| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01217/И |
| Дугаар | 155/ШШ2024/01145 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01145
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01145 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01217/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С
Хариуцагч: Х аймгийн М сумын * дүгээр багийн 2* дугаар гудамжны 20 тоотод оршин суух,, Л.С д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,007,286 (нэг сая долоон мянга хоёр зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.С нь М ББСБ-тай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 140000606138 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99545353 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Л.С нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөгийг сарын 3,1%-ийн хүүтэй, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 60,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай, нийт 2 удаагийн 550,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
Л.С гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:
| Зээлийн огноо | Авсан зээл | Зээлийн хүү /сар/ | Өнгөрсөн хугацаанд төлсөн | 2024.08.05-ны байдлаар | ||||
| Зээлийн үлдэгдэл | Хоног | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн | ||||
| 2022.09.15 | 490,000 | 3,1% | 6,854 | 490,000 | 690 | 343,395 | 59,401 | 892,796 |
| 2022.09.19 | 60,000 | 3,4% | - | 60,000 | 686 | 45,962 | 8,528 | 114,490 |
| Нийт дүн | 550,000 |
|
| 550,000 |
| 389,357 | 67,929 | 1,007,286 |
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Л.С гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,007,286 (нэг сая долоон мянга хоёр зуун наян зургаа) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Л.С 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр: Миний бие Л.С нь 1,007,286 төгрөгийг төлөх болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Л.С д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,007,286 (нэг сая долоон мянга хоёр зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,725 төгрөгийн 50 хувь болох 14,362.5 төгрөгийг хариуцагч Л.С гаас, 50 хувь болох 14,362.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,007,286 (нэг сая долоон мянга хоёр зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.С гаас 14,362.5 (арван дөрвөн мянга гурван зуун жаран хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 14,362.5 (арван дөрвөн мянга гурван зуун жаран хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА