Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 120/ШШ2024/0013

 

2024 оны 07 дугаар сарын 3 өдөр                                                         20/ШШ2024/003                                              ******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* ******* ******* ХХК,

Хариуцагч: ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ад холбогдох,

Гомдлын шаардлага: Байгаль орчны хяналтын Улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******, шинжээч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ******* ******* ******* ХХК-аас ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан.

2. Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.******* нь 2024 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр гэр кемпийн үйл ажиллагаа явуулсан, хог хаягдал ил задгай асгасан, угаадас ил задгай асгасан хөрс бохирдуулсан, нүхэн жорлон байгуулсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ******* ******* ******* ХХК-ийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 30,56,60.05 төгрөгийг байгаль хамгаалах сангийн дансанд тушааж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

3. Гомдол гаргагч ******* ******* ******* ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлдээ: ...******* аймагт "******* ХК-ийн н талбайд Үндэсний оператор, түншлэлийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд тус газарт ажилчдын кемп барьж эхэлж байхад Байгаль орчны хяналтын Улсын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэн тус кемпийг лацдаж үйл ажиллагааг нь зогсоосон төдийгүй 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан шийтгэл болон байгаль орчинд хохирол учруулсан төлбөр оногдуулсан. Одоогоор ажилчдыг байрлуулах байргүй болж орон нутгийн зочид буудлуудад байрлуулан ажлаа гүйцэтгэж байна.

Манай компани нь тухайн газрыг шилжүүлэн авч эзэмшсэнээс хойш байгаль орчны үнэлгээ хийлгэхээр ХХК-тай үнэлгээний гэрээ байгуулж тайлан гаргуулан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн сумын Засаг даргад үнэлгээ хийлгэхийг дэмжиж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан боловч ******* аймгийн сумын Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн - дугаар албан бичгээр дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар зайлшгүй тухайн сумын Засаг даргын санал, тодорхойлолтгүйгээр байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх боломжгүй. Түүнчлэн, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тус үнэлгээг хийлгэх тул эдгээр нөхцөл байдлыг зайлшгүй шалган тогтоох байсан, манай компанийн газрын шаардлагатай баримт бичгийг хангалттай шалган дүгнэхгүйгээр, ямар үндэслэлээр төрийн захиргааны байгууллагаас татгалзсан шалтгаан, нотлох баримт, нөхцөл байдлыг дутуу шалган зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, үндэслэлгүй Шийтгэлийн хуудас ногдуулсан гэж үзэж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн .5 дахь хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа-г хаанаас хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг шалгаж тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн .5 дахь хэсгийн 3 дахь заалтыг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн бодит болон хуулийн үндэслэлгүй байна.

. Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр эсхүл зохих байгууллага шийдвэр гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол гэжээ. Манай компани нь эзэмшлийн газартаа төлөх хөтөлбөр хэрэгжүүлээгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3..6 дугаар зүйлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл үр дагаварт урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг гэжээ. ******* ******* ******* ХХК нь тодорхой төслийг хэрэгжүүлэгч биш учраас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үүргийг хүлээхгүй, дээр дурдсан сумын Засаг даргын захирамжийн дагуу газраа зориулалтын дагуу эзэмшиж ажилчдын гэр кемп байгуулсан бөгөөд н ашиглалт хийгээгүй, мөн компани нь ******* " ХК-ийн н талбайд Үндэсний оператор, түншлэлийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

2. Улсын байцаагч З.******* нь манай компаний гэр кемп байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгааг тогтоогоогүй. 30,56,60.05 төгрөгийн нөхөн төлбөр юуг үндэслэж гаргасан тооцоо болох нь тодорхой бус, энэ талаар тайлбар хийх, баримтыг ирүүлэхээс татгалзаж байна.

3. З.*******ын үйл ажиллагаа шийтгэлийн тоот хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37., 37.2-д заасан захирамжилсан шинжтэй захиргааны акт. Манай компанид 33.56.60.05 төгрөг төлөхийг үүрэг болгосон төдийгүй байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэ гэсэн хууль бус шаардлагаас болж компаний үйл ажиллагааг тасалдуулан, газраа эзэмших боломжгүй болгоод зогсохгүй 33,56,60.05 төгрөгийг төлүүлэхэд хүргэн хохироож байна.

Иймд ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч З.*******ын 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаар Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

4.. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч З.******* нь манай компанийн газрын шаардлагатай баримт бичгийг хангалттай шалган дүгнэхгүйгээр, ямар үндэслэлээр төрийн захиргааны байгууллагаас татгалзсан шалтгаан, нотлох баримт, нөхцөл байдлыг дутуу шалган зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, үндэслэлгүй Шийтгэлийн хуудас ногдуулсан гэж үзэж байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн .5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хаанаас хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг шалгаж тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн .5 дахь хэсгийн 3 дахь заалтыг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн бодит болон хуулийн үндэслэлгүй байна.

. Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр эсхүл зохих байгууллага шийдвэр гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол гэжээ.

a) Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3..6 дугаар зүйлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл үр дагаварт урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг гэжээ. ******* ******* ******* ХХК нь тодорхой төслийг хэрэгжүүлэгч биш учраас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үүргийг хүлээхгүй.

b) Манай компани нь дээр дурдсан сумын Засаг даргын захирамжийн дагуу газраа зориулалтын дагуу эзэмшиж ажилчдын гэр кемп байгуулсан бөгөөд н ашиглалт хийгээгүй.

с) Манай компани нь ******* " ХК-ийн н талбайд Үндэсний оператор, түншлэлийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

Хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан зөрчлийг ******* ******* ******* ХХК үйлдсэн гэж үзээд шийтгэл оногдуулсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэдэг. Энэ үндэслэлээр тус зүйл заалтад зааснаар хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсэн шийтгэлийг оногдуулсан. Маргаж байгаа үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэх зөрчлийн субъект биш гэж үзэж байгаа юм.

******* ******* ******* ХХК-ийн хувьд хувьд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. Үүнийг төсөл хэрэгжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч биш байсан газрынхаа төлөв байдлыг тодорхойлуулж, шинжлүүлэх шаардлагатай гэдэг үүднээс байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. Үүнийг хийлгэхдээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нутгийн ******* ******* ******* ХХК нь ХХК-тай байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын гэрээг байгуулаад, өнгөрсөн оны буюу 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөрс, ус, ургамлан нөмрөгийн хэмжилтэд шаардлагатай дээжлэлтийг авч зохих лабораторид шилжүүлээд, үнэлгээний дүгнэлт нь 2024 оны эхэнд гарсан. Тэгэхээр газар эзэмшигчийн хувьд үүргээ хууль ёсны дагуу биелүүлчихсэн явж байгаа. Харин байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухайд өмнө нь хэлсэнчлэн бид үүнд ямар нэгэн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд энэ үнэлгээг хийлгэх ёстой байсан гэж үзэж байна.

2. Улсын байцаагч З.******* нь манай компаний гэр кемп байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгааг тогтоогоогүй. 30,56,60.05 төгрөгийн нөхөн төлбөр юуг үндэслэж гаргасан тооцоо болох нь тодорхой бус, энэ талаар тайлбар хийх, баримтыг ирүүлэхээс татгалзаж байна.

Улсын байцаагчийн зүгээс ******* ******* ******* ХХК Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэдэг. Тэгвэл Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт юу гэж тодорхойлсон бэ гэхээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэдэг заалтыг үндсэндээ баримталдаг.

Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* ХХК-д газар эзэмших эрх олгох Засаг даргын захирамж гараад гэрчилгээ гарахаас өмнө буюу 90 хоногийн дотор үнэлгээ хийлгэх ёстой байсан л гэдэг зүйлийг тайлбарлаад байдаг. Гэтэл үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар ******* ******* ******* ХХК газар эзэмшээгүй. Тэгэхээр газрын зориулалт гэдэг өөрөө маш тодорхой байх ёстой. Ингэж байж газар ямар зориулалтаар ашиглагдах бэ гэдгийг хардаг. Тэгэхлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар ******* ******* ******* ХХК энэ газрыг эзэмшиж байсан бол зайлшгүй 90 хоногтоо багтаад, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ёстой байсан. Гэтэл аж ахуйн зориулалт гэдэг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаас ялгаатай. Гэтэл аж ахуйн зориулалттай гэж байхад үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай гэж энэ заалтыг хэрэглээд байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн ******* ******* ******* ХХК энэ газрыг ашиглаж эхлэхээс өмнө орон нутгийн шороон зам байсан гэдэг зүйл байгаа. Шороон зам байсан бол үүнд ч гэсэн тодорхой хэмжээний элэгдэл явагдана. Ургамлан нөмрөг нь тодорхой хэмжээгээр талхлагдана. Энэ зүйлийг харьцуулах байдлаар яг үнэхээр ******* ******* ******* ХХК-ийн учруулсан хохирол мөн гээд тодорхой зааж өгсөн зүйл байхгүй. Яагаад энэ газрыг хэтрүүлэн ашигласан гэж дүгнээд байгаа, энэ үйлдэл байгаль орчны хохирол байна гэж ерөөсөө дүгнээгүй учраас энэ дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Дээр нь нэмээд ургамлан нөмрөгт 7 75 72 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Ургамлан нөмрөг өөрөөр хэлбэл энэ газар дээр нийт 0 ашигт ургамал байсан байна. га талбайд байсан ашигт ургамлыг логи эдийн засгийн үнэлгээгээр нь тооцоод үзвэл 8 758 943 төгрөгийн хохирол учирсан, үүнийг 3 га талбайдаа дүйцүүлээд 7 75 72 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байна. Ургамлан нөмрөгийг яагаад энэ газар дээр тооцоод байгаа юм гэдгээ тодорхойлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 200 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар батлагдсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг баримталдаг. Тус тушаал ямар хүрээнд хэрэглэгдэх бэ, энэ тушаал ямар тохиолдолд ашиглагдах юм бэ гэдгийг бас тодорхойлж өгөх ёстой байсан.

Энэ тогтоолын 2 дахь заалтад энэ аргачлалын дагуу байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд буюу байгалийн нөөц баялаг, ус, хөрс, ургамал, ой, зэрлэг ан амьтан, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирлыг логийн эдийн засгийн үнэлгээ, логийн хохирлыг тооцоход ашиглана гэж заасан байгаа. Энэ аргачлалын дагуу байгалийн нөөц баялгийг ашиглах, аливаа үйл ажиллагааны улмаас гэж байгаа юм. Тэгэхлээр ******* ******* ******* ХХК байгалийн нөөц ашиглагч биш, энд газар эзэмшигч л яваад байгаа. Гэтэл зүгээр л тэр газар дээрээ байгаа бүх ургамлыг килограммаар нь тооцож гаргаад ургамлуудыг талхалсан,энэ ургамлуудыг гэмтээсэн байна гэдэг агуулгаар 7 75 72 төгрөгийн хохирол оногдуулаад байгаа нь үндэслэлгүй. Ялангуяа ургамлын нөмрөг дээр хохирлын үнэлгээ тооцох аргачлал хэрэглэх ёсгүй байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байна. Манай компанид 33.56.60.05 төгрөг төлөхийг үүрэг болгосон төдийгүй байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэ гэсэн хууль бус шаардлагаас болж компанийн үйл ажиллагааг тасалдуулан, газраа эзэмших боломжгүй болгоод зогсохгүй 33,56,60.05 төгрөгийг төлүүлэхэд хүргэн хохироож байна.

Иймд ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч З.*******ын 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаар Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуулчлалын газарт 2024 оны 03 дугаар сарын -ний өдөр иргэн Ц.*******оос ******* ******* ******* ХХК нь байгаль орчны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байна гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийх үед ******* ******* ******* ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож, өөрсдөө ч байгаль орчны үнэлгээ хийлгээгүй гэдгээ илэрхийлж, шалгалтын тэмдэглэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Тухайн зөрчил дээр зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед ******* ******* ******* ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тухайн газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийн тулд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу сумын засаг даргад дэмжих бичиг авах тухай хүсэлт 2024 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр хүргүүлж Сумын засаг дарга Г.Бацмаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй учир дэмжих боломжгүй болохыг мэдэгдсэн байна.

Учир нь Газрын тухай хуулийн 34.2-т газар эзэмших эрх авснаас хойш 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр зохицуулсан байдаг, гэтэл ******* ******* ******* ХХК-ний газар эзэмших эрх сумын Засаг даргын 2022 оны 06 сарын 2-ний өдрийн А/9 тоот захирамжаар гарсан байгаа нь дээрх хугацаа хэтэрсэн нь нотлогдож байгаа юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасан байдаг.

Гэтэл ******* ******* ******* ХХК нь гэр кемпийн үйл ажиллагааг явуулахаас өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэлгүйгээр сумын Цагаан Овоо багийн нутагт 2024 оны 02 дугаар сарын сүүлээр гэр кемпийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн .5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тооцоход хөөн хүлэлцэх хугацаа дуусаагүй учир 2024 оны 03 дугаар сарын 8-ны өдөр 242900068 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Үнэлгээний дүгнэлт хийгээгүй гэж үзээд маргаж байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас хэллээ. Хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгийг тухайн үнэлгээ хийсэн компани стандарт аргачлалын дагуу гаргасан. Миний хувьд тухайн аргачлалаар гарсан дүгнэлт болон өөрийн зөрчлийн хэргийн материалд байгаа хэргийн газрын үзлэг, холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан материалуудыг үндэслэн байгаль орчинд хохирол учруулсан байна гэдэг дүгнэлтийг гаргаж, шийтгэл оногдуулсан. Мөн хөрсөн бүрхэвчид бохирдол үүсээгүй, ургамлан нөмрөгт талхлалт үүсгээгүй гэсэн зүйл яриад байна. Миний хувьд хэргийн газрын үзлэгийн CD дээр байгаа бичлэг, зургийг үзүүлэх шаардлагатай, тэнд бүгдийг нь бичсэн. Нэхэмжлэгч талаас зөрчил нотлогдоогүй гэж үзээд байгаа учраас CD дээр байгаа зураг, бичлэгийг үзүүлье гэсэн тайлбар тавьж байна.

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20. дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас гэж байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээн дээр заасан байдаг. Хөрс бохирдуулагч жорлонг ашиглахгүй, хог хаягдлыг ангилан ялгана, зориулалтын хогийн савыг ашиглана. Ямар ч аж ахуйн нэгж, ямар ч иргэн тус газар дээр үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зайлшгүй гаргуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зайлшгүй гаргах шаардлагатай. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан зүйлс нь үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэдэг асуудал нь хэргийн газрын үзлэгээр гаргасан тухайн хөрсний бохирдол үүсгэсэн угаадас, ил задгай асгасан хог хаягдал, задгай хураасан гэсэн асуудал орж байгаа.

Хохирлын мөнгөн дүнг 2-3 дахин нэмэгдүүлж 30 56 60 төгрөгийн нөхөн төлбөрийг тооцсон байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7 . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Дахиад нэмээд хэлэхэд аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа гэдэг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд орохгүй гэж яриад байна. Ямар ч үйл ажиллагаа явуулсан байгаль орчинд хохирол учруулахгүй байна гэж байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг заавал Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу хохирлыг бууруулах арга хэмжээг зайлшгүй иргэн, аж ахуйн нэгж авч ажиллах ёстой. Тэгэхээр аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд орохгүй учраас үйл ажиллагаа явуулна, үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж болно гэсэн зүйл яриад байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа учир гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүх гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад гомдол гаргагчийн зүгээс маргаж буй шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл /нэг/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Гомдол гаргагчаас манай компани төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч биш, уг газрыг эзэмших эрхийг өөр хүнээс шилжүүлэн авсан учраас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэг хүлээхгүй, үнэлгээ хийлгээгүй нь хууль зөрчөөгүй, сумын Засаг даргын захирамжийн дагуу газраа зориулалтаар нь эзэмшиж ажилчдын гэр кемп байгуулсан бөгөөд н ашиглалт хийгээгүй, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хаанаас хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, энэ хугацааг газар эзэмших эрх үүссэн /сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн захирамжаар/ өдрөөс тоолох ёстой, хуульд заасан зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, гэр кемп байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгааг тогтоогоогүй, нөхөн төлбөр юуг үндэслэж гаргасан тооцоо тодорхой бус, нотлох баримт, нөхцөл байдлыг дутуу шалган зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж маргасан.

3. Хариуцагч нь ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.******* нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр гэр кэмпийн үйл ажиллагаа явуулсан, хог хаягдал ил задгай асгасан, угаадас ил задгай асгасан хөрс бохирдуулсан, нүхэн жорлон байгуулсан гэх зөрчил /Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн , 6. дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6., 6.2, 6.3, 6.4, 7 дахь хэсгийн 7., 7.2, 0-т тус тус зааснаар/-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэх үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн -д заасны дагуу 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 30,56,60.05 төгрөгийг байгаль хамгаалах сангийн дансанд тушааж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан тухайд:

4.. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнээс бүрдэхээр, 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах /-аас/ ... өмнө хийнэ, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус зааснаас үзвэл байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрх авахаас өмнө хийлгэхээр, газар эзэмших, ашиглах харилцаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэзээ хийлгэх буюу тодорхой хугацааг Газрын тухай хуульд нарийвчлан заасан.

4.2. Мөн, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно, 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ, 37 дугаар зүйлийн 37.-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гээд 37..3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт, 38 дугаар зүйлийн 38.4*т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газрын даамалтай гэрээ байгуулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гэрээндээ хавсаргах, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэж байхаар зохицуулсан байх бөгөөд мөн 35 дугаар зүйлийн 35.3., 35.3.2-т зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

4.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд[] болох ******* аймгийн сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн -, мөн сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2-44 дугаар албан бичгээр ирүүлсэн нэгж талбарын 460400049 дугаартай хувийн хэрэгт авагдсан баримт, Зөрчлийн 24290068 дугаартай хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд ******* ******* ******* ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компани төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч биш, уг газрыг эзэмших эрхийг өөр хүнээс шилжүүлэн авсан учраас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэг хүлээхгүй, үнэлгээ хийлгээгүй нь хууль зөрчөөгүй, сумын Засаг даргын захирамжийн дагуу газраа зориулалтаар нь эзэмшиж ажилчдын гэр кемп байгуулсан бөгөөд н ашиглалт хийгээгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

4.5. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь газар эзэмшигчид газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос өмнө тухайн газар үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ авхуулах талаар хуулиар тавигдаж буй шаардлага бөгөөд газар эзэмших гэрээний хавсралтад багтаж, жил бүр дүгнэгдэх баримт байхын зэрэгцээ ******* аймгийн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Иргэнд газар эзэмшүүлэх тухай А/, 202 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/23, 2022 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/9 дүгээр захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж эзэмшүүлэхдээ дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулалгүйгээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, гомдол гаргагч ******* ******* ******* ХХК нь хариуцагчийг хяналт шалгалт хийх үед Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах.../аас/ өмнө хийнэ гэж заасан зөрчлөө арилгалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон, мөн энэ тохиолдолд анхнаасаа үнэлгээ хийлгээгүй гэх үйл баримтаар уг зөрчлийг үгүйсгэх боломжгүй.

4.6. Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн захирамжаар тус компанид газар эзэмших эрх үүссэн өдрөөс эхлэн тоолсон ч гэсэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан... гэх агуулгаар тайлбарлан маргасан.

4.7. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан ба  сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн А/9 дүгээр захирамжийг үндэслэн ******* ******* ******* ХХК нь /аж ахуйн зориулалтаар/ газар эзэмшүүлэх гэрээг[2] байгуулж зөрчил тогтоох хүртэл хугацаанд уг газрыг эзэмшсээр байгаа тул зөрчил үйлдсэн хугацааг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж эзэмшүүлсэн шийдвэрийн огнооноос бус, газар эзэмшүүлэх гэрээний хугацаанд үргэлжилж буй зөрчлийг илрүүлсэн үеэс зөрчил үйлдсэн хугацааг тооцохоор байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

4.8. Тиймээс хариуцагч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн -д Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу гомдол гаргагч компанид 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөрчлийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн дүгнэлт гэж үзэхгүй, манай компани аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа газарт ажилчдын гэр кемп байгуулсан, энд хүмүүс амьдарч байгаа учраас бие засах газар, хог хаягдлын цэг бий болгосонтой холбоотой тодорхой хэмжээний газарт ердийн элэгдэл үүсэх нь зайлшгүй байхад шинжээчийн дүгнэлтээр эзэмшлийн талбайг бүхэлд нь хамруулж ургамал, бүрхэвч, хөрсөнд учруулсан хохирлын хэмжээг тооцсон нь буруу, энэ учруулсан гээд байгаа хохирол буюу газрын хөрсөнд бий болсон өөрчлөлтүүд нь манайд газар эзэмших эрх үүссэн үеэс зөрчил шалгах хооронд бий болсон өөрчлөлт юм уу, өмнө нь байгалийн жамаар эвдэгдсэн юм уу, эсхүл бие засах газар, хог хаягдлын цэгээс үүдэлтэй хөрс бохирдсон уу, гэдгийг бодитой тогтоогоогүй байж үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн төлбөр гаргасан гэх,

6. Хариуцагчаас зөрчилд холбогдох баримтуудыг хангалттай цуглуулсан, гомдол гаргагчийн гаргасан зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учруулсан хохирлыг тооцсон тухайн үнэлгээг хийсэн компани стандарт аргачлалын дагуу гаргасан, уг дүгнэлт болон өөрийн зөрчлийн хэргийн материалд байгаа хэргийн газрын үзлэг, холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан материалуудыг үндэслэн байгаль орчинд хохирол учруулсан байна гэдэг дүгнэлтийг гаргаж, шийтгэл оногдуулсан, зөрчил шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гомдол, санал гаргаж байгаагүй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4. дүгээр зүйлийн -д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.5 дугаар зүйлийн -д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ7. дүгээр зүйлийн дэх хэсгийн .-т тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, .3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх,

Зөрчлийн тухай хуулийн .3 дугаар зүйлийн -т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 3. дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, 3.9 дүгээр зүйлийн -т Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэж тус тус заасан.

8. Зөрчлийн хэрэг, шүүх хуралдаанд гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 03 дугаар сарын 8-ны өдөр ...хог хаягдал ил задгай асгасан, угаадас ил задгай асгасан хөрс бохирдуулсан, нүхэн жорлон байгуулсан гэх үйлдэлд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6., 6.2, 6.3, 6.4, 7 дахь хэсгийн 7., 7.2, 0-т тус тус зааснаар зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эдгээр зөрчлүүдэд гомдол гаргагч гэм буруутай эсэх, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болон хохирол/нөхөн төлбөр төлүүлэх үндэслэл бий эсэхийг шийдвэрлээгүй, мөн ямар хуулийн заалтыг үндэслэн хохирол, шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн алийг нь төлүүлэх талаар тодорхойлоогүй атлаа маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7. дүгээр зүйлийн -д заасны дагуу 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 30,56,60.05 төгрөгийг байгаль хамгаалах сангийн дансанд тушааж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, дээрх хуульд заасантай нийцээгүй байна.

9. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хуулийн 3. дүгээр зүйлийн -т Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино, 4.3 дугаар зүйлийн -т Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасан, энэ тохиолдолд хог хаягдал ил задгай асгасан, угаадас ил задгай асгасан хөрс бохирдуулсан, нүхэн жорлон байгуулсан үйлдэл нь зөрчил мөн эсэх, шийтгэлийн хуудаст бичигдсэн ******* ******* ******* ХХК-ийн гэм буруу, шийтгэл хүлээлгэх эсэх, үүнээс үүдэх хохирол/нөхөн төлбөр, түүний хэмжээг тооцох эсэх асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгаагүй нөхцөлд шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэж, шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж дүгнэв.

0. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3.-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаар Шийтгэлийн хуудас-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Зөрчлийн тухай хуулийн .3 дугаар зүйлийн , 3. дүгээр зүйлийн 2, 3.9 дүгээр зүйлийн , 4.3 дугаар зүйлийн , 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаар Шийтгэлийн хуудас-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл /нэг/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 07 дугаар зүйлийн 07.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн -д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын -ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 08 дугаар зүйлийн 08.2, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОТГОНЦЭЦЭГ