Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01033

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/01033

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Б.Ж

Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/01129/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь нөхөр Д.Д-той 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, одоог хүртэл хамт амьдарч байна. Энэ хугацаанд миний бие өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир шалтгааны улмаас албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Одоо Б.Ж миний бие малчин даатгуулаагч нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарах болтол мал тооллогын А данс маань нөхөр Д.Д-ийн нэр дээр бүртгэгдсэн. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс та хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй тул таны малчин байсан байдал тогтоогдохгүй тул шүүхээр Д.Д-той хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгож ир гэсэн.

Иймд Б.Ж намайг нөхөр Д.Д-той 2010 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2. Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд Д.Д-той хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Би хэргийн материалтай танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Б.Ж би Д.Д-той хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ. (хавтаст хэргийн 31 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ж ... Би хэргийн материалтай танилцаад...Д.Д-той хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.275 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан нэхэмжлэгч Б.Жы татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 (гучин таван мянга нэг зуутөгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА