Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/01394

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01081/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, ******* оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******, *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“Гэм хорын хохирол 13,562,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн,

Хариуцагч Б.*******,

Иргэдийн төлөөлөгч С.Мягмарсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлага болох 13,562,000 төгрөгийг 8,000,000 төгрөг болгон багасгаж, 5,562,000 төгрөгөөс татгалзаж байна. 8,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлүүлэх хүсэлтэй байна. Өөр эвлэрэх боломжгүй” гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.******* миний бие Б.*******ы нэхэмжлэлтэй 13,562,000 төгрөг гаргуулах тухай иргэний шүүх хуралдаанаар нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд сарын бүрийн 20-ны өдрийн дотор 1,600,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэм хорын хохирол 13,562,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн нь 13,562,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 8,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Б.******* нь 8,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд сарын бүрийн 20-ны өдрийн дотор 1,600,000 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрч байна.

4.Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,760 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас эвлэрсэн үнийн дүн буюу 8,000,000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж болох 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******ы нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох “Гэм хорын хохирол 13,562,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 13,562,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 8,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Б.******* нь 8,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд сарын бүрийн 20-ны өдрийн дотор 1,600,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон” зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,760 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.НОМИН

 

                                       ШҮҮГЧИД                                           Д.АЛТАНТУЯА

 

                                                                                                   М.ОЮУНЦЭЦЭГ