Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01121

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01121

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/01122/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Э- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Автотээврийн техникумыг 1989 онд авто замын техникч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс замчнаар томилогдон ажилд орж байсан. Тэгээд Цагаанчулуутын карьерт 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 7 дугаар сарыг дуустал мастераар ажиллаж байгаад, Ханхын дистанцын мастераар 1990 оны 8 дугаар сараас 1995 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Байгууллага маань 1995 оны 1 дүгээр сард хувьчлагдаж, нэршил нь Хөвсгөл зам ББХК болж өөрчлөгдөөд бараг хийх ажилгүй болж, тус байгууллагын цайны газрыг ажиллуулж байсан. 1995 оны 9 дүгээр сард Хөвсгөл зам ББХК-ийн ажилчдын амьдарч байсан байраа хувьчилж аваад, ажлаасаа гарч байсан. Би 1991 он, 1992 онд хүүхэд төрүүлсэн боловч нас барсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтрийн тамга дутуу, ажилд орсон, гарсан тушаал байхгүй зэрэг шалтгаанаар шүүхэд хандах шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Би шүүхэд анх 1989 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал ажиллаж байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч одоо хүсэлтийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлж байна.

Иймд намайг Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл замчнаар, Цагаанчулуутын карьерт 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мастераар, Ханхын дистанцад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мастер, Хөвсгөл аймгийн Хөвсгөл зам ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мастераар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний улсын бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд томилох тухай №83 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилох, чөлөөлөх, өөрчлөх тухай №87 дугаар тушаалын архивын хуулбар, 1995 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №80 дугаар тушаалын архивын хуулбар, Авто тээврийн техникумаас 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон №************* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №************* дугаартай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Хөвсгөл авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 154 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаар албан бичгүүд, Хөвсгөл авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компанийн Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Э-ийн Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд /1991, 1993, 1994 он/, Хөвсгөл авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаар албан бичиг, Зам гүүр Барилга угсралтын Хөвсгөл зам ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 208 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Аймгийн Зам барилга ашиглалтын конторыг хувьчлах тухай №43 дугаар тогтоолын архивын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн CVL***** дугаартай О.У-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Н.Э-ийн БНМАУ-ын иргэний паспортын эх хувь зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-12, 43, 13-21, 53-55, 56 дахь тал)

3. Шүүхээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Э-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.А-, Ц.Д- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нотлох баримт нэмж бүрдүүлэхээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. (хавтаст хэргийн 25, 27-30, 36-39, 50-51 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.Э- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулан, нэмэгдүүлж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Н.Э- Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд замчин, Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторын Цагаан чулуутын карьерт 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер, Хөвсгөл аймгийн Зам барилгын ашиглалтын конторын Ханхын дистанцад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд мастер, Хөвсгөл аймгийн Хөвсгөл зам ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мастераар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Авто тээврийн техникумаас 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н.Э-т олгосон 01. 1985 оны 09 сарын 01. Авто замын 1-р ангид сурагчаар элсүүлэв. АТТ-кумын захирлын 1985.10.15, 90 тоот тушаал. 02. 1989 оны 07 сарын 01. АК-4 анги төгсөж, Авто замын техникч мэргэжил эзэмшсэн тул Зам тээврийн яамны мэдэлд шилжүүлэв. АТТ-кумын захирлын 1989.06.25-ны 56 тоот тушаал. 03. 1989 оны 07 сарын 01. Аймгийн З.Б.А Конторт замчнаар ажиллуулав. Конторын даргын 1987-7-17-ны 83 дугаар тушаалаар. 04. 1990 оны 03 сарын 01. Замчны ажлаас чөлөөлж, Цагаанчулуутын карьерын замын мастераар ажиллуулав. Конторын даргын 1990-03-12-ны өдрийн 20 дугаар тушаалаар. 05. 1990 оны 08 сарын 01. Карьерын замын мастерын ажлаас чөлөөлж, Ханхын дистанцын мастераар томилов. Конторын даргын 1990-07-24-ний 87 дугаар тушаалаар. 06. 1995 оны 09 сарын 20. Зам барилга ашиглалтын конторт Ханх дистанцын мастерын ажлаас чөлөөлөв. Конторын даргын 1995-09-18-ны өдрийн 80 тоот тушаалаар. Улсад 05 жил 05с, 30 өдөр ажилласан хөдөлмөрийн улсын байцаагч. 2002.07.01 гэх бичилттэй №************* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 8-9 дэхь тал)

Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1989 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ...Тушаах нь: 1. Авто тээврийн техникум, ТМС төгсөөд тус конторт хуваарилагдаж ирсэн...Н.Э-...нарыг замчнаар тус тус 1989 оны 07 сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №83 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... Тушаах нь: 2. Н.Э-ийг 1990 оны 03 сарын 01-нээс замчны ажлаас чөлөөлж, Цагаанчулуутын карьерт замын мастераар томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ...Тушаах нь: 1. ...мастер Н.Э-ийг 1990 оны 08 сарын 01-нээс Ханхын дистанцын мастераар... томилж ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох, чөлөөлөх, өөрчлөх тухай №87 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4-6 дахь тал)

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Аймгийн өмч хувьчлалын комиссоос тогтоох нь: 1. Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторыг төрийн өмч давамгайлсан Хөвсгөл зам ББХК болгон хувьчлахаар үйлдвэрийн захиргаанаас боловсруулсан төслийг баталж...тогтоосугай... гэх бичилттэй Аймгийн Зам барилга ашиглалтын конторыг хувьчлах тухай №43 дугаар тогтоолын архивын хуулбар, (хавтаст хэргийн 54 дэхь тал)

Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1995 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Тушаах нь: 1. Хөдөлмөрийн сахилга батыг онц ноцтойгоор зөрчиж олон хоног сараар ажил таслан байгууллага хамт олны дунд зохион байгуулагдан буй аливаа зохион байгуулалтын ажилд оролцохгүй байгаа... Ханхын дистанцын мастер М.Э- нартай хөдөлмөрийн хуулийн 58-р зүйлийн 3-р заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 1995 оны 09 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай №80 дугаар тушаалын архивын хуулбар (хавтаст хэргийн 7 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын контор нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх бичилттэй нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 11 дэхь тал)

Хөвсгөл авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Тус компанид ажилладаг Н овогтой Э-ийн 1991 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан цалин хөлсний түүвэр, хуулбарын хамт хүргүүлж байна гэх бичилттэй 154 дугаар албан бичиг, Хөвсгөл авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компанийн Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Э-ийн 1991 оны 1, 2, 5-8 дугаар сард, 1993 оны 1-4, 6-10 дугаар сард, 1994 оны 1-4, 6-7 сард Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 12-21 дэхь тал)

Гэрч Г.А-гийн ...Би 1985 онд төгсөж ирээд Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт ажилд томилогдсон. Н.Э- нь 1989 оны 07 сараас***************** нарын хамт манай Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт сургууль төгсөж, замчнаар томилогдон ирж байсан юм. 1990 оны 03 сараас 1990 оны 08 сар хүртэл Цагаанчулуутын карьерт мастераар ажилласан. Зам засвар арчлалтад ашиглагдах хайрга ухаж авдаг газрыг карьер гэнэ. Цагаанчулуут гэх газраас карьер авдаг байсан юм. Энэ газар Алаг-Эрдэнэ сумын нутагт байрладаг. Мастер гэдэг нь бригад ахалж ажиллах, тус ажиллаж байгаа обектоо хариуцаж, хийх ажил, ажилчдыг зохион байгуулах чиг үүрэгтэй хүн юм. За тэндээсээ Ханх дистанц руу томилогдож, 1990 оны 08 сараас 1994 он дуустал мастераар ажилласан. Ханхын дистанц гэдэг нь Ханх сумаас ОХУ-ын хил хүртэлх 23км замыг хариуцдаг, байнгын бэлэн байдалд байлгах зам засвар арчлалтын бригад юм...тасраагүй ажиллаж байсан...Би хүнд нөхцөлд ажиллаж байсан гээд 50 настай тэтгэвэрт орохоор тушаал, цалингийн баримтаа гаргуулж авч байхад мөн хагас дутуу цоорхой гарч ирж байсан...Нисэх онгоцны буудлын зам засварын мастераар, талбайн даамал, талбайн инженерээр 2000 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Д-гийн ...Би 1983 онд Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт орсон. 1989 оны 07 сард сургууль төгссөн шинэ боловсон хүчин гээд техникум төгссөн 3 хүн ирсний нэг нь Н.Э- юм. Анх замчнаар томилогдож ирээд, ажлаа сураад тушаал ахидаг байсан. Н.Э- нь 1989 оны 07 сараас 1990 оны 03 сар хүртэл замчнаар ажиллаж байгаад, Цагаанчулуутын карьеарт мастераар томилогдож, 1990 оны 08 сар хүртэл ажилласан. Тэгээд Ханх дистанц руу томилогдож, 1990 оны 08 сараас 1994 он дуустал мастераар ажилласан. Тэгээд үндсэндээ 1995 он гарч, орон тоо цөөрч Хөвсгөл зам ХХК болсон. Үүний дараа 2002 онд Хөвсгөл зам ХК, Хөвсгөл АЗЗА ТӨХК болж 2 салсан юм...Н.Э- тасралтгүй ажиллаж байсан...Би 1983 онд төгсөж ирээд Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт бичиг хэргийн ажилтнаар томилогдож, 1995 он хүртэл, 1995-2002 онд Хөвсгөл зам ХХК-д, 2002 оноос 2018 он хүртэл Хөвсгөл АЗЗА ТӨХК-д бичиг хэргийн ажилтан, хүний нөөц, няравын ажил хийж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 38-39 дэхь тал)

Нэхэмжлэгч Н.Э-ийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Э- өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Н.Э-ийн Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд замчин, Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторын Цагаан чулуутын карьерт 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер, Хөвсгөл аймгийн Зам барилгын ашиглалтын конторын Ханхын дистанцад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд мастер, Хөвсгөл аймгийн Хөвсгөл зам ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн №************* дугаартай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Э-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл авто замын засвар арчлалтын төрийн өмчит хувьцаат компанийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 125 дугаар албан бичиг, Зам гүүр Барилга угсралтын Хөвсгөл зам ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 208 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн CVL***** дугаартай О.У-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Н.Э-ийн БНМАУ-ын иргэний паспорт зэрэг баримтууд тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 10, 27-30, 43, 53, 55-56 дахь тал)

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Н-ын Э-ийн, Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд замчин, Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторын Цагаан чулуутын карьерт 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер, Хөвсгөл аймгийн Зам барилгын ашиглалтын конторын Ханхын дистанцад 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд мастер, Хөвсгөл аймгийн Хөвсгөл зам ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА