Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01143

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01143

Х аймаг

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01185/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг 1 дүгээр хороо *** 5, Г ны төв байр хаягт байрлах, , Г хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г хувьцаат компанийн Х салбарын захирал, А.Ц ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 22 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Б.Г ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 1 дүгээр багийн 22 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, М.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,611,998.39 (хоёр сая зургаан зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн найман төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Г овогтой Г (РД:РД****), М овогтой О (РД:РД8***) нар нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны одор Г ны Х салбараас зээл авах хүсэлт гаргаж, ЗГ4905119652 тоот зээлийн гэрээ байгуулан 4,190,000 (дөрвөн сая нэг зуун ерэн мянга) төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,5% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан болно.

2023 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно.

Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгч Г.Г , М.О нараас Г тай байгуулсан ЗГ4905119652 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,611,998.39 (хоёр сая зургаан зуун арван нэгэн мянга есэн зуун ерэн найман төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг гаргуулж, Г хувьцаат компанид олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Г.Г 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд: Миний бие Г овогтой Г нь Г ХК-аас нэхэмжилсэн 2,611,998.39 (хоёр сая зургаан зуун арван нэгэн мянга есэн зуун ерэн найман төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх,

Хариуцагч М.О 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд: Миний бие М овогтой О нь Г ХК-аас нэхэмжилсэн 2,611,998.39 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Г.Г тай хамтран зээлдэгчээр зээл авсан болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г хувьцаат компани нь хариуцагч Г.Г , М.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,611,998.39 (хоёр сая зургаан зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн найман төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г , М.О нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба хариуцагч нарын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,742 төгрөгийн 50 хувь болох 28,371 төгрөгийг хариуцагч Г.Г , М.О нараас, 50 хувь болох 28,371 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч хариуцагч Г.Г , М.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,611,998.39 (хоёр сая зургаан зуун арван нэгэн мянга есөн зуун ерэн найман төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Г , М.О нараас 28,371 (хорин найман мянга гурван зуун далан нэг) төгрөгийг, улсын орлогоос 28,371 (хорин найман мянга гурван зуун далан нэг) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА