаарыг өгчих би холбогдоод шийдчихье гэж хэлсэн. “Ланд 200” маркийн автомашины гэрчилгээ гаргуулчихмаар байна гэсэн юм. Тухайн үед тэр “Ланд 200”-д нэг эмэгтэй, 4 залуу сууж явсан. 4 залуугийн 1 нь Хохо, 1 нь Н байсан. Харин үлдсэн 2 эрэгтэйг нь танихгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Н-гийн “...2020 оны 2 дугаар сарын 20-ны үед намайг гэртээ байхад О, Н, Г 3 хар өнгөтэй “Ланд 200” машинтай намайг гэрийн гадаанаас ирж авсан. Тэгээд бид 4 Сэлэнгэ аймаг руу явсан. О тухайн үед шүүхээс хилийн хоригтой байсан учраас Н, Г 2 Алтанбулагийн боомтоор О-ыг хилээр гаргаж өгөхөөр явсан. Тэгээд Алтанбулаг дээр ирэхэд Н, О гэх мөнгөтэй ченж байдаг талаар От хэлсэн. Тэгээд О ченж О-тай уулзахаар хилийн хажууд байдаг оффис руу Оын араас орсон. Намайг ороход О тэр О гэх ченж ахтай юм яриад сууж байсан. Намайг ороход О “ОХУ-аас маск авах гэж байгаа, тэгээд мөнгө дутсан” талаар Отай ярьж байсан. Би яг юу гэж ярьсан талаар нарийн сайн мэдэхгүй. Би тэр 2-ын ярианд огт оролцоогүй. ...О уг мөнгөнөөс Н, Г 2-т тус тусд нь 2-3 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.О нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч О, Н нарт бэлнээр 1.130.000 рубль өгсөн бөгөөд тухайн өдрийн Монгол банкны ханш 42.90 төгрөг байсан тул 1.130 000*42.90=48.477.000 төгрөг болж байна. Маргааш өдөр нь буюу 02 дугаар сарын 23-нд 42.792.400 төгрөг Нийн дансанд орсон байна. Мөн тухайн өдөр шүүгдэгч А.Г-ийн дансанд А.Сарангэрэлээс 50.000 рубль солиулсны 2.150.000 төгрөг орсон байдаг.

Мөн хохирогч Ог шүүгдэгч Н зааж өгсөн талаар Н, шүүгдэгч О нар нь мэдүүлдэг ба шүүгдэгч Н нь өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

Дээрх гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд эхлээд “Ланд 100” загварын  автомашиныг түрээслэн авч Дарханд аваачиж зарсан. Дараа нь “Ланд 200” загварын  автомашиныг түрээслэн авч Сэлэнгэд аваачиж барьцаанд тавьсан ба Г.Н, шүүгдэгч А.Г, Х.Н нар нь шүүгдэгч Оыг өөрийн эзэмшлийн автомашингүй, “Ланд 100”-г түрээслэж авсан талаар бүгд мэдэж байсан төдийгүй, тухайн автомашиньг Н олж аван утсаар ярьсан талаар хохирогч мэдүүлдэг тул “Ланд 100, Ланд 200” загварын автомашиныг бүгд зарах зорилгоор түрээслэж авсан талаар мэдэж байгаа нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Тийм дээ ч дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч Оыг шүүхийн шатнаас оргуулан, хилээр гаргах талаар бүгд тохиролцож, шүүгдэгч Оыг Хөвсгөл аймгийн Ханх сумын хилээр хууль бусаар гаргахаар Г нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явж, хилийн цаана нь Н, Н нар нь хүлээн авахаар тосч байсан талаар шүүгдэгч О, Н, Г, Н, гэрч Т болон хилийн албаны алба хаагчид бүгд мэдүүлсэн байдаг.

Хохирогч Д.Б нь анх эмэгтэй хүн ярьсны дагуу О нь 2 хүн дагуулж ирсэн гэж, шүүгдэгч О нь Н, Н, Г бид хамт очсон гэж, хохирогч Б.Гансүх 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй хамт ирсэн гэж тус тус мэдүүлээд байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч О-ын мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж чадаж байна гэж үзэж байна.

Прокуророос Оыг Н, Г, Н нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байтал анхан шатны шүүх Н, Г нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх ба Нээс хэргийн талаар тодруулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Учир нь, Н нь дээрх хэргүүдэд хэн нь ямар оролцоотой оролцсон, хэн нь хэдэн төгрөг авсан талаар маш тодорхой мэдүүлэх учиртай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ” зэргийг заавал нотлон тогтоохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Болд-Эрдэнийн “Ланд 100” загварын автомашиныг Г-д зарсан, Чийн “Ланд 200” загварын автомашиныг Од барьцаанд тавьсан, “Н л” ХХК-ийн “Приус 30” загварын автомашиныг Тт зарсан, Дий “Приус 30” загварын автомашиыг Жд зарсан гэмт хэргүүдийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд ямар оролцоотой оролцсон, хэн ямар хэмжээний хохирол учруулсан талаар бүрэн нотлоогүй байна.

Гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Н-гийн “Хаан” банкны 5023089668 тоот дансанд их хэмжээний орлого ордог бөгөөд өөрөө хувьдаа захиран зарцуулж, ар гэр рүүгээ мөнгө шилжүүлсэн байдаг. Мөн “Худалдаа хөгжлийн банк”-ны 499300553 тоот ам.долларын дансанд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 10.113 ам.долларын орлого орж, 10.118 ам.долларын зарлага гарсан байдаг. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 5862.60 ам.долларын бэлэн зарлага гарсан байдаг ба шүүгдэгч Б.О-ыг цагдан хоригдсоны дараа хийгдсэн гүйлгээ байна. Энэ мөнгө хаана байгаа талаар Нээс тодруулаагүй атлаа шүүгдэгч Б.О-аас дээрх хэргүүдийн хохирлыг бүгдийг гаргуулан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Г.Н-гийн “Хаан” банкны 5023089668 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ц гэх хүнээс “Инсайт” гэсэн гүйлгээний утгатай 5.900.000 төгрөгийн орлого орсон ба энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх талаар тодруулаагүй байна.

Прокуророос Г.Н-гийг Монгол Улсын хилээр гарч БНСУ-д зорчсон талаарх лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байх ба түүнийг ямар зорилгоор явсан, хэзээ ирэх талаар түүний ар гэрийнхэн болон ойр дотны хүмүүсээс тодруулсан ямар ч ажиллагаа хийгээгүй байдаг.

Мөн хохирогч Т-т, шүүгдэгч Б.О нь зуслангийн газрыг шилжүүлэн өгч, нотариатаар баталгаажуулсан ба хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн атал анхан шатны шүүхээс 8.500.000 төгрөг гаргуулан шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н-г “Ланд 200” загварын автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан хэмээн залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэн атлаа тухайн автомашины гэрчилгээг хуурамчаар үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гардан гүйцэтгэсэн Г, Т, О, О нарыг гэмт хэрэгт оролцооны талаар дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зэрчим”-д нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд бүх хүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гансүх, О, Т, Ж нарыг хохирогчоор тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн автомашинуудыг түрээсийн гэрээгээр халхавчлан залилан авсны дараа буюу захиран зарцуулах эрхийг олж авсан нь залилан мэхлэх гэмт хэрэг төгсөж байна. Харин тухайн автомашинуудыг шилжүүлэн авсан гуравдагч этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч болох учиртай юм. Үүнд анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Б.О нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан боловч тухайн шүүхийн ерөнхий шүүгч нь татгалзсан үндэслэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учир хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дараа шүүгдэгч Б.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдүүлэхгүй хэмээн шүүхээс татгалзсан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрхийг ноцтойгоор хязгаарласан үйлдэл байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг үсэг, тоо, тооцооллын зэрэг техникийн шинжтэй гаргасан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасан байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/205 дугаар тогтоолоор тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолд залруулга гаргасан байна. Уг залруулга шүүхийн тогтоол нь үг үсэг, тоо, тооцооллын зэрэг техникийн шинжтэй алдаа биш агуулгын хувьд залруулга хийсэн байгаа нь шүүхийн тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дараах ажиллагаануудыг хийгдсэний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой гэж үзэж байна.

“Ланд-100, Ланд-200” загварын автомашинуудыг залилсан гэмт хэрэгт Г.Н-гээс мэдүүлэг авч, шүүгдэгч А Г, Х.Н нар болон Тулгаа, Одбаяр, Одгэрэл нар нь ямар оролцоотой оролцсоныг тодруулах. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шударгаар олж тогтоох зарчимд нийцнэ.

Г.Н-гийн “Хаан” банкны дансаар болон “Худалдаа хөгжлийн” банкны ам.долларын дансаар орж байгаа их хэмжээний мөнгөний захиран зарцуулалтын талаар тодруулах, 5862.60 ам.доллар хаана байгаа талаар тодруулах,

А.Г, Х.Н нар нь Б.О-аас хэд хичнээн төгрөг авсан талаар Г.Н-гээс тодруулах,

Шүүгдэгч Б.О-ыг хилээр хууль бусаар гаргахад хэн, хэн, ямар оролцоотой оролцсон талаар тодруулах,

Дээрх гэмт хэргүүдийн үйлдэх сэдэлт, зорилгыг хэн санаачилсан талаар тодруулах,

Иймд Болд-Эрдэнийн “Ланд 100” загварын автомашиныг Г-д зарсан, Чийн “Ланд 200” загварын автомашиныг Од барьцаанд тавьсан, “Н л” ХХК-ийн “Приус 30” загварын автомашиныг Тт зарсан, Дий “Приус 30” загварын автомашиыг Жд зарсан гэмт хэргүүдийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд ямар оролцоотой оролцсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн, хэр хэмжээгээр барагдуулах талаар бүрэн тогтоож чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, 39.7 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Хохирогч М.Жын мэдүүлэгт: /хх 134-135/ “...Г гэх залуу нь Оыг надад “Приус-30” маркийн машиныг худалдах гэж байхад энэ машин бол ямар ч асуудалгүй машин, Оын эхнэр нь унадаг ямар ч асуудалгүй. Одоо ингээд О эхнэрийнхээ машиныг зарчихаар эхнэр нь уурлах байхдаа гэж 2-лаа хоорондоо ярьж, надад бас хандаж хэлж байсан. О “тэгж байгаад эхнэртээ жижиг тэрэг авч өгөхөөс” гэж байсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч А.Г-ийн шүүх хурал дээр мэдүүлсэн “...Б.О нь тухайн 62-80 УБТ улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн машиныг Хөвсгөл явахаас өмнө манай эхнэрийн машин гэж хэлж байсан, би эхнэрийнх нь машин гэж итгэсэн. Энэ талаараа хохирогч М.Жд “эхнэрийнхээ машиныг зарчихаар эхнэр уурлах байхдаа” гэж хэлж байсан. Б.О нь дээрх машиныг эхнэрийнхээ машин гэж хохирогч М.Ж бид 2-т итгүүлэн бид 2-ыг залилсан байна...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.О-ын “...Өмнө нь манай эхнэр приус-30 маркийн машинтай байсан. Би Хөвсгөл явахаас өмнө хэний машин юм бэ гэхэд манай эхнэрийн машин байгаа юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар А.Г нь Б.О-ыг М.Жыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд нь санаатай хамтран нэгдэж дэмжлэг үзүүлсэн зүйлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж, үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

А.Г-ийн хувьд Б.О-ыг гэмт хэрэг үйлдэж байна гэж мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Г-ийн хувьд хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.О нь 62-80 УБТ улсын дугаартай хар өнгийн приус-30 маркийн машиныг А.Гт өөрийн эхнэрийн машин гэж итгүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.О нь А.Г-тэй М.Жыг залилан мэхлэх талаар урьдчилан ярилцаж тохиролцоогүй бөгөөд М.Жтой Б.О нь таараад л залилах бодол төрсөн талаараа шүүхэд мэдүүлдэг. Шүүгдэгч А.Г нь “Б.О нь өөрийн эхнэрийн машин гэж итгүүлсэн тул эхнэрийнхээ машиныг зарчихаар эхнэртээ юу гэж хэлэх юм бол” гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа бодол байхгүй, Б.О-ын хэлснээр эхнэрийнх нь машин л гэж хэлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан.

Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаар тогтоолд “...Хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана...” гэж заасан бөгөөд А.Г нь хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлж аваагүй, өөрийн эзэмшилд байлгаагүй болно.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгийг А.Г аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог:

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй байгаа байдал нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байдал” гэсэн үндэслэлээр шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г-т Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай..." гэж заасан нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” байна.

Шүүгдэгч А.Гт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн хугацаа нь 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд энэ талаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр албадлагын арга хэмжээ дуусгавар болсон тухай тогтоол гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Буянхишиг гарын үсэг зуран, тус газрын дарга хурандаа Б.М, ахлах прокурор С.Б хянаж гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

Мөн шүүхийн шийдвэр дууссан талаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/312 дугаартай албан бичгээр Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанд хүргүүлсэн.

Шүүгдэгч А.Г-ийг тэнссэн шүүхийн шийдвэрийн хугацаа дуусаж, А.Г нь ял шийтгэлгүй болсон байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолоор А.Г-ийг урьд үйлдсэн гэмт хэрэгтэй ял шийтгэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, өмнөх шийтгэх тогтоол нь бүрэн хэрэгжиж дууссан бөгөөд өмнөх шийтгэх тогтоолын үйлчлэл дууссан байхад А.Гт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулаад зогсохгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн байна.

Өмнө нь шийтгэх тогтоолын үйлчлэл дууссан байхад дахин ял оногдуулсан нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах үндсэн зарчмыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолын дүгнэх хэсгийн 2, 3, 4, 5, 6, 7, 11, 12, 14 дүгээр хэсэгт заасан шүүгдэгч А.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Н-гийн өмгөөлөгч Л.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэснийг хэрэглэх бүрэн боломжтой атал хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн байна.

Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Х.Н-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, өөрийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Т, Ч.Х нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэцэрн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд Т.Т, Ч.Х нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэрэгт холбогдсон нийт холбогдогч нараас ганцаараа хохирлоо төлсөн, мөн гэм буруу дээрээ маргаагүй. Ийм учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн гомдлыг нь бүрэн дэмжиж байна. Бид нар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөр барагдуулах бүх ажиллагааг хийсэн. Хувийн байдлын хувьд эцэг, эх нь өндөр настай, хоёулаа группт байдаг. Бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, Ч.Х нь ажил хийдэг. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш нийт 9 сар 18 хоног буюу нийт 288 хоног хоригдсон. Хоригдсон хоногийг дүйцүүлэх ялын хэмжээ буюу мөнгөн илэрхийллээр үзэхээр 1 хоногийг 15-аар тооцоод үзэхээр 4.320.000 төгрөг болж байгаа. Миний хувьд хорихоос өөр төрлийн ялыг гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө барагдуулсан гэж үзээд торгох ялаар хорих ялыг сольж, торгох ялын доод хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр шийтгэсэн тохиолдолд 4.320.000 төгрөгийн торгох ялыг хасаад 5.680.000 төгрөгийн төлбөр үлдэж байгаа. Шүүх цагдан хоригдсон 288 хоногийг торгох ял руу шилжүүлж тооцож, торгох ялын доод хэмжээгээр шийдсэн тохиолдолд 5.680.000 төгрөгөөр торгож ялыг солих бүрэн боломжтой. Шүүх энэрэнгүй ёсны байдлыг харгалзаж үзэж ялыг солиод, нэг хоногийн өмнө ч гэсэн нэг айл элэг бүтэн байх боломжийг хангах хуулийн хувьд бүрэн боломжтой байна. Т.Т-ын хувьд гомдол гараагүй боловч хохирол, төлбөр төлөхөө илэрхийлсэн. Гэм буруу дээр маргаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ч.Х, Т.Т нарын ялтай холбоогүй ч гэсэн иргэний нэхэмжлэл, хохирогч нарын хохирлыг барагдуулсантай  холбоотой нэг чухал зүйлд анхан шатны шүүх дүгнэлт хийдэггүй. “К п” ББСБ-д учруулсан хохиролд хураагдсан 2 автомашин байгаа. Илтгэгч шүүгч дугаарыг дурдсан  ..-..УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” ..-..УБК улсын дугаартай “Тоёота Виллпаяр” гэх 2 автомашин хоёулаа хохиролд тооцогдоод “К п” ББСБ-д шилжсэн. Гэтэл 2 автомашиныг авахын тулд Т.Т, Ч.Х нар “Тоёота кровн мажеста” загварын автомашинд 10.400.000 төгрөг тушаасан. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө шүү. “Тоёота Виллпаяр” автомашинд 9.600.000 төгрөг нийтдээ 20.000.000 төгрөг урьдчилгаанд тушаасан. Энэ мөнгөн дээр ерөөсөө дүгнэлт хийж өгөхгүй байгаа. Шүүх хуралдаанд 20.000.000 төгрөгийг яах ёстой юм бэ, эсвэл хохиролд тооцох юм уу, хохирсон иргэдэд дамжуулж иргэний нэхэмжлэгчээс гаргуулж өгөх ёстой юм биш үү гэж хэлдэг. Гэмт хэрэгт холбогдсон нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө иргэний журмаар шударга ёсоор төлсөн мөнгийг хохирогчид олгох үндэслэл болохгүй. Тэгэхээр 10.400.000, 9.600.000 төгрөг буюу нийтдээ 20.000.000 төгрөгийг “К п” ББСБ-аас гаргуулах юм уу, гаргуулахгүй юу гэдэг асуудалд дүгнэлт хийхгүй орхигдсон нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хангах асуудалд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарын гомдлуудыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдолд дурдагдаж байгаа гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо болон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хэрхэн хуваасан асуудлын талаар яригддаг. Шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг гаргуулахаар шийдвэрлэхдээ шударга ёсны зарчим, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байдаг. Шүүгдэгч Б.О-ыг удаа дараа гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар Б.О-ыг дундаас нь онцолж байгаа нь хууль буруу хэрэглэсэн. Б.О урьд 2011 онд нэг удаа ял шийтгэгдсэн. Эхлээд шийтгэгдсэн ялыг нь А дугаартай шийтгэх тогтоолоор залруулж завдалт гэдгээр шийдвэрлэсэн. Залилах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлээгүй. Өөр төрлийн гэмт хэрэгт буюу 2021 онд одоогоос 12 жилийн өмнө ял шийтгүүлж байсан. Н гэдэг хүний дансны хуулга гэх зүйл яригддаг. Шүүгдэгч Б.О мөнгийг аваад өөрийнхөө амьдралын эх үүсвэр, амьжиргаанд зарцуулж байна уу, эсхүл Нийн дансаар зарцуулагдаж байгаа юм уу, мөн Нийн данснаас хэн нь бэлэн мөнгө аваад хэдэн төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцогч нарт хуваарилж байгаа асуудлыг шалгаагүй. Өмгөөлөгч Г.Нямсүрэн хэргийг буцаах байр суурьтай оролцсон. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломж байна гэж харж байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Б.О-ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт нь хууль буруу хэрэглэсэн. Энэ заалт нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг хангаж онц хүндрүүлэх бүрэлдэхүүн болж байгаа. Гэтэл Б.О-ыг оролцсон үйлдлүүдээс нь харахад 7 автомашин байдаг. 7 автомашиныг задлаад эхлээд нэг хүнээс худалдаж авсныг нь нэг үйлдэл болгоод эсхүл түрээслэснийг нэг үйлдэл болгоод, хохирлын объектоо бусдад шилжүүлж байгааг нь дахиад нэг үйлдэл гэж үзээд байгаа. Өмгөөлөгчийн хувьд нийлмэл гэмт хэрэг гэж харж байна. Сэдэлт нь залилан мэхлэх шунахай сэдэлтээр өөртөө эдийн ашигтай байдал төрсөн юм байна. Энэ дээр маргахгүй. Үйлдэл нь яаж хийгдсэн гэхээр эхлээд худалдан авах гэдэг ч юм уу, дараа нь авсан гэж байгаа зүйлээ бусдад шилжүүлж дундаас нь мөнгө гаргаж авч байгаа. Эд материал буюу автомашин биетээр тэр хүнд ашигтай байдал бий болгож байгаагүй. Зөвхөн мөнгө нь эдийн ашигтай байдал бий болгосон. Тэгэхээр нийлмэл гэмт хэрэг гэж үзвэл 7 үйлдэл байгаа. 7 үйлдэл дотроос зарим нь завдалт байгаа. Иймд амьдралын эх үүсвэрийн шинжийг хангах уу, хангахгүй юу.  “Тоёота Виллпаяр” автомашиныг залилсан, бусдад шилжүүлсэн гэмт хэрэг нь нийлмэл гэмт хэрэг юм. 7 үйлдлээс олсон орлогуудыг харахаар Б.О автомашинуудаас олсон хөрөнгөөрөө амьжиргааны эх үүсвэрт зарцуулсан зүйл харагддаггүй. Шийтгэх тогтоолын 58 дугаар талд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийн тоот дансанд хийсэн үзлэгээр 6.201.060 төгрөгийн зарлага гарсан нь хохирогч Б, Г, Ч, О нарыг залилсантай давхцаж байгаа. Б.О, Н нар нь уг мөнгийг өөрсдийн хэрэгцээнд шилжүүлж байсан гэдэг. Нийн данснаас гарсан зарлага нь Б.О-ын амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг илэрхийлэхгүй. Байнга үйлдэх нь гурваас дээш байж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн хэвшмэл болсон ойлголт байдаг. Амьжиргааны эх үүсвэрийг залгуулсан зүйл байхгүй. Нэг үйлдэлдээ олсон орлогоо дараагийн автомашины урьдчилгаанд өгч, үлдсэн мөнгөө хувааж авдаг. Энэ нь амьжиргааны эх үүсвэр биш. Цаг хугацааны хувьд 7 дугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл, 9 дүгээр сарын 30-ны өдөр нэг удаа, 2 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 4-ний өдөр гэсэн хугацааг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Б.О-аас хохирлын дийлэнхийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүгдэгч Ч.Х, Т.Т нартай бүлэглэсэн гэх үйлдэлд “Тоёота кровн мажеста” загварын автомашин дээр хуваасан мөртлөө дараагийн хүмүүстэй бүлэглэсэн үйлдэлд 1.000.000 төгрөг гаргуулах жишээтэй байгаа. Гэтэл үйлдэл оролцоо хамт байдаг. Энэ болгон дээр дүгнэлт хийгээгүй. Тиймээс хохирлыг шударгаар хувь тэнцүүлж гаргаж өгнө үү. Эдгээрээс гадна шийтгэх тогтоолыг уншихаар жишээлбэл, 50.000.000 төгрөгийн хохирлыг рублийн ханшийг зөвхөн хохирогчтой тохиролцсон үеэр нь шүүх тогтоосон байна. Гэтэл валютын ханшийг Монгол банкны тухайн өдрийн зарласан ханшаар тодорхойлдог. Тэгвэл 50.000.000 төгрөгөөс доош буудаг. Мөн хамтран үйлдэл оролцоог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан. Гэтэл энэ хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэхээс гадна хамжигч, хатгагчийн шинж харагддаг, үүнийг дүгнээгүй байна. Мөн залилах гэмт хэрэгт бодит учруулсан хохирлыг ярьдаг. Энэ хэрэгт бодит учруулсан хохирлоос гадна бусад зардлуудыг шүүх хохирол гэж үзэж шийдвэрлэсэн. Т.Т-тай бүлэглэсэн үйлдэл болох хохирогч О.У-гийн “Хонда Инсайт” загварын автомашины хохирол нь 8.500.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 7.000.000 төгрөг дээр шууд бус хохирол гээд 1.903.518 төгрөгийг нэмээд шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Л.Б “Тоёота ланд крузейр 100” загварын автомашинаа биет байдлаар хүлээгээд авсан байхад бусад зардал гэж 1.053.899 төгрөгийг Б.О-аас дангаар нь гаргуулахаар шийдвэрлэсэн. Залилах гэмт хэрэгт хор уршиг яригдахгүй, бодит хохирол яригддаг. Энэ талаар Улсын Дээд шүүх тодорхой дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирлыг хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “К п” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“К п” ХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Т.Т-т 41.600.000 төгрөгийн зээл, Ч.Х-т 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 32.400.000 төгрөгийн зээлийг олгосон. Эдгээр зээл болон зээлийн хүү эргэн төлөлт өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй. Зээл олгохдоо барьцаат зээлийн гэрээ байгуулж олгосон. Барьцааны зүйл нь 32.400.000 төгрөгийн Ч.Х-т олгосон зээлийн барьцаа “Тоёота Виллпаяр” загварын автомашин, 41.600.000 төгрөгийн зээлийн барьцаа “Тоёота кровн мажеста” загварын автомашин. Эдгээр зээлийг барьцаат зээлийн гэрээгээр олгохдоо зээлийн эргэн төлөлт төлөгдөхгүй тохиолдолд түргэн борлогдох үнэ гэдгийг 32.400.000 төгрөгийн зээлд олгогдсон “Тоёота Виллпаяр” автомашинд 34.002.000 төгрөгөөр олгогдсон, “Тоёота кровн мажеста” автомашинд 43.264.000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон. Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт нэг ч төгрөг төлөгдөөгүй. Эдгээр машинууд худалдан борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй 3 жил хадгалагдаж байна. Манай компанийн гэрээт байгууллагын гараашид байгаа. Өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн хувьд 20.000.000 орчим төгрөгийг урьдчилаад төлсөн. “К п” ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэдэг зүйлийг гомдолдоо дурдсан байна. 20.000.000 орчим төгрөгийг “К п” ХХК төлөөгүй. Автомашин худалдан авсан “А М” компанид төлж байгаа. Одоо тухайн автомашинуудыг худалдан борлуулахад 32.400.000 төгрөг, 43.264.000 төгрөгийн зээлийг эргэнэ төлөхөд хүрэлцэх үү, үгүй юу. Автомашинуудыг унахгүй, хадгалагдаж байгаа боловч Монголд орж ирсэн хугацаанаас шалтгаалж автомашины үнэ унадагтай холбоотой зээлээ бүрэн төлөхөд төвөгтэй нөхцөл байдал үүсэж байгаа. Мөн түргэн борлогдох үнийг барьцааны гэрээнд хангалттай тусгасан. “Дамно” компаниас тус автомашинууд одоо зах зээлд борлуулагдвал ямар үнээр борлуулагдах вэ гэдэг агуулгатай үнэлгээг хийсэн /1 хх 248, 249, 250/. Тэгэхээр автомашинуудыг худалдан борлуулаад зөрүү 20.000.000 орчим төгрөгийг шүүгдэгч нарт олгох боломжгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолын “К п” ХХК-тай холбоотой хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Н.Г-ийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К п” ББСБ-д хадгалагдаж байгаа ..-..УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” маркийн тээврийн хэрэгсэл өнөөдрийг хүртэл Н.Г-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. 30.000.000 төгрөгөөс шүүгдэгч Ч.Х 10.000.000 төгрөг төлсөн учраас түүнтэй холбоотойгоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Ч.Х-т хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй. Шүүгдэгч Т.Т, Б.О нар хохирол, төлбөр төлөөгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Н миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/205 дугаар шүүхийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШТ/205 дугаартай тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ялласан нь хэргийн байдалд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн гэм буруутай үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлж, хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаар нотлогдоогүй, хамааралгүй, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон ч Д.О-г залилсан гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийг хэн үйлдсэн сэдэлт, зорилго зэргийг заавал нотлосон байхаар хуульчилсан. Хэрэв хууль хэрэглээнд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заажээ.

Намайг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял халдаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь миний бие Б.О-тай бүлэглэн Д.О-г залилан мэхлээгүй, залилах талаар урьдчилан тохиролцоогүй, үйлдлээрээ нэгдээгүй, бусдад өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учруулаагүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Тухайн хэрэгт намайг буруутгаж байгаа үндэслэл нь зөвхөн вальют солиулах гэж байна гэж ойлгосон. Залилах санаа зорилго байгаагүй. Энэ нь хохирогч Д.О-гийн мэдүүлэг, Т.Нийн мэдүүлэг, мөн гэрээгээр нотлогддог. Вальют ченж зааж өгсөн нь яагаад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болсон, энэ нь залилах шинж байхгүй зэргээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд дээрх хэргийн тухайд миний оролцсон оролцоог гэмт хэрэг гэж үзсэн нь тохиролцсон үйлдлээрээ нэгдсэн зүйл байхгүй болох нь баримтаар нотлогдсон. Мөн Б.О-ын залилсан гэх мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, үйлдлээр болон санаатай оролцсон бол тодорхой хэмжээний мөнгө авах байсан байх. Харин ч өөрийн оролцооны талаар үнэн зөвөөр мэдүүлж, хүлээн зөвшөөрч байсан. Зөвхөн вальют ченж л хэлж өгсөн үйлдэл бий. Энэ нь гэмт хэрэг биш. Д.О-д учирсан гэх хохирлын тухайд Б.О-тай хамт тохирч хоорондоо хийсэн гэрээ, тухайн гэрээг үндэслэн шүүх ханшийг тогтоож хохиролд  тооцсон зэрэг нь дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж буй нь бусдыг залилсан гэх үйлдлийг үгүйсгэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан шүүхийн дүгнэлт нь хэргийн гэх үйлдлийн бодит байдалд нийцээгүй, шүүхэд хэлэлцэж тогтоогүй, байдлаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэл болох үйлдсэн гэх нөхцөл байдал, түүнд оролцсон оролцоо, хамаарал, мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн, бусдад хохирол учруулаагүй зэргийг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзсэн тохиолдолд үнэн зөвөөр мэдүүлсэн байдал, хохирол байхгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Г би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутайд тооцогдож 2 жилийн нээлттэй хорих ял оноогдсон. Уг хэрэгт хохирогч Ж нь 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг өгсөн бөгөөд үүний дараа Хөвсгөл аймагт хоригдож байсан Отай уулзаж өөрийн залилуулсан 10.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс хойш мэдүүлгээ байнга өөрчилж миний эсрэг мэдүүлэг өгсөн. Түүний мөнгийг Отай би хувааж аваагүй. 10 дугаар сарын 25-ны шүүх хурал дээр О нь “4.000.000 төгрөгийг хадам аавдаа зуслангийн газрын өрөнд өгсөн” гэж мэдүүлдэг. Мөн Т нь Оаас мөнгө авснаа мэдүүлдэг. Мөн Дт бэлэн мөнгө өгснийг би харсан. Миний бие Оыг хүний машин залилан зарж байгааг мэдээгүй, түүнээс мөнгө аваагүй, надад ямар ч баримт нотолгоогүй 1.000.000 төгрөгийн төлбөр гаргасанд гомдолтой байна. Хөвсгөл аймаг явсан, буцсан өөрийн зардлыг би өөрөө гаргасан болно. Миний бие Хас банк дахь цалингийн зээл, ББСБ-д автомашины зээлтэй бөгөөд энэ хэрэгт холбогдсоноос хойш төлбөрөө төлж чадаагүй. Мөн эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлдээ ганцаараа хөдөлмөр эрхлэх боломжтой, энэ байдлыг маань харгалзан үзэж ялаас маань хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ч.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан зүйл заалтаар зүйлчлүүлж, тухайн зүйл заалтыг анхнаасаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, бусдад учирсан хохирлыг сайн дураар бүрэн төлж барагдуулсан. Тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шийтгэх тогтоолд заасанчлан бусадтай үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдээгүй. Бизнес хийх санаа зорилготой явж байгаад ийм хэрэгт холбогдсон. Түүнээс биш урьдчилан үгсэн тохиролцож, өөрсдийн гүйцэтгэх үүргийг хуваарилсан зүйл огт байхгүй, гэсэн хэдий ч миний бие тухайн үйлдлүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан. Харин Эрүүгийн хэргийг хүндрүүлж үзсэн нь хэргийн бодит байдалд шүүхийн хийсэн дүгнэлт нь буруу өөрөөр хэлбэл, гэм буруугийн нөхцөл байдалд хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн нь дээрх хуулийн зорилготой нийцсэн. Харин хорих ял оногдуулсан нь нийгэмших бус, миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Би байнгын тогтмол орлого олдог, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу торгох ялаар  шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирол, төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Өмгөөлөгчийнхөө саналыг 100 хувь дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн захирамжаар хамтран гэмт хэрэг үйлдсэн Н, Г нарын үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрүүдийг зөвхөн надад шийдвэрлэж байгаад, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд хүсэлт, гомдол гаргах эрхтэй” гэж заасан боловч миний гаргаж өгсөн хүсэлт гомдлыг хүлээн авсангүй. “Шүүгдэгч О нь шүүхээр удаа дараа шийтгүүлсэн” зөвхөн миний тодорхойлох хэсэг дээр О гэсэн утгатай зүйл, бусад шүүгдэгч нарын талаар дурдаагүй байна. Мөн гэрч нарын мэдүүлгүүд тусгагдаагүй байна. Гэрч Т-ын мэдүүлгүүд 6 хх 127-129 хуудас, 7 хх 16-19 хуудас, 6 хх 195 хуудсанд гэрч Т-ын шийтгэлийн хуудас. Гэрч Т-ын мэдүүлэг нь шүүгдэгч Г нь ямар зорилготой Хөвсгөл аймагт ирсэн талаар болон өөрийнх нь “танаас болж” гэдэг. Хүнээр дамжуулан Г-тэй холбогдон намайг хил давуулахаар тохиролцсон мөн Г нь Ттай өөрийн дугаар болох 8000-1719 дугаараас холбогдож “та намайг хил рүү хамт явсан гэж хэлж болохгүй шүү, мал мах авах гэж явсан гэж хэлээрэй гэж ярьсан” гэж мэдүүлдэг. Мөн гэрч Д нь О№ыг хилийн хориотой бүсэд хүргэж өгсөн Г нь “за баяртай Мексикт уулзъя” гэж байсан гэх мэдүүлгүүд нь шийтгэх тогтоолд огт бичигдээгүй, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу энэ хэрэгт гэрч гэх Т, П, Д, шүүгдэгч Н, Г, Н оролцоотой нь өөрсдийн мэдүүлгүүдээр болон, мөн 6 хх 133-138 дугаар хуудсанд авагдсан миний гар утаснаас авсан гэрэл зургуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Н, Г нар нь тогтоогдохгүй байгаа гэх үйлдэлүүддээ хамт явснаа мэдүүлдэг боловч гэмт хэрэг хийгээгүй гэж мэдүүлдэг боловч яагаад сүүлийн 4 машины үйлдэл дээр хамт яваад байгаа нь тохиолдлын чанартай байх үндэслэлгүй юм. Энэ үйлдлүүд нь ч хохирогч нарын хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогддог.

Хохирогч Г-ийн мэдүүлгүүд, хохирогч -ийн мэдүүлгүүдээр 2 залуу 1 хүүхэнтэй хамт явсан гэж гэрчлээд байдаг. /10 хх 103, 3 хх 208-210/,

Тус шүүх хуралдаанаар хохирол тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй зүйл. Миний хувьд өмнө нь тус шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байгаа. Тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр тийм газрын тийм АТМ-ээс Нийн данснаас тэдэн төгрөгийн зарлага гарч, яг тэр цаг минутад Г, Н нар тэр АТМ-ээс өөрийн дансандаа орлого хийсэн гэж мэдүүлдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа. Гэтэл шийтгэх тогтоолд зөвхөн Гийн хуулганы орлого орсон он, сар, өдөр бичигдсэн байна. 5688145391 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 4 минутад Улаанбаатар хотын АТМ-ээс 500.000 төгрөгийн орлого орсон тодорхойгүй. Энэ өдөр хохирогч Б-ийн ..-..УНХ улсын дугаартай Ланд 100 зарагдсан. Зарагдсан мөнгө нь Нийн дансанд орлого болж тус өдөр орсон байдаг. Мөн Гийн дансанд орлого ордог. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 4 минутад Нийн данснаас зарлага гарсан байгаа. Нэг газар нэг АТМ-ээс, мөн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 25 минутад 5692019596 тоот данснаас 99920617 гэх утгатай 2.150.000 төгрөгийн орлого орсон. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ..-..УБО улсын дугаартай Ланд 200, хохирогч Од 1.130.000 рубль буюу 50.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан өдөр Г, Н нарт 100.000 рубль бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг. Гэрч С нь мөрдөн шалгах ажиллагаанд “би 2011 оноос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болон Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт вальютын ченж хийж байгаад 2020 оны 3 дугаар сарын 15-нд Оросын хил хаагдсаны улмаас ченж хийхээ больсон. 5692019596 тоот Хаан банкны данс 2016 оноос ашиглаж байгаа. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Гийн эзэмшлийн 5688145391 тоот данс руу 99920617 утгаар шилжүүлсэн. Тухайн цаг хугацаанд орос рубль 43 төгрөгтэй байсан, тооцоолж үзэхэд 2.150.000 төгрөг 50.000 рубль байх боломжтой. Мөн Г-ийн яриад байгаа Г гэдэг ченж мэдэхгүй, тийм хүн танихгүй гэх мэдүүлэг /12 хх 66-67/,

Мөн 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 45 минутад Хөвсгөл аймгийн АТМ-ээс 900.000 төгрөгийн орлого орсон байдаг. Энэ мөнгө нь хохирогч Ж-д зардаг 62-80 УБТ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зарсан 10.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг. Мөн дасны хуулга хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 26 минут хүртэл дахин их хэмжээний орлого ороогүй, зөвхөн зарлага гарч зарцуулагдсан. Хэрэв Г-ийн дансны хуулга шиг Н-ийн дансны хуулга он, сар, цаг минуттайгаа бичигдсэн бол миний мэдүүлээд байгаа Н, Г нарт өгсөн мөнгөнүүд нь харагдах байсан. Шүүгдэгч Н-н болон Нийн дансанд хийсэн үзлэгүүд нь шийтгэх тогтоол дээр, мөн миний дансны үзлэг нь цаг минут хугацаатай нь бичигдээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар “энэ хүмүүсийн дансыг нарийн шалгаж өгөөч” гэж мэдүүлсэн. Шүүх энэ талаар ямар нэгэн дүн шинжилгээ хийлгүй орхигдуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нийн данснаас Бичил хорооллын АТМ-ээс 1.500.000 төгрөгийн, 1.000.000 төгрөгийн зарлага гарсан. 1.500.000 төгрөг нь хохирогч Чийн ..-..УБО Ланд-200 авахад зарцуулж авсан, 1.000.000 төгрөг нь Н-д авч бэлэн өгсөн яг энэ цаг минутад Нн дансанд 999.000 төгрөг орлого орсон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Н болон Г нарын дансны хуулгыг нягталж харвал гэмт хэрэг төгссөний дараа дансанд нь орлого ордог. Цаг хугацааны хувьд ч таардаг. Миний хувьд өмнө нь бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч дансны хуулгыг нарийн шалгаж, ач холбогдол өгөхгүй байна гэж үзэж байна.

11 хх 78 дугаар хуудсанд шүүгдэгч Н мэдүүлэхдээ, Г, О бид 3 баримт бичиг хуурамчаар хийж өгдөг. О-тай 3-лаа хамт уулзсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ талаар шүүхээс ямар нэгэн дүн шинжилгээ хийсэнгүй.

11 хх 38 дугаар хуудсанд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Хонгортой ..-..УБО хохирогч Чийн Ланд-200 автомашиныг хуурамчаар миний нэр дээр хийсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр хийсэн итгэмжлэх, энэ итгэмжлэхийг би даалтанд байхдаа тус нотариатыг хайж олж учир нь тухайн нотариатын газар нүүсэн байсан тул өөрийн биеэр очиж авч ирсэн. Хавтаст хэрэгт хийлгэсэн нотлох баримтаар Хонгор гэх залуутай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яаралтай мөнгөний хэрэг гарсан тул ..-..УБО тээврийн хэрэгслийг барьцаалан 80.000.000 төгрөг зээлэхээр тохирч гэрээ хийсэн. Хонгор нь тухайн өдөр “мөнгө болсонгүй өнөөдөр байгаа нь 9.000.000 төгрөг байна. Маргааш өглөө эрт 10 цагт үлдэгдлийг банкнаас аваад шилжүүлэх”-ээр тохирсон. Машинаа үлдээгээд 8.000.000 төгрөгийг бэлэн авч явсан, тухай өдөр гэрээ хийхэд Андуудын нотариат нь оочиртой, орой байсан тул цаг гаран Хонгортой Н бид 3 хүлээх хоорондоо харилцан ярьж байсан. Маргааш нь Хонгор уг машиныг миний нэр дээр байдаггүйг мэдсэн тул 8.000.000 төгрөгийг Нийн данснаас буцааж шилжүүлсэн. Улаанбаатар их дэлгүүрийн урд талаас Г очиж машиныг авсан талаар мэдүүлдэг ба мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Мөн Ланд-100 маркийн ..-..улсын дугаартай Б-ийн машины арлыг сольж өгсөн засварчин гэрчилнэ гэдэг талаарч мэдүүлдэг. Энэ хүмүүсээс мэдүүлэг авч танилцуулах ажиллагаа хийсэнгүй. Мөн шүүгдэгч Г-ийн мэдүүлэгт 6 хх 51-53 дугаар хуудсанд миний хил гарах гэж авч явсан Ж-ын мөнгийг солиулсан вальютыг тухайн үед хураалгасан байсан гэтэл Г нь мэдүүлэхдээ “О-т өгсөн мөнгө минийх” гэх утгатай мэдүүлэг өгсөн байдаг.

Тус шүүхийн шийдвэр нь энэ хэрэг 2019 оноос хойш шийдэгдээгүй удааширсан, мөн намайг шүүхийн шатанд оргон зайлсан гэх шүүгчийн хувийн хандалгаар хандаж шийдвэр гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлэг зарлахаас өмнө хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт удаа дараа гаргасан мөн харьяллын дагуу Хөвсгөл аймгийн шүүхээр хэргийг шийдүүлэх хүсэлтэй байгаагаа мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан боловч 30 минут шүүх хуралдааныг завсарлуулан ерөнхий шүүгчийн тогтоол үйлдэж шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шийдсэн нь энэ хэргийн нэг талд гарах гэсэн арга гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Эрхэм шүүгч нар хэргийн нотлох баримтыг хянан үзэж хэргийг прокурорт буюу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Миний хувьд гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө эрхэлсэн тодорхой ажилтай байсан. 1 хх  69 талд “Талын орд” компанид барилгын менежер хийж байсан. Мөн “Синчи газ”, “Юни газ” гээд газны компанид борлуулалтын менежер хийж байсан /1 хх 58/. Гэмт хэрэг хийж амьдралын эх үүсвэр болгосон зүйл  байхгүй. Шүүгч нарыг дансны хуулгыг харж өгнө үү гэж гуйж байна. А.Г, Х.Н нарын дансанд орсон мөнгө нь миний мэдүүлсэн цаг, минуттай таарна. Миний мэдүүлж байгаагаар 2 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр Нийн данснаас мөнгийг нь аваад энэ хоёр хүний дансанд орж байгаа. Жишээ нь, 2 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн автотээврийн Хаан банкны АТМ-ээс Нийн данснаас аваад А.Г-ийн дансанд тухайн цаг хугацаанд 500.000 төгрөг орж байгаа. Мөн хохирогч Л.Ч-гийн “Тоёота ланд крузейр 200” загварын автомашиныг 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсны маргааш өдөр нь 2 дугаар сарын 23-ны өдөр А.Г-ийн дансанд 2.150.000 төгрөг, Х.Н-гийн дансанд 1.800.000 төгрөг орсон. Прокурор дансны хуулгыг авч хэрэгт хийсэн мөртлөө ямар учиртай мөнгө орж ирж байгааг тогтоогоогүй. Зарлага гарсан, орлого орсон гэж харагддаг. Энэ мөнгө нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Л.Б-ийн “Тоёота ланд крузейр 100” загварын автомашиныг зарж хувааж авсан. А.Г-ийн мэдүүлэг /5 хх 51-53/. Хохирогч М.Ж-ын мөнгө юм. Энэ мөнгийг А.Г авах гээд Б.О валют болгож солиулсан байгаа. Энэ мөнгөө авмаар байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Япон Улсад ажил хийж олсон мөнгө гэдэг. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэрэг хийгээгүй гэж ярьж байгаа хүмүүс нь хожоод байгаа ч юм шиг. Би хийсэн хэргээ хүлээгээд, гэм буруугаа хүлээгээд хохирол, төлбөрөө төлье гэхээр би хохироод байгаа ч юм шиг, аягүй сонин байдалд орчихоод байна. Хүмүүсийн оролцоо болон хохиролд дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Г-ийг нэр бүхий 6, шүүгдэгч Х.Н-г нэр бүхий 4 хүнийг тус тус залилсан гэж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтуудыг тавьж мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-ийг хохирогч М.Жыг залилсан, шүүгдэгч Х.Н-г Б.О-г залилсан гэмт хэрэгт хамтран оролцсон гээд бусад үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О-аас бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр үндэслэл муутай гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Үйл баримтыг сэргээн дүрсэлж үзэхэд, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд нэг зүйлд хэзээ ч, хэн ч маргадаггүй. “Тоёота ланд крузейр 100” загварын автомашинтай Дархан руу явсан, “Тоёота ланд крузейр 100” загварын автомашинтай Сэлэнгэ аймаг руу явсан, “Тоёота Прриус 30” загварын автомашинтай Хөвсгөл аймаг руу явсан гэх үйлдэлдээ бүгд маргадаггүй. Энэ үйлдлүүдийн цаг хугацааг харахад ойрхон давтамжтай явдаг. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О-ын автомашин мөн байсан гэж шүүгдэгч нар ярьдаг. Яг энэ мэдүүлгийг үндэслэх хэцүү, автомашинууд давтамжтайгаар хөдөө орон нутгийг туулсан. Шүүх энэ дээр дүгнэлт хийгээгүй. Улсын яллагчийн хувьд хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн. Тухайн тээврийн хэрэгслийн хохирогч нар “дөрвүүлээ байсан, 3 эрэгтэй байсан” гэсэн мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Энэ талаар шүүгдэгч Б.О тодорхой мэдүүлдэг. Өмгөөлөгч Ч амьдралын эх үүсвэр болгосон гэх асуудлыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Б.О-ын үйлдэл бусадтай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд нэг төрлийн аргаар 12 удаагийн үйлдлээр 11 хохирогчид 383.300.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ үйлдлийг прокуророос амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн. Агуулга нь 8 сарын хугацаанд олон удаагийн давтамжтай нэг төрлийн гэмт хэргийг үйлдээд байна. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахдаа, дахин гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгаа шоу, цэнгээн болон буудал, архи зэрэгт зарцуулж байгаа зарцуулалтуудыг амьдралын эх үүсвэр болгосон гэж Улсын Дээд шүүхийн тайлбартай холбон тайлбарлаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өмгөөлөгч С.Болорчулууны тайлбарт хэлэхэд, хохирогч М.Жын үйлдэлд шүүгдэгч А.Г-ийг андуурсан мэтээр тайлбар хэлсэн. Хохирогч М.Жын үйлдэлд болон А.Г нь нийт 6 хохирогчтой хэрэг дээр явж байгаа болохоор андуурсан байх боломжгүй. Шүүх А.Г-ийн хувьд хууль зөв хэрэглэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлийг бүрэн хангасан.  Шүүгдэгч А.Г Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн харгалзсан. Жилийн дараа буюу тэнсэнгийн хугацаанд 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хууль зүйн үндэслэл шууд хамаарна. Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн эдлэх ялыг тооцож гаргасан. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хувьд, шүүгдэгч Ч.Х гэм буруу дээрээ маргаагүй, хохирол, төлбөрөө төлсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан. Шүүгдэгч Ч.Х-тай холбоотой прокуророос тайлбар байхгүй. Шүүгдэгч Т.Т-ын ялыг багасгах хууль зүйн хувьд боломжгүй. Учир нь, гэм хор арилаагүй. Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт гаргаагүй гэсэн. Шүүх үнэхээр хууль зүйн дүгнэлтийг гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.М болон хохирогч “К п” ХХК тайлбарууд хийдэг. Гуравдагч талаас буюу миний талаас тайлбар хийдэг. Энэ тайлбарт хууль зүйн дүгнэлт хийгээгүй ч гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, 20.000.000 төгрөгийн урьдчилгаа “К п” ХХК-нд олгогдоогүй. 2 барьцаанд тавьсан автомашин үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тавигдсан. Шүүгдэгч нар болон “К п” ХХК нь түргэн борлогдох үнэлгээгээр тогтоож барьцаанд тавьсан байгаа. Өнөөдрийн байдлаар үнэдээ хүрэх нь эргэлзээтэй. Мөн өмгөөлөгч Чийн тайлбарт хэлэхэд, гэмт хэргийн хамтран оролцооны талаар тайлбар хэлсэн. Үүнийг дагалдаад гэм хор арилгуулах  хэн, хэн хэдэн төгрөг төлөх үү гэдэг асуудал орж ирнэ. Сэдэлт нэг талтай, хоёр талтай гэдэг гэмт хэргийн талаар тайлбар хэлсэн. Прокуророос зүйлчлэхдээ эхлээд эд зүйлсийг гэрээ болон бусад зүйлээр халхавчлан залилж аваад бусдад эд хөрөнгийн буюу тээврийн хэрэгслийн хохирол учруулж байгаа дүнгээрээ нэг үйлдэлтэй гэмт хэрэг. Тухайн тээврийн хэрэгслийн арал болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг солиод бусдад өөрийн мэтээр итгүүлэн, залилж бэлэн мөнгө авч байгаа асуудал нь дахиад өөр гэмт хэргийн шинжийг агуулж байна. Ингээд 2 талтай, хохирогчтой гэмт хэргийн нэг нь иргэний нэхэмжлэгч, нэг нь хохирогч гэж ялгаж болохгүй. 2 талын хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эдлэх эрх, үүрэг хүлээсэн статустай хүмүүс гэж прокуророос тодорхойлж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх энэ байдлаар хүлээж авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй ч гэсэн хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү. Хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх дахиад хэлэлцэх байх. Шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г нарын үйлдэл оролцоог үнэн зөв тооцож, хохирлын асуудлыг тэгш хуульд зааснаар шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.О, Т.Т, Ч.Х нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

“А М” ХХК-иас ..-..УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийг 52.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 10.400.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “К п ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “К п ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-өөс Б.О-ын нэр дээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, “К п ББСБ” ХХК-д 41.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

“А М” ХХК-иас ..-..УБК улсын дугаартай “Тоёота Виллпаяр” загварын тээврийн хэрэгслийг 42.000.000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 9.600.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл мөнгийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 5 тоотод үйл ажиллагаа явуулах “К п ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд тавиулж, уг зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “К п ББСБ” ХХК-ийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Б.О-ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахаар өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 24 тоотод байрлах “Автотээврийн үндэсний төв”-д хүргүүлж, “К п ББСБ” ХХК-д 32.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Автотээврийн үндэсний төв”-ийн орчимд “К п ББСБ” ХХК-д 41.600.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан ..-..УНЯ улсын дугаартай “Тоёота кровн мажеста” загварын тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байхдаа тус тээврийн хэрэгслийг Б.О-ын өмчлөлийнх гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар Н.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн Н.Г-т 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, Т.Т нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Н И” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан А.У-д “Зарын дагуу явж байна, ББСБ-ын барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг эхнэртээ худалдан авч өгөх гэж байгаа юм, урьдчилгаанд 1.500.000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл мөнгийг таны төлөх ёстой “О К ББСБ” ХХК-д тавьсан зээлийн сар бүрийн төлөлтийг төлөх нөхцөлтөйгээр худалдаж авъя” гэж хуурч, улмаар мөн өдөр 17 цаг 19 минутанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатьн газарт тойргийн нотариатч Б.Энхбаяраар баталгаажуулсан “Т.Т нь О.Урангоогоос 8.320.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлэв” гэсэн зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр О.У-д урьдчилгаанд 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн, итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн О.У-г төөрөгдөлд оруулан залилж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Ц А” хотхоны гадаа байрлуулсан ZЕ21182788 арлын дугаартай, ..-.. УБУ улсын дугаартай, “Хонда Инсайт” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн О.У-д 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г нар Г.Н-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

Урьдын харилцааны явцад бий болсон “урьд өмнө нь үйлчлүүлж байсан” гэсэн итгэлийг урвуулан ашиглаж, “Хоногийн 200.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийн чинь түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 600.000 төгрөг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Б-ийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэмүүлэл автомотив” засварын газраас ..-..УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Б-д 25.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Л.Б-ээс залилан авсан ..-..УНХ улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ..-..УБВ, арлын дугаарыг JТЗНТ05J2Ү0113959 болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багын нутагт үйл ажиллагаа явуулах “Дархан Монбет” авто засварын газарт ..-..УНХ улсын дугаартай, Т111ТJА008001642 арлын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 100” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн ..-.. УБВ улсын дугаартай, JТЗНТ05J2Ү0113959 арлын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Б.Г-ийг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 11.000.000 хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Л.Ч-той “Хоногийн 350.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийн чинь хоёр хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 1.400.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Ч-гийг төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос ..-.. УБО улсын дугаартай, “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Л.Ч-т 141.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ..-..УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийн 02737740 дугаартай гэрчилгээг тус тээврийн хэрэгслийн өмчлөгч Б-ны О болгон “02645028” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт ..-..УБО улсын дугаартай “Тоёота Ланд Крузейр 200” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Д.О-г төөрөгдөлд оруулж, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж, “өндөр хүү төлөхөөр амлаж” 50.000.000 төгрөгийг зээлэхээр тохирч, улмаар ОХУ-ын мөнгөн дэвсгэрт 1.130.000 рублийг Д.О-гаас залилан авч, түүнд 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь Г.Н-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны “Өег тулга” ХХК-ийн 204 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулах “Н л” ХХК-ийн байранд тус ХХК-ийн захирал Б.Б-тай “Хоногийн 69.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийг чинь 7 хоног түрээслэнэ” гэж автомашин түрээслүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр халхавчлан хуурч, түрээсийн төлбөрт 300.000 төгрөгийг төлж, итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Б-ыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ..-.. УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Б.Б-д 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-аас залилан авсан ..-..УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ..-.. УНО болгон хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бусдад худалдаалах ашиг олох зорилгоор фейсбүүк хаягаар интернет орчинд “хямд зарна” гэсэн зар байршуулж, улмаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу холбогдсон иргэн А.Т-т ..-..УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн ..-.. УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар А.Т-ыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Нисдэг машин” үйлчилгээний төвийн орчимд түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, иргэн А.Т-т 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О, А.Г нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож:

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна иргэн Г.Д-тэй “Хоногийн 50.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг чинь 5 хоног түрээслэнэ” гэж хуурч, түрээсийн төлбөрт 450.000 төгрөгийг төлж итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Д-ийг төөрөгдөлд оруулж, мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 64 дүгээр байрны гадна 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, иргэн Г.Д-д 12.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г.Д-өөс залилан авсан 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 39-53 УБЦ болгон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны орчимд 62-80 УБТ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн 39-53 УБЦ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ж.Ж-ыг төөрөгдөлд оруулж, түүнд тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О нь “Залилах” гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, мөн өөрийн үйлдсэн бусад гэмт хэргээ нуун далдлах, эрүүгийн хариуцлагаас зугтаах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Монгол Улсын хилээр гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын 381 дүгээр тэмдэгт орчмоор ОХУ руу гарахаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:

“К п ББСБ” ХХК-ийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 5-7/,

хохирогч О.У-оос гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 206, 208/,

хохирогч Д.Б-ээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 хх 89/,

хохирогч Л.Ч-гоос гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 хх 17-18/,

хохирогч А.Т-аас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 хх 202/,

хохирогч М.Жын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5 хх 74-76/,

Хилийн 0117 дугаар салбарын сургалт эрхэлсэн орлогч О.Лхагвасүрэнгээс  тухай гэмт хэргийн талаарх мэдээлэл, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /6 хх 123х/,

“К п ББСБ” ХХК, Ч.Х нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн ЗГ-96 дугаар гэрээ /1 хх 10-11/,

“К п ББСБ” ХХК, Т.Т нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн ЗГ-88 дугаар гэрээ /1 хх 12-14/,

“К п ББСБ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Автотээврийн үндэсний төвд хандсан 06/22 тоот албан бичиг /1хх 17/,

Зарын www.unegui.mn сайтад 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байршуулсан “Тоёота кровн мажеста” маркийн тээврийн хэрэгслийг 36.000.000 төгрөгөөр зарна” тухай баримтын хуулбар /1 хх 18/,

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Б.Болортуяагаас Б.О-ын эзэмшлийн Хас банкны данс руу 30.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх 58/,

..-..УНЯ, 49-37 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хураан авч, Ж.Батмягмарт хариуцуулан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 101-102/,

Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 335 дугаар албан бичиг, хавсралт /1 хх 104-117/,

яллагдагч нарын үйлдсэн 2019 оны 7 дугаарсарын 03-ны өдрийн 06/22 дугаар албан бичгийн хуулбар /1хх 107/,

“А М” ХХК, Т.Т нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ /1 хх 128-129/,

 “А М” ХХК, Ч.Х нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ /1 хх 130-135/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1345 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх 99-111/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар тогтоол, тогтоолын дагуу битүүмжилсэн ажиллагаа /2 хх 6-8/,

яллагдагч Т.Т-т холбогдох 200900001437 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар прокурорын тогтоолоор 1906040062011 дугаар эрүүгийн хэрэгт нэгтгэсэн тухай /2 хх 204-205/,

“О К ББСБ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 449 дугаар албан бичиг /2 хх 216/,

“О К ББСБ” ХХК, О.У нарын хооронд байгуулсан ЗГ001906196 дгуаар гэрээ болон бусад баримтууд /2 хх 217-225/,

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх 227-228/,

“О К ББСБ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /3 хх 23-30/,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02902 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /3 хх 15-17/,

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч О.У-гийн эзэмшлийн Хаан банкны 5077027993 дугаар данс руу О.Ц гэсэн данснаас 1.500.000 төгөрг шилжүүлсэн баримт /3 хх 21/,

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А.У, Т.Т нарын хооронд байгуулсан барьцаагүй зээлийн 2705 дугаар гэрээний хуулбар /3 хх 31-33/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 205 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 56/,

яллагдагч Б.О-т холбогдох 2006017972234 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаар прокурорын тогтоолоор 2038000000153 дугаар эрүүгийн хэрэгт нэгтгэсэн баримт /3 хх 83-84/,

Дархан-Уул аймгийн Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаар албан бичиг /3 хх 91/,

..-..УБВ улсын дугаартай JT3HTO5J2Y0113959 арлын дугаартай “Тоёота Ланд Круйзер 100” маркийн тээврийн хэрэгслийн 02916806 дугаар гэрчилгээний хуулбар /3 хх 92/,

М.У, Б.О нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ /3 хх 93/,

..-..УБВ улсын дугаартай JT3HTO5J2Y0113959 арлын дугаартай “Тоёота Ланд Круйзер 100” маркийн тээврийн хэрэгслийг Б.О-аас Б.Г рүү шилжүүлж, тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 03-10 ДАР улсын дугаар болгон өөрчилсөн бүртгэх маягт /3 хх 94/,

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ж.М-ийн эзэмшлийн 5001203217 дугаар Хас банкны данснаас Б.О-ын эзэмшлийн 5002445022 дугаар данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /3 хх 98, 135-136/,

хохирогч Б.Г нь 03-10 ДАР улсын дугаартай JT3HTO5J2Y0113959 арлын дугаартай хар өнгийн Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг нотолсон Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /3 хх 122/,

хохирогч Д.Б нь ..-..УНХ улсын дугаартай JT111TJA008001642 арлын дугаартай хар өнгийн Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг нотолсон Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /3 хх 125/,

2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6-14 тоот хашаанд үзлэг хийж, 03-10 ДАР улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 164-169/,

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Хавцгай Аргалант” ХХК-ийн хашаанд хадгалагдаж буй 03-10 ДАР улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 170-176/,

хохирогч Д.Бэс ..-..УНХ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэлд суурьлуулсан /GPS/ төхөөрөмжийy байршил заасан тэмдэглэлүүд /3 хх 183-199/,

яллагдагч Б.О-т холбогдох 2031001080096  дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаар прокурорын тогтоолоор 2038000000153 дугаар эрүүгийн хэрэгт нэгтгэсэн баримт /4 хх 13-14/,

2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “...Л.Ч-гийн гаргаж өгсөн ..-..УБО улсын дугаартай, JTMНU01J3J4160124 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн №027377740 дугаартай гэрчилгээ, Д.О-гийн гаргаж өгсөн ..-..УБО улсын дугаартай, JTMНU01J3J4160124 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн №02645028 дугаартай” 2 ширхэг гэрчилгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх 27-28/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаар бичиг, техникийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургууд /4 хх 119-128/,

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ..-..УБО улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /4 хх 29-30/,

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Л.Ч-т ..-..УБО улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 хх 33-34/,

Оросын Холбооны Улсын мөнгөн дэвсгэрт болох 1 рубль нь 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар 42.90 төгрөг байсан буюу хохирогч Д.О нь Б.О-т өгсөн гэх 1.130.000 рубль нь 48.477.000 төгрөг байсан болохыг нотолсон Монгол банкны лавлагаа /4 хх 36/,

..-..УБО улсын дугаартай, JTMНU01J3J4160124 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь Голомт банкны эзэмшлийнх болохыг нотолсон Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /4 хх 45/,

Голомт” банкны 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 14/хх/03-585 дугаар албан тоот, хавсралт /4 хх 50-56/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /4 хх 60/,

Б.О-ын 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бичгээр үйлдсэн “...Б овогтой О би 2020 оны 2 дугаар сарын 22-нд иргэн Д.О-гаас 50.000.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй өөрийн Ланд 200 11 -55 УБО машиныг барьцаалан зээл авав...” гэсэн утга агуулга бүхий баримт /4 хх 101/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б32-20-964 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 244/,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Д.Бд Ланд Круйзейр 100 загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд /7 хх 151-153/,

хохирогч Д.Б-ээс гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /7 хх 158-161/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1814 дугаартай урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл /7 хх 199-208/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /9 хх-ийн 15-51/,

яллагдагч А.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5688145391 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 176-187/, Худалдаа хөгжлийн банкны 412027730 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 236/,

яллагдагч Б.О-ын эзэмшлийн Хас банкны 5002445022 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 222-234/, Худалдаа хөгжлийн банкны 428013248 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 242/, Голомт банкны 2705124767 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 244/, Голомт банкны 1805152871 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 245/,

яллагдагч Х.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5400541891, 5692008540 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /10 хх 2-50, 63-64/,

Г.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5023089668 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 189-209/, Хаан банкны 5622475701 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 210/, Хаан банкны 5032957284 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 211-214/, Төрийн банкны 385000064135, 102800517510, 105400334184 дугаартай төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 217-218/, Худалдаа хөгжлийн банкны 433004559 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 236/, Худалдаа хөгжлийн банкны 433004558 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 238/, Худалдаа хөгжлийн банкны 499300553 дугаар ам.долларын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 239-240/, Худалдаа хөгжлийн банкны 2603040638 дугаар валютын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 241/,

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А.Г-ийн 5688145391 дугаар, Г.Н-гийн 5023089668, 499300553 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх 247-249/,

Б.О-ыг 5114251326 дугаар төгрөгийн данс, А.Г-ийг 5166786065, 5688145391 дугаар данснууд, Г.Н нь 5023089668, 5622475701 дугаар төгрөгийн данснууд, Б.Баярмагнай 5032957284 дугаар төгрөгийн данс эзэмшдэг болохыг нотолсон, мөн тус данснуудын дэлгэрэнгүй хуулгыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар ирүүлсэн Хаан банкны 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 50/8792 дугаар албан бичиг, хавсралт /9 хх 174-214/,

яллагдагч А.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5688145391 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 176-187, Худалдаа хөгжлийн банкны 412027730 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 236/,

яллагдагч Б.О-ын эзэмшлийн Хас банкны 5002445022 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 222-234/, Худалдаа хөгжлийн банкны 428013248 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 242/, Голомт банкны 2705124767 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 244/, Голомт банкны 1805152871 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 245/,

Б.О нь 428013248 дугаар данс, А.Г нь 412027730 дугаар данс, Г.Н нь 433004559, 43304558, 499300553, 2603040638 дугаар данс эзэмшдэг болохыг нотолсон, мөн тус мөн тус данснуудын дэлгэрэнгүй хуулгыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5/8383 дугаар албан бичиг, хавсралт /9 хх 235-242/,

Х.Н-г 5400541891, 5692008540 дугаар төгрөгийн данс эзэмшдэг болохыг нотолсон, мөн тус данснуудын дэлгэрэнгүй хуулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар ирүүлсэн Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50/10160 дугаар албан бичиг, хавсралт/10 хх 1-50, 63-64/,

Г.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5023089668 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /10 хх 189-209/, Хаан банкны 5622475701 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 210/, Хаан банкны 5032957284 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 211-214/, Төрийн банкны 385000064135, 102800517510, 105400334184 дугаар төгрөгийн дансдуудын дэлгэрэнгүй хуулга /9 хх 217-218/, Худалдаа хөгжлийн банкны 433004559 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 236/, Худалдаа хөгжлийн банкны 433004558 дугаар төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 238/, Худалдаа хөгжлийн банкны 499300553 дугаар ам.долларын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 239-240/, Худалдаа хөгжлийн банкны 2603040638 дугаар валютын дансны дэлгэрэнгүй хуулга /9 хх 241/,

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Б.О-аас Б.Х-т ..-..УБО улсын дугаартай Ланд Круйзер-200 загварын тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, төлбөр тооцоог хүлээн авах, түүнтэй холбоотой харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг олгож байна гэсэн итгэмжлэлийг Нийслэлийн Баянгол дүүргийн Нотариатч баталсан баримт /10 хх 38-39/,

2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Л.Ч-т ..-..УБЛ улсын дугаартай Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8 хх 39/,

..-..УНМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь “Н л” ХХК-ийн өмчлөлийнх болохыг баталсан баримт /4 хх 226/,

2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Н л” ХХК, Б.О нарын хооронд байгуулсан автомашин түрээслүүлэх гэрээ /4 хх 234-238/,

хохирогч А.Т-ын фейсбүүк хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /5 хх 11-17/,

хохирогч А.Т-ын эзэмшлийн Хаан банкны 5006617573 дугаарын данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 4.500.000, 4.000.000 төгрөгөөр нийт 8.500.000 төгрөгийн зарлага хийгдсэн болохыг нотолсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 35/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 20-277 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургууд /5хх 45-48/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/144 дугаар шүүхийн тогтоол /9 хх 52-63/,

яллагдагч Б.О-т холбогдох 2038000000153 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаар прокурорын тогтоолоор 1906040062011 дугаар эрүүгийн хэрэгт нэгтгэсэн тухай тогтоол /5 хх 70-72/,

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 39-53 УБЦ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 хх 78-79/,

2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 39-53 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг автотээврийн үзлэгээр оруулж, оношлуулсан, автомашины торгуулийг төлсөн, “Мөнх Даатгал” ХХК-д даатгуулсан талаарх баримтууд /5 хх 81-88/,

62-80 УБТ улсын дугаартай, арлын ZVW301040948 дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 02730818 дугаар гэрчилгээний хуулбар /5 хх 93/,

2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Нэт капитал лизинг” ХХК-ийн 05/0040 дугаар албан бичиг, хавсралт /5хх 105-113/,

Хуурамч гэрчилгээг ашигласан буюу 39-53 УБЦ улсын дугаартай, ZVW305024418 арлын дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл нь Б.О-ын нэр дээр байдаг болохыг нотолсон баримт /5 хх 123-125, 133-135, 138-141/,

яллагдагч Б.О-ын эзэмшлийн Хас банкны 5002445022 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 155-167/,

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-гийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар тогтоол /6 хх 6-7/,

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-гийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон дээд шатны прокурорын 51 дугаар тогтоол /6 хх 33-34/,

2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ZVW301040948 дугаартай, хар өнгийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг хохирогч Г.Д-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6 хх 38/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20-261 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургууд /6 хх 82-84/,

хохирогч М.Жд 4.814.103,55 төгрөгийн үнэ бүхий гадаад улсын мөнгөн дэвсгэрүүдийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7 хх 162-163/,

яллагдагч Б.О-т холбогдох 2038000000142 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар прокурорын тогтоолоор 2038000000153 дугаар эрүүгийн хэрэгт нэгтгэсэн /6 хх 121-122/,

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.О-ын авч явсан Нөүт-8 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх 133-138/,

2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 9 цагт Б.О-ын биед үзлэг хийж, эд зүйлс хураан авсан тэмдэглэл /6 хх 139/,

Б.О-аас эд зүйлс болон мөнгөн дэвсгэрт гадаад улсын валют хураан авсан тэмдэглэл /6 хх 140-142/,

Хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 215-233/,

2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “...Б.О нь өөрийгөө өнгөлөн далдлах зорилгоор ашигласан цагаан даавуун нөмрөг, маск, хар савхин бээлий болон бусад эд зүйлс...” зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /6 хх 234, 7 хх 228-230/,

Монгол Улсын хилийн 382 дугаар тэмдгийн чиглэлээс олдсон гутлын мөр, эд зүйлс, гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /6 хх 143/,

Хилийн 8 дугаар заставын дарга, ахмад Г.Нямтайвангийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хил орчмын зөрчлийг тэмдэглэсэн бүдүүвч зураг /6 хх 147/,

Ц.Н нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Алтанбулаг боомтоор 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, Оросын Холбооны Улс руу зорчсон, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт байрлах Ханх боомтоор 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн болохыг нотолсон Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/50/10333 дугаар албан бичиг, хавсралт /6 хх 165-166/,

яллагдагч Х.Н нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумны нутаг дэвсгэрт байрлах Алтанбулаг боомтоор 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, Оросын Холбооны Улс руу зорчиж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн болохыг нотолсон Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2-4в/4457 дугаар албан бичиг, хавсралт /9 хх 112-116/,

гэрч Б.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх 204-207/,

хохирогч Н.Г-ийн /1 хх 31-32, 98/, Ж.Б-ын /2 хх 25-28/, О.У-гийн /3 хх 1-3, 6/, хохирогч Д.Б-ийн /3 хх 178-179, 7 хх 156, 10 хх 103/, Б.Г-ийн /3 хх 208-210, 10 хх 124-125/, Д.О-гийн /4 хх 63-64, 76-78, 10 хх 113/, хохирогч А.Т-ын /5 хх 2-3, 21-22, 10 хх 105/, Б.Бын /5 хх 29-30/, М.Ж-ын /6 хх 11-13, 18-20, 10 хх 135, 137-138/, Г.Д-ий /6 хх 41-42/ нарын мэдүүлгүүд,

гэрч Б.М-ий /1 хх 39-40/, Г.З-ийн /1 хх 99-100/, Т.Ө-ын /3 хх 38-39/, Ш.Д-ийн /3 хх 42-43/, Ц.О-ы /3 хх 51-52/, Х.М-ын /3 хх 233-235/, Ч.Г-ын /10 хх 148-150/, Б.Д-ын /3 хх 217-218/, А.С-гийн /12 хх 66-67/, Ж.Т-ийн /6 хх 50/, Г.Н-гийн /6 хх 54-56/, Б.Б-гийн /6 хх 57-59, 60-61/, З.С-ын /10 хх 164-165/, Б.А-ын /6 хх 125-126/, Ө.Д-гийн /6 хх 208-214, 7 хх 6-9/, Г.Н-ны /6 хх 235-237/, Д.А-ийн /6 хх 238-240/, Ө.Д-ын /6 хх 243-245/, Б.Д-ийн /6 хх 246-248/, М.Д-гийн /7 хх 2-5/, Б.Э-ын /7 хх 10-15/, Г.Н-гийн /7 хх 20-22/ нарын мэдүүлгүүд,

иргэний нэхэмжлэгч М.М-ын /3 хх 12-13, 214-216, 224-225/, Д.О-ын /3 хх 202-203/, Д.Ө-ын /5 хх 24-25/ нарын мэдүүлгүүд,

иргэний хариуцагч Э.О-ын /10 хх 158-159/, Ж.О-ийн /10 хх 161-162/ нарын мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.О-ыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, шүүгдэгч Т.Т, Ч.Х, Х.Н нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч А.Г-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч А.Г-ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Т.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд нь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Г-т Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялуудыг нэмж түүний нийт эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 9 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Т.Т-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Г, Х.Н нарт оногдуулсан 2 жил хорих ял, Ч.Х-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч А.Г-өөс “...Ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч С.Болорчулуунаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул А.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсхгүй болгож өгнө үү. ...”, шүүгдэгч Х.Н-гаас “...Гэмт хэрэг үйлсдэн нөхцөл байдал, түүнд оролцсон оролцоо хамаарал, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн, бусдад хор хохирол учруулаагүй зэргийг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Л.Чинбатаас “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Х.Н-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.О-аас “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэнгээс “...Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, гэмт хэргийн оролцоо, хохирол төлбөрийг тогтоож чадаагүй зэрэг нөхцөл байдлууд харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...”, шүүгдэгч Ч.Х-аас “...Миний байнгын тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу торгуулийн ял оногдуулж, шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Давж заалдсан гомдлуудын заримд нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцаалгах” талаар дурьдсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурор буцаах, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хор хохирол, шүүгдэгч нарын хувийн байдалд нь тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн учир зарим шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Иймд хэргийн зарим оролцогчдоос гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-ийн үйлдлийг “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй” талаар зөв дүгнэсэн атлаа үндэслэлийг нь “өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан байсан учраас дахин хамруулахгүй” гэж буруу тайлбарлажээ.

Тодруулбал, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамруулахгүй талаар заасан нь шүүгдэгч А.Г-ийн урьд шүүхээр ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь өршөөлд хамрагдахгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх тэнсэнгийн хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийг хэрэглэж ял нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Зарим шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилгаа болгон төлсөн төлбөрийг гэмт хэргийн хохиролд тооцоогүй тул зохих этгээдээс жич нэхэмжлэн авах эрх нь нээлттэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г, Т.Т, Ч.Х нарын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс энэ өдрийг буюу 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар  сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Л.Чинбат, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч Ч.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г, Т.Т, Ч.Х нарын цагдан хоригдсон 105 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                               ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ