| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01143/И |
| Дугаар | 135/ШШ2024/01379 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/01379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01143/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,******* байрлах ******* холбогдох,
“Үнэлгээ хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд *******-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах, битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.*******, ******* нар нь хариуцагч ******* холбогдуулан “Үнэлгээ хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд *******-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах, битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэхийг хүссэн” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...******* 43, 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Н.*******, ахмад Б.******* барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хуульд заасан дараалал журмыг зөрчин *******-ийн үүргийн гүйцэтгэлийг А.*******ын хувийн өмчлөлийн орон сууцыг, мөн *******-ийн барьцаалуулсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ******* тоот хаягт байрлах 292.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг өмч хөрөнгүүдийг эхний ээлжинд үнэлүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж *******-ийн үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжид барьцаалуулагч гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулахаар мэдэгдэл ирүүлсэн нь хуульд нийцэхгүй барьцаалуулагч нарын эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Шийдвэр гүйцэтгэгч нар нь хуулийг дээдэлж, хуульд заасны дагуу *******-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахгүйгээр барьцаалуулагч нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон ******* нь үнэлгээ хийх журмыг баримтлан өмчлөгч нарын үнийн саналыг харгалзан үзэхгүйгээр үнийг хэтэрхий бууруулан А.*******ын өмчлөлийн дугаарт бүртгэлтэй ******* тоот 495 м.кв орон сууцыг 4,452,315,742 төгрөгөөр, *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ******* тоотод байрлах 292.6 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 4,132,108,914 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 20,942,633,759 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 101 дүгээр тогтоолын дагуу Экспортын нүүрс тээврийн тээвэрчдэд зориулан Тайван зогсоол төслийг хэрэгжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 2500 том машины зогсоол бүхий зочид буудал үйлчилгээний цогцолборыг 2022 оны үнэлгээгээр 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургийн дагуу барьж байгуулан ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд ******* 18.5 тэрбум төгрөгийн төслийн зээл, ХААН банк бусад аж ахуйн нэгжээс нэмэгдэл зээл авч төслийн барилга байгууламжуудыг ашиглалтад оруулан зочлох болон бусад ажил үйлчилгээний орлогоос Хөгжлийн банкны зээл, хүүгийн төлбөрт 1 тэрбум 600 сая төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уг шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж хуульчилсан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.*******, Н.******* нар хуулийг өөрөөр тайлбарлан ******* өөрийн авсан зээл, хүүгийн төлбөрийг төлөх үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, орлоготой болсон байгаа эсэхийг нягталж үзэхгүй, уг компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах хөрөнгүүдэд үзлэг явуулан битүүмжилж хураах, үнэлгээ хийх зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг явуулахгүйгээр амарчлан, барьцаалуулагч нарын хөрөнгүүдийг эхний ээлжинд үнэлж, албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдэл ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. ******* нь төлбөрийг төлөх хөрөнгө орлогогүй болох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нотлогдсон тохиолдолд барьцаалуулагч нарын барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд *******-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү.
“... ******* нь ******* төслийн зээл авахад нь *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ******* тоотод байрлах 292 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалт бүхий үл хөдөх хөрөнгө, эрхийн ******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, иргэн А.*******ын өмчлөлийн Улаанбаатар хот, *******тоот хаягт байршилтай , дугаар гэрчилгээтэй 495 м.кв талбайтай үл хөдлөх орон сууцыг тус тус барьцаалуулсан болно. Төлбөр төлөгч *******-д холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх явцад 43 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24070220/15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол гаргаж, *******, иргэн А.*******ын өмчлөлийн барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.******* 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/10 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, *******-аар үнэлгээ хийлгэсэн. Төслийг хэрэгжүүлэгч ******* төслийн зээлийг зориулалтын дагуу ашиглаж, уг төслийн барилга, байгууламжуудыг зургийн дагуу барьж байгуулан, экспортын нүүрс тээврийн тээвэрчдэд төрийн нэг цэгийн болон зочлох үйлчилгээг үзүүлж, ажил үйлчилгээний орлогоосоо өөрийгөө санхүүжүүлж, төслийн зээлээс 1,055,867,714.17 төгрөгийг Хөгжлийн банканд төлж үйл ажиллагаа хэвийн явуулах болсны зэрэгцээ 93,600,108,000.00 төгрөгийн хөрөнгөтэй болсон нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээгээр тогтоогдож байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 27.1.1-д заасныг удирдлага болгон *******, иргэн А.******* нарын барьцаалуулсан хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлүүлж, *******-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус компанийн өөрийн орлого болон шинээр бий болсон хөрөнгөөр нь эхлэн хангуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч ******* хариу тайлбартаа:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэрээр *******-аас 25,932,862,993 төгрөгийг гаргуулж, Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу төлбөр төлөгч “Түгээмэл түгэн хишиг” ХХК-ийн Өмнөговь аймаг, Ханбогд суманд байрлах барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-1112000824 дугаартай Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 856.07 м.кв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 2089.16 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймаг, ******* тоот хаяг байрлах 2018.3 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 610 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 2367.9 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/07 дугаар даалгаварт заасан ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгаврыг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар хариу ирүүлээгүй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу төлбөр төлөгч *******-ийн барьцааны хөрөнгө болох *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, ******* тоотод байрлах 292.6м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******-ийн барьцааны хөрөнгө болох А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн ******* тоотод байрлалтай 495 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/08, 24070220/09 дугаар даалгаварт заасан битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 179 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн ба 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02-140/11490 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгаврын биелэлтийг ирүүлсэн.
Төлбөр төлөгч *******-ийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах 2432 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24070220/12 дугаартай тогтоолоор, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах нэгж талбарын дугаартай, дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24070220/15 дугаартай тогтоолоор тус тус хураасан.
Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1268, 03/1269, 03/1270, 03/1271 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч болон *******, иргэн А.******* нараас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т тус тус заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/10 дугаартай тогтоолоор *******-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон бөгөөд татгалзсан хариу ирүүлээгүй болно.
Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *******-ийн гүйцэтгэх захирал Г. болон ******* болон А.*******ад утсаар болон мессежээр мөн төлбөр авагчид утсаар болон мэйл хаягаар үнэлгээний тайланг хүргүүлж баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.I хавтаст хэрэгт:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” тодорхойлолт, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 265 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” тодорхойлолтын хуулбар, *******-ийн үндсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 2,7-31, 48-97, 240-242 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас ******* 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/1854 дугаартай албан бичиг/итгэмжлэл (хх 37хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/07 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/08 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/09 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, ******* 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/896 дугаартай албан бичиг, ******* 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/895 дугаартай албан бичиг, ******* 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл, ******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн хүсэлт, Хорих ангийн төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, тэмдэглэл, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/11 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24070220/12 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24070220/13 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай” албан бичгийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24070220/14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, тэмдэглэл, *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/59 дугаартай “Итгэмжлэлээс татгалзсан тухай” албан бичгийн хуулбар, *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаартай “Итгэмжлэл” албан бичгийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24070220/15 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 9-1/1478 дугаартай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02-140/11490 дугаартай “Даалгаврын биелэлт хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9-1/1266 дугаартай албан бичгийн хуулбар, ******* 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/895 дугаартай албан бичгийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/09 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 140/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 140/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар, гэрэл зургууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/179/12009 дугаартай албан бичгийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, 2024 оны 05 угаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн оффис талбай түрээслүүлэх гэрээний хуулбар, ******* 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1270 дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгийн хуулбар, ******* 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1269 дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгийн хуулбар, ******* 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1271 дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгийн хуулбар, ******* 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1268 дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” албан бичгийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/10 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн эрх үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэлийн хуулбар, *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/14 дугаартай “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, А.*******ын гар бичмэл /хэргийн эх хувиас хуулбарласан/, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******-ийн 212 тоот орон сууцны хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******-ийн газрын хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******-ийн 401 тоот орон сууцны хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбар, ******* 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/1455 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, ******* 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/1456 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэр, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 135/ГХ2023/00862 дугаартай гүйцэтгэх хуудас (хх 103-222 хуудас) зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/851 дугаартай албан бичгийг/итгэмжлэл (хх 224,225 хуудас) нотлох баримтаар гаргаж өгсөн.
II хавтаст хэрэгт:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/19 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг, *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/21 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” тодорхойлолт, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх 4,6,7,13,14, 26-74 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас ******* 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/1854 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх 15,16 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/853 дугаартай албан бичгийг (хх 82,83 хуудас) нотлох баримтаар гаргаж өгсөн.
III хавтаст хэрэгт:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-ТТХ-З 2018-123 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-88 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-89 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-90 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2018-124 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2018 124/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн *******-ийн үндсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн *******-ийн үндсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хавсралт 2-т үндсэн хөрөнгийн үнэлгээний тооцоо, *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/21 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг (хх 2-192, 194 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас ******* 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2206 дугаартай итгэмжлэлийг (хх 220 хуудас) нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.*******, *******-ийн нарын хариуцагч ******* холбогдуулан гаргасан “Үнэлгээ хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд *******-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах, битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “...******* нь ******* төслийн зээл авахад нь ******* болон иргэн А.******* нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Төлбөр төлөгч *******-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд тус компани нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, “Тайван зогсоол” төслийн дагуу барилга байгууламжуудыг барьж байгуулан, экспортын нүүрс тээврийн тээвэрчдэд төрийн нэг цэгийн болон зочлох үйлчилгээг үзүүлж, ажил үйлчилгээний орлогоосоо өөрийгөө санхүүжүүлж, төслийн зээлээс 1,055,867,714.17 төгрөгийг Хөгжлийн банканд төлж үйл ажиллагаагаа хэвийн явуулах болсны зэрэгцээ 93,600,108,000.00 төгрөгийн хөрөнгөтэй болсон нь тогтоогддог. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нар нь *******-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахгүйгээр барьцаалагч нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уг шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж хуульчилсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нар ******* өөрийн авсан зээл, хүүгийн төлбөрийг төлөх үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, орлоготой болсон байгаа эсэхийг нягталж үзэхгүй, уг компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах хөрөнгүүдэд үзлэг явуулан битүүмжилж хураах, үнэлгээ хийх зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг явуулахгүйгээр амарчлан, барьцаалуулагч нарын хөрөнгүүдийг эхний ээлжинд үнэлж, албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдэл ирүүлж, хөрөнгийг битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Хэрэв ******* нь төлбөрийг төлөх хөрөнгө орлогогүй болох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нотлогдсон тохиолдолд барьцаалуулагч нарын барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд үнийг хэт бууруулан, талуудын саналыг харгалзахгүй тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд *******-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэв.
3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэрт *******-аас 25,942,862,908 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 135/ГХ2023/00862 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 24070220 тоот тогтоолоор хэрэг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Тус гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төлбөр төлөгч *******, төлбөр төлөгч *******, А.******* нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг заасан байдаг. Төлбөр төлөгч нарын хөрөнгүүд нь өөр өөр орон нутагт байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу *******-ийн Өмнөговь аймагт байх 6 үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст, төлбөр төлөгч А.*******, *******-ийн өмчлөлийн Улаанбаатар хот дахь хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, даалгаврыг хүргүүлсэн. Харин төлбөр төлөгчийн Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус байгууллага битүүмжлэн хурааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, баримтжуулсан. Дээрх ажиллагаануудыг нэг цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн ба эхэлж төлбөр төлөгч *******, А.******* нарын хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоосон зүйл байхгүй. Эд хөрөнгүүдийн байршил, орон нутгийн хамаарлаас болоод даалгавраар гүйцэтгэх ажиллагаа нь Улаанбаатар хотынх түрүүлж ирсэн бөгөөд үнэлгээг хуульд зааснаар 30 хоногийн дотор хийлгэх ёстой тул үнэлгээг тогтоолгохоор талуудаас санал авсан боловч тохиролцоогүй тул шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилон үнэлгээг хийлгэсэн ба үнэлгээг ирсэн даруйд төлбөр төлөгч нарт танилцуулсан. Харин *******-ийн барьцаа хөрөнгө даалгаврын дагуу битүүмжлэгдэн, хураагдаж ирээгүй байсан учраас бид нар түрүүлж даалгавар биелж ирсэн хөрөнгөд ажиллагаа явуулсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгэн жигд явуулсан. Иймээс гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан учир дараалал харгалзахгүйгээр ажиллагааг хийсэн бөгөөд хууль зөрчөөгүй. Битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлийн тухайд талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрөөгүй тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хуульд заасан урьдчилсан журмыг зөрчсөн” гэж тайлбар гаргасан.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хөгжийн банк” ХХК-аас шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгчээс тус тусдаа шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийг тус бүр төлөөгүй байна. Мөн үнэлгээний тайланг талуудад 2024 оны 06 дугаар сарын 11-нд мэдэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаарх гомдлоо хуулийн 55.3-т зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэсэн байдаг ба нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсэн байх тул үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Мөн шүүх Иргэний хуулийн 122 дугаар зүйлд заасан хүрээ хязгаарыг харгалзах ёстой. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасныг нэхэмжлэгч буруу ойлгож байна. 157.8-д Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж заасан нь уг шаардлагыг шүүхэд бус үүрэг гүйцэтгүүлэгч болох төлбөр авагч Хөгжлийн банк ХХК-д тавих зохицуулалт юм. Барьцаа хөрөнгийн үнэлгээний хувьд хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Тус барьцаа хөрөнгүүд нь банкны үнэлсэн үнэлгээнээс илүү үнэлэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цаг хугацааны хувьд хэт удааширч төлбөр авагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Төлбөр төлөгч нараас үүргээ гүйцэтгэх итгэл үнэмшил харагдахгүй байхад битүүмжилсэн хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэлгүй. Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлнө гэдэг нь утга агуулгын хувьд өөр ойлголт. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ажиллагааны явцад хийгдээгүй хөрөнгийн үнэлгээний тайлангаар *******-ийн хөрөнгийг үнэлэх боломжгүй” гэж тайлбарлаж байна.
5.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын байгуулсан 2018 оны 08 сарын 07-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2018-123, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2019-86 дугаартай зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч *******-иас нийт 25,932,863,993.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хамтран хариуцагч *******, А.******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан ******* нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох:
-2018 оны 08 сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2018-124 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах 6432 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга /комфорт зочид буудал/
-2018 оны 08 сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ГЭ 2018-125 дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-ээр барьцаалсан *******-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ******* дугаартай, дугаар гэрчилгээтэй газар,
-2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-88 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамжны 6 дугаар байр, 401 тоот хаягт байрлах, 292,6 мкв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-89 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан, хамтран хариуцагч А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден /17012/, Их монгол улс гудамж, 212 тоот хаягт байрлах 495 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-90 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1112000824 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн ******* тоот, 856,07 мкв талбайтай Ажилчдын байрны зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1112000825 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 2089.16 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 2018.3 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, зочид буудлын байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 629.3 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-1112000828 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* тоот хаягт байрлах 1428.64 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, зоогийн газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, ******* гудамж, Цагаан хад ТЗ-6 тоот байрлах 2367.9 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ИХ 2019-91 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээгээр барьцаалсан *******-ийн эзэмшлийн ирээдүйд бий болох хөрөнгө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу баригдах автомашины зогсоол /Өмнөговь аймгийн Ханбогд сумын хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 48 га талбайд 2,500 автомашины багтаамжтай/, Том машины засвар, сэлбэгийн дэлгүүр /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 2,394 м.кв талбайтай/, Зуухны барилга /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай/, Харуулын байр /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 10 ширхэг/, шалган нэвтрүүлэх байр /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 8 ширхэг/ зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
5.1.Дээрх шийдвэрийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 135/ГХ2023/00862 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар талууд тайлбарлаж, тухайн үйл баримтад маргаагүй.
5.2.Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/07 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар төлбөр төлөгч *******-ийн барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 234 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/08 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар гуравдагч этгээд *******-ийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил Чингисийн өргөн чөлөө 6 дугаар гудамжны 101 тоотод байрлах 292.6 мкв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/09 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар гуравдагч этгээд А.*******ын өмчлөлийн Нийслэлийн ******* тоотод байрлалтай 495 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид тус тус даалгаж шийдвэрлэжээ.
5.3.Уг даалгаврын хүрээнд:
-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 140/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор А.*******ын өмчлөлийн Ү-2206011750 дугаартай, ******* тоот хаягт байрлах хувийн сууцыг битүүмжлэн тэмдэглэл үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 140/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор уг амины орон сууцыг хураан авсан,
-2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ******* тоот хаягт байрлах дугаартай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, тэмдэглэл үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус үл хөдлөх хөрөнгийг хураан авсан болох нь тогтоогдож байна.
-Харин Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс даалгаврын дагуу хариу ирүүлээгүй байна.
5.4.Мөн:
-2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор *******-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох ******* байрлах ******* дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 6432 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/11 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр шүүхийн шийдвэрээр төлөхөөр тогтоосон мөнгөн төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдэж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24070220/12 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, мөн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24070220/13 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлөхийг мэдэгджээ.
-2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24070220/14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор *******-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө ******* нэгж талбарын дугаартай, 3337 мкв талбайтай эзэмших эрхийн газрыг битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24070220/15 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх газрыг хурааж, тэмдэглэл үйлджээ.
5.5.*******-иас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаартай “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай” албан бичгээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан: “...Бид Тайван зогсоол төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Хөгжлийн банкнаас санхүүжилтийг авч, уг зээл хүүгийн хамт 25,932,863,993.50 төгрөгийг Хөгжлийн банканд төлөхөөр шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн заалтыг биелүүлэх Тайван зогсоолын үйл ажиллагааныхаа орлогоос зайлшгүй зардлыг санхүүжүүлж үлдэх орлогыг Хөгжлийн банкны төлбөрт шилжүүлэх замаар 2 тэрбум шахуу төгрөгөөр төлбөрийг багасгаад байна. Цаашид Хөгжлийн банкны төлбөрийг үйл ажиллагааны орлогоор график гарган тогтмол барагдуулж ажиллахаа үүгээр илэрхийлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн эрх ашгийг хүндэтгэн явуулах үүднээс ...манай үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөд үзлэг хийж, хөрөнгө битүүмжлэх, барьцаалах ажлыг хамтран хийж, хэрэгт хавсаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Манай компани Хөгжлийн банкны зээлийг гагцхүү өөрийн төслийн бүтээн байгуулалтад бүрэн зарцуулсан, ... хөрөнгөтэй болсон байх тул анх зээл авахад барьцаалагдсан “Алтанхүнс” групп ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлснийг хариуцагчаас ...уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй, төлбөр авагчтай тохиролцоно...гэж хариуг утсаар мэдэгджээ.
5.6.Хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэгчээс дээрх барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, нэхэмжлэгч *******, А.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, төлбөр төлөгч ******* нарт үнийн саналыг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг албан бичгээр тус бүрт нь мэдэгдсэн байна.
5.7.Талуудаас тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул хариуцагч байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 05/10 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор *******-ийг шинжээчээр томилж, эрх үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, А.*******ын өмчлөлийн дугаарт бүртгэлтэй ******* тоот 495 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ******* тоотод байрлах 292.6 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ.
Харин *******, А.******* нараас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үнэлгээний саналыг хариуцагчид ирүүлжээ.
5.8.Шинжээч ******* нь А.*******ын өмчлөлийн дугаарт бүртгэлтэй ******* тоот 495 м.кв орон сууцыг 4,452,315,742 төгрөгөөр, *******-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ******* тоотод байрлах 292.6 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 4,132,108,914 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 20,942,633,759 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч байгууллагад хүргүүлснийг, нэхэмжлэгч нарт болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр албан бичгээр тус тус мэдэгджээ.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүхэд гомдол гаргах байсан боловч уг хугацаанд гомдол гаргаагүй, хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч А.*******аас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасныг шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүний дараа 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. Харин нэхэмжлэгч ******* нь үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргажээ.
Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын үнийг хэт бууруулан, талуудын саналыг харгалзахгүй тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулна гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7.Мөн нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уг шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд *******-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах шаардлагыг шүүхэд гаргасан.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д “Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтад дурдагдсан ...үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах... эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагчийн хүсэл зоригоос хамаарах асуудал юм.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж, 49.2-т “Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно” гэж заасан тул шийдвэр гүйцэтгэх дарааллыг шүүхээс тогтоохгүй гэж үзэж, тус шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4-т “Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна”, 86.5-д “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна” гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна” гэж, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд уг хуулийн этгээдийн хөрөнгө хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараахь хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагаа явуулна: 94.1.1.мөнгөн хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, бэлэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд хэрэглэгдэхгүй бусад материал, үнэт зүйл; 94.1.2.бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй хөрөнгийн эрх; 94.1.3.бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамааралгүй үл хөдлөх хөрөнгө; 94.1.4.бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэх, гүйцэтгэхэд шууд хамаарал бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа, материал, бусад түүхий эд, техник, тоног төхөөрөмж, үнэт цаас гэж тус тус заасан ба уг зохицуулалтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал журмыг тодорхойлж байна.
9.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1-т ...шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас байна гэжээ.
Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болсон Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэр, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 135/ГХ2023/00862 дугаартай гүйцэтгэх хуудас дээр: ******* нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.
Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ...үйл ажиллагаа хэвийн явагдаж 2 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд төлсөн гэж, хариуцагчаас ...төлбөрт хэдэн төгрөг төлсөн эсэхийг мэдэхгүй, шууд төлбөр авагчийн дансанд төлж байгаа гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ...ойролцоогоор хэдэн төгрөг төлснийг тодорхойлж мэдэхгүй байна гэж тус тус тайлбар гаргасан.
Хариуцагчаас ...барьцаа хөрөнгүүдийн байршил, орон нутгийн хамаарлаас болоод даалгавраар гүйцэтгэх ажиллагаа нь Улаанбаатар хотынх түрүүлж ирсэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хариу ирүүлээгүй гэж тайлбарласан.
Дээрх дурдсанаас үзэхэд ******* нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах дарааллыг гүйцэтгэх баримт бичигт дурдсан, түүнчлэн *******-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүд дээр шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, ******* нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд А.*******, *******-ийн нарын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10, 2024.04.30-ны өдрийн 140/01, 2024.05.15-ны өдрийн 24070220/14, 2024.05.14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон нь барьцаа хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлнө гэх ойлголт биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу дахин явуулах үр дагавартай болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******, ******* нарын хариуцагч ******* холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд *******-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 86 дугаар зүйлийн 86.4, 86.5, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.*******, ******* нарын хариуцагч ******* холбогдуулан гаргасан битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10, 2024.04.30-ны өдрийн 140/01, 2024.05.15-ны өдрийн 24070220/14, 2024.05.14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН