Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2024/0007/З |
Дугаар | 120/ШШ2024/0011 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 120/ШШ2024/0011
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2022 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох *******-******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *******-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахаас татгалзсан ******* аймгийн ******* сумын Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1-21 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...******* өвөлжөө ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2022 онд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах... эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА