| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01203/И |
| Дугаар | 155/ШШ2024/01147 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01147
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01147 | х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01203/И
х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: х аймгийн М сумын 1* дүгээр багийн * дугаар гудамжны 5а тоотод оршин суух, Д.Ө ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: х аймгийн М сумын 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 4 тоотод тоотод оршин суух, Х.М ад холбогдох 1,720,000 (нэг сая долоон зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ө нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Х.М ад нь ажил явдал гарсан мөнгөний хэрэг гарлаа, ээж минь нас барчихлаа гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны 5*** дугаартай данс бүхий банкны картаа өгч явуулсан. Х.М нь миний картыг авч яваад тухайн өдрөө 1,600,000 төгрөгийг бэлнээр, 9 дүгээр сарын 29-ний өдөр 530,000 төгрөгийг тус тус миний данснаас авсан байсан. Х.М өмнө нь надаас 240,000 төгрөг өгөх өртэй байсан бөгөөд нийтдээ 2,370,000 төгрөгийг надад өгөх ёстой байсан. Үүнээс надад 650,000 төгрөг өгсөн. Одоо 1,720,000 төгрөг өгөөгүй байгаа.
Иймд Х.М аас 1,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр: Миний бие Х овогтой М нь 2024 оны 9 дүгээр сарын 10-нд Ө гэх хүнээс 150,000, 9 дүгээр сарын 12-ны өдөр 40,000, 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000, 9 дүгээр сарын 30-ны өдөр 30,000, 10 дугаар сарын 18-ны өдөр 274,000 төгрөг харилцан ярилцаж, тохиролцож авсан нь үнэн болно.
Үүнд 10 дугаар сарын 20-ны үед 300,000, 10 дугаар сарын 25-ны үед 350,000 төгрөг тус тус буцааж өгсөн нь үнэн.
М миний бие нь Ө гэх хүнд нийт 1,764,000 төгрөг өгөх байсан нь буцааж өгсөн 300,000, 350,000 төгрөг хасаж, үлдэгдэл 1,114,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сард багтааж төлөх хүсэлтэй байна. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Ө нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Ө би хариуцагч Х.М ын хариу тайлбартай танилцсан.
Хариуцагчийн зөвшөөрсөн 1,114,000 төгрөгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Х.М ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,720,000 (нэг сая долоон зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,470 төгрөгийн 50 хувь болох 21,235 төгрөгийг хариуцагч Х.М аас, 50 хувь болох 21,235 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Ө д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ө ын нэхэмжлэлтэй хариуцагч Х.М ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,720,000 (нэг сая долоон зуун хорь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.М аас 21,235 (хорин нэгэн мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг, улсын орлогоос 21,235 (хорин нэгэн мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Ө д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА