Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01142

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01142

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01119/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ч сумын 4 дүгээр багт оршин суух, Э.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Ч сумын 1 дүгээр багт оршин суух, Ц.Б д холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 700,000 (долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Э.М нь Ц.Б д холбогдуулан 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Ц.Б нь тухайн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Иймд шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ц.Б д холбогдуулан гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 700,000 (долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийн 50 хувь болох 10,675 төгрөгийг хариуцагч Ц.Б ас, 50 хувь болох 10,675 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.М д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б д холбогдох гэрээний бус үүргийн гүйцэтгэлд 700,000 (долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Б ас 10,675 төгрөгийг, улсын орлогоос 10,675 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.М д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА