Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01144

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01144

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/01195/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С 

Хариуцагч: Х аймгийн Т сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, П.Т д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 745,993.45 (долоон зуун дөчин таван мянга есөн зуун ерэн гурван төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай С барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэн П.Т тэй 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БЗГ22-2786 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 314 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч иргэн П.Т гээс барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 745,993.45 (долоон зуун дөчин таван мянга есон зуун ерэн гурван төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч П.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр: П овогтой Т миний бие С ээс гар утас лизингээр авсан нь үнэн. Үлдэгдэл болох 745,993.45 төгрөгийг 2 хуваан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны дотор 495,993.45 төгрөгийг хоёр хувааж төлж барагдуулна. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч П.Т д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 745,993.45 (долоон зуун дөчин таван мянга есөн зуун ерэн гурван төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна., мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 22,454 төгрөгийн 50 хувь болох 11,227 төгрөгийг хариуцагч П.Т гээс, 50 хувь болох 11,227 төгрөг, илүү төлөгдсөн 46 төгрөг, нийт 11,273 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Т д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 745,993.45 (долоон зуун дөчин таван мянга есөн зуун ерэн гурван төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч П.Т гээс 11,227 (арван нэгэн мянга хоёр зуун хорин долоо) төгрөгийг, улсын орлогоос 11,273 (арван нэгэн мянга хоёр зуун далан гурав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА