| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01201/И |
| Дугаар | 155/ШШ2024/01166 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/01166
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/01166 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ИХ ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Ш.Н-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 19,425,061.27 (арван есөн сая дөрвөн зуун хорин таван мянга жаран нэг) төгрөг (хорин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2024/01201/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Н нь манай компанитай 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр L13401083/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ш.Нын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2023 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 7100132483 зээлийн дансны дугаартай 2,000,000 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 7100129207 зээлийн дансны дугаартай, 2,000,000 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7100124384 зээлийн дансны дугаартай 2,000,000 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7100124321 зээлийн дансны дугаартай 2,000,000 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7100124251 зээлийн дансны дугаартай 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7100122368 зээлийн дансны дугаартай 2,000,000 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээрсарын 6-ны өдөр 7100105876 зээлийн дансны дугаартай, 2,000,000.00 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 8 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 7100105015 зээлийн дансны дугаартай, 2,000,000.00 /хоёр сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 7100104952 зээлийн дансны дугаартай, 1,000,000.00 /нэг сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 7100094900 зээлийн дансны дугаартай, 1,000,000.00 /нэг сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 7100091596 зээлийн дансны дугаартай, 1,000,000.00 /нэг сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 7100088285 зээлийн дансны дугаартай, 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд,
2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 7100085814 зээлийн дансны дугаартай, 10,000,000 /арван сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ********** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2023 оны 10 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 401,787.07 /дөрвөн зуун нэг мянга долоон зуун наян долоон төгрөг долоон мөнгө/, шимтгэл 0.00, үндсэн хүү 31,861.16 /гучин нэгэн мянга найман зуун жаран нэгэн төгрөг арван зургаан мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 1,973.58 /нэг мянга есөн зуун далан гурван төгрөг тавин найман мөнгө/, нийт 435,621.81 /дөрвөн зуун гучин таван мянга зургаан зуун хорин нэгэн төгрөг наян нэгэн мөнгө/
2. 2023 оны 9 дүгээр сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 1,452,257.45 /нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянга хоёр зуун тавин долоон төгрөг дөчин таван мөнгө/, шимтгэл 0.00, үндсэн хүү: 335,335.89 /гурван зуун гучин таван мянга гурван зуун гучин таван төгрөг наян есөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 19,684.78 /арван есөн мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг далан найман мөнгө/, нийт: 1,807,278.12 /нэг сая найман зуун долоон мянга хоёр зуун далан найман төгрөг арван хоёр мөнгө/
3. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 775,847.11 /долоон зуун далан таван мянга найман зуун дөчин долоон төгрөг арван нэгэн мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 120,292.43 /нэг зуун хорин мянга хоёр зуун ерөн хоёр төгрөг дөчин гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 10,190.36 /арван мянга нэг зуун ерөн төгрөг гучин зургаан мөнгө/, нийт: 906,329.90 /есөн зуун зургаан мянга гурван зуун хорин есөн төгрөг ерөн мөнгө/
4. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,447,004.59 /нэг сая дөрвөн зуун дөчин долоон мянга дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 114,745.48 /нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун дөчин таван төгрөг дөчин найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 1,585.31 /нэг мянга таван зуун наян таван төгрөг гучин нэгэн мөнгө/, нийт: 1,563,335.38 /нэг сая таван зуун жаран гурван мянга гурван зуун гучин таван төгрөг гучин найман мөнгө/
5. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 300,372.07 /гурван зуун мянга гурван зуун далан хоёр төгрөг долоон мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 23,819.09 /хорин гурван мянга найман зуун арван есөн төгрөг есөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 1,833.68 /нэг мянга найман зуун гучин гурван төгрөг жаран найман мөнгө/, нийт: 326,024.84 /гурван зуун хорин зургаан мянга хорин дөрвөн төгрөг наян дөрвөн мөнгө/
6. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 777,061.87 /долоон зуун далан долоон мянга жаран нэгэн төгрөг наян долоон мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 120,480.78 /нэг зуун хорин мянга дөрвөн зуун наян төгрөг далан найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 10,384.38 /арван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг гучин найман мөнгө/, нийт: 907,927.03 /есөн зуун долоон мянга есөн зуун хорин долоон төгрөг гурван мөнгө/
7. 2023 оны 9 дүгээр сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,583,135.90 /нэг сая таван зуун наян гурван мянга нэг зуун гучин таван төгрөг ерөн мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 473,674.66 /дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 52,639.63 /тавин хоёр мянга зургаан зуун гучин есөн төгрөг жаран гурван мөнгө/, нийт: 2,109,450.19 /хоёр сая нэг зуун есөн мянга дөрвөн зуун тавин төгрөг арван есөн мөнгө/
8. 2023 оны 9 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,701,468.81 /нэг сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун жаран найман төгрөг наян нэгэн мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 563,862.10 /таван зуун жаран гурван мянга найман зуун жаран хоёр төгрөг арван мөнгө/ нэмэгдүүлсэн хүү: 31,540.75 /гучин нэгэн мянга таван зуун дөчин төгрөг далан таван мөнгө/, нийт: 2,296,871.66 /хоёр сая хоёр зуун ерөн зургаан мянга найман зуун далан нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/
9. 2023 оны 9 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 726,090.46 /долоон зуун хорин зургаан мянга ерөн төгрөг дөчин зургаан мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 167,624,6160 /нэг зуун жаран долоон мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 9,841.87 /есөн мянга найман зуун дөчин нэгэн төгрөг наян долоон мөнгө/, нийт: 903,556.93 /есөн зуун гурван мянга таван зуун тавин зургаан төгрөг ерөн гурван мөнгө/
10. 2023 оны 9 дүгээр сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 849,580.74 /найман зуун дөчин есөн мянга таван зуун наян төгрөг далан дөрвөн мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 191,010.43 /нэг зуун ерөн нэгэн мянга арван төгрөг дөчин гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 14,548.17 /арван дөрвөн мянга таван зуун дөчин найман төгрөг арван долоон мөнгө/, нийт: 1,055,139.34 /нэг сая тавин таван мянга нэг зуун гучин есөн төгрөг гучин дөрвөн мөнгө/
11. 2023 оны 8 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 474,461.16 /дөрвөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг арван зургаан мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 93,803.62 /ерөн гурван мянга найман зуун гурван төгрөг жаран хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 11,450.45 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин таван мөнгө/, нийт: 579,715.23 /таван зуун далан есөн мянга долоон зуун арван таван төгрөг хорин гурван мөнгө/
12. 2023 оны 8 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 201,184.13 /хоёр зуун нэг мянга нэг зуун наян дөрвөн төгрөг арван гурван мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 9,359.83 /есөн мянга гурван зуун тавин есөн төгрөг наян гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 140.47 /нэг зуун дөчин төгрөг дөчин долоон мөнгө/, нийт: 210,684.43 /хоёр зуун арван мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг дөчин гурван мөнгө/
13. 2023 оны 8 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 1,147,426.51 /нэг сая нэг зуун дөчин долоон мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 257,974.79 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан есөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 22,095.24 /хорин хоёр мянга ерөн таван төгрөг хорин дөрвөн мөнгө/, нийт: 1,427,496.54 /нэг сая дөрвөн зуун хорин долоон мянга дөрвөн зуун ерөн зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/
14. 2023 оны 8 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 4,200,077.07 /дөрвөн сая хоёр зуун мянга далан долоон төгрөг долоон мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 657,117.88 /зургаан зуун тавин долоон мянга нэг зуун арван долоон төгрөг наян найман мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 21,934.92 /хорин нэгэн мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг ерөн хоёр мөнгө/, нийт: 4,879,129.87 /дөрвөн сая найман зуун далан есөн мянга нэг зуун хорин есөн төгрөг наян долоон мөнгө/
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч Ш.Наас нийт 19,425,061.27 /арван есөн сая дөрвөн зуун хорин таван мянга жаран нэгэн төгрөг хорин долоон мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-т шүүхэд гаргасан тайлбартаа: И.Х ББСБ ХХК нь хариуцагч Ш.Нт холбогдох 19,425,061.27 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ш.Н 9,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байна.
Иймд хариуцагч Ш.Наас 10,425,061.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 64 дэхь тал)
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч би И.Х ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Нийт 19,425,061.27 төгрөг төлөхөөс 9,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо 10,245,061.27 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 57 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК нь хариуцагч Ш.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 19,425,061.27 (арван есөн сая дөрвөн зуун хорин таван мянга жаран нэг) төгрөг (хорин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-т ...Ш.Н нь 9,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байна. Иймд хариуцагч Ш.Наас 10,425,061.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Нийт 19,425,061.27 төгрөг төлөхөөс 9,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 10,425,061.27 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 (есөн сая) төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 10,425,061.27 (арван сая дөрвөн зуун хорин таван мянга жаран нэг) төгрөг (хорин долоо) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,075.31 төгрөгийн тал хувь болох 127,537.6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Наас улсын тэмдэгтийн хураамж 127,537.6 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 19,425,061.27 (арван есөн сая дөрвөн зуун хорин таван мянга жаран нэг) төгрөг (хорин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 (есөн сая) төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 10,425,061.27 (арван сая дөрвөн зуун хорин таван мянга жаран нэг) төгрөг (хорин долоо) мөнгийг хариуцагч Ш.Н төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,075.31 төгрөгөөс 127,537.6 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Наас улсын тэмдэгтийн хураамж 127,537.6 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА