| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01174/И |
| Дугаар | 155/ШШ2024/01083 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/01083
| 2024 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/01083 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: К ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, ********** дугаар регистртэй, Өвөр зөөхий овогт В-гийн Б-д холбогдох,
Үндсэн зээл 859,905.87 төгрөг, зээлийн хүү 627,613.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,574.85 төгрөг, нийт 1,578,094.60 (нэг сая таван зуун далан найман мянга ерэн дөрөв) төгрөг (жар) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2024/01174/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэсэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Б- нь К ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, 1,099,900 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болсон. Зээлийн гэрээний дагуу 426,500 төгрөг буцааж төлсөн, зээлийн гэрээний үүрэг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байгаа тул үндсэн зээл 859,905.87 төгрөг, зээлийн хүү 627,613.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,574.85 төгрөг, нийт 1,578,094.60 гаргуулна гэжээ.
2. Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: В- овогтой Б- (**********) нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,578,094.60 (нэг сая таван зуун далан найман мянга ерэн дөрөв төгрөг жаран бутархай) төгрөгийн зээлээ бүрэн төлж хаасан тул зээлийн үлдэгдэлгүй нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч В.Б-д холбогдуулан үндсэн зээл 859,905.87 төгрөг, зээлийн хүү 627,613.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,574.85 төгрөг, нийт 1,578,094.60 (нэг сая таван зуун далан найман мянга ерэн дөрөв) төгрөг (жар) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 859,905.87 төгрөг, зээлийн хүү 627,613.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,574.85 төгрөг, нийт 1,578,094.60 төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтыг нэхэмжлэгч К ББСБ ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч В.Б- нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулан, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,200 төгрөгийн тал хувь болох 20,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.Б-эс улсын тэмдэгтийн хураамж 20,100 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 859,905.87 төгрөг, зээлийн хүү 627,613.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,574.85 төгрөг, нийт 1,578,094.60 (нэг сая таван зуун далан найман мянга ерэн дөрөв) төгрөг (жар) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.Б- биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,200 төгрөгөөс 20,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.Б-эс улсын тэмдэгтийн хураамж 20,100 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА