Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/01094

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/01094

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01094/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Д.М ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанхундага.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь Х аймгийн Б сумын Д нэгдлийн Сангийн далай бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, цэрэгт явахад ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагаас миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна...гэв.

Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/915 дугаар албан бичиг, Х аймаг Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 18-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Б сумын Д нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Б сумын Нийгмийн даатгалын газраас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.М т олгосон А1110811 дүгээр Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 02 дугаар сарын 14-ний 1530 дугаар Хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар, Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/228 албан бичиг, Х аймгийн Б сумын Д нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр, Б-284 ХУУЛБАР 2019 оны 11 сарын 12 өдөр гэсэн тэмдэг дарагдсан 70 дугаар дансны цалин хүснэгтүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Б , Н.Б нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Х аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас хүсэлт гаргагчийн 8 дугаар анги төгссөн тухай лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримтууд бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, цэрэгт явахад ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагаас миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 18-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Б сумын Д нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр: 1. Сумын 8 жилийн сургууль төгсөж, өөрсдийн саналаар ХАА-н үйлдвэрлэлд ажиллахаар хуваарилагдан ирсэн 19-н хүнийг хавсралт №I-ээр I/VIII нээр ажилд томилсугай...

Хавсралт:...13.Овог: Д , нэр: М , аль бригад: Сангийн далай, ямар ажил: хоньчин... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,

Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/228, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/183 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн: Х аймгийн Б сумын Д нэгдлийн Сангийн далай бригадад ажиллаж байсан Д овогтой М 1986-1988 онд цалин авч байсныг гэрчлэх хөдөлмөрийн хөлсний лавлагааг сумын архив дахь 70 дугаар данснаас шүүж хүргүүлэв. Үүнд:

1986 он 1 сар 50, 4 сар 70, 5 сар 129, 6 сар 613, 7 сар 177, 8 сар 119, 9 сар 128, 10 сар 118, 11, 12 сар 211, 1987 он 2 сар 80, 10 сар 400, 11, 12 сар 300, 1988 он хадгаламжийн нэгжийн дугаар 138, 1 сар 100, 3 сар 100, 4 сар 80, 5 сар 100, 6 сар 153, 7 сар 100, 8 сар 266, 9 сар 500, 10 сар 77... гэсэн түүвэр бүхий Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын тамга, нийгмийн даатгалын улсын байцаагчийн тэмдэг тус тус дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн лавлагаа,

Б-284 ХУУЛБАР 2019 оны 11 сарын 12 өдөр гэсэн тэмдэг, Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 07-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Б сумын Д нэгдлийн 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30/1268 дугаар албан бичгээр ирүүлсэн: Д М , ажилладаг байгууллага: Д нэгдэл, ажилд орсон он: 1985, цех, тасаг, бригад: мал аж ахуй, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн: 1985, оршдог сум, район: Б ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/1672 дугаар: Д ийн М БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Х аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 288 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 643139 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 10 сарын 30-ний өдөр гэсэн дардас дарагдсан: Овог нэр: Д М , Цэргийн албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: Сангийн далайд хоньчин... гэсэн мэдээлэл бүхий Х аймгийн Б сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Д.М нь Х аймгийн Б сумын Д нэгдлийн Сангийн далай бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Д.Б н: ...Д.М нь Х аймгийн Б сумын Д нэгдэлд 1985 онд илгээлт авч малчнаар ажиллаж байгаад 1988 онд цэрэгт явсан... гэх,

Гэрч Н.Б ийн: ...Д.М нь Х аймгийн Б сумын Д нэгдэлд 1985 онд илгээлт авч Сангийн далай багт хоньчноор ажилладаг байсан. 1988 онд цэрэгт яваад буцаж ирээд малаа малласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Д.М ын Х аймгийн Б сумын Д нэгдлийн Сангийн далай бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт авагдсан Х аймгийн Б сумын Нийгмийн даатгалын газраас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.М т олгосон А1110811 дүгээр Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаар албан тоот, хүсэлт гаргагчийн Хаягийн хуудас №7, ХААТР21(А) маягт зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 02 дугаар сарын 14-ний 1530 дугаар Хугацаат цэргийн алба хаасан лавлагааны хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул эдгээр баримтыг шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.М ын Х аймгийн Б сумын Д нэгдлийн Сангийн далай бригадад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА