Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 120/ШШ2024/0009

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Омогт цагаан шонхор транс ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын Улсын байцаагч *******гийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч ******* (хуучин нэрээр)-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Омогт цагаан шонхор транс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.    

 

 

 

ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА