| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01238/И |
| Дугаар | 155/ШШ2024/01148 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01148
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01148 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01238/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шүүх ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Х.И , Х салбарын менежер Н.Ш ,
Хариуцагч: Х аймгийн М сумын * дугаар багийн 2 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, Э.Н д холбогдох 24440 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 16251 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,893,143.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 391,450.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,978.52 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг, нийт 6,327,572.29 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун далан хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Н нь Т ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 24440 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 16251 дугаартай цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч Э.Н нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 3,898,275.10 төгрөгийг, хүүгийн төлбөрт 6,042,888.16 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 137,198.20 төгрөгийг, нийт 10,078,361.46 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Э.Н нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 378 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:
Үндсэн зээлийн үлдэгдэл 5,893,143.01 төгрөг,
Зээлийн хүү 391,450.76 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,978.52 төгрөг, нийт 6,319,572.29 төгрөг.
Т ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.Н д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э.Н нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 24440 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 16251 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,893,143.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 391,450.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,978.52 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг, бүгд 6,327,572.29 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун далан хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.Номин- Эрдэнээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.Н 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд: Миний бие Э овогтойН нь Т ББСБ-ын нэхэмжилсэн 6,327,572.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ажлаас халагдсан учир төлөлт хийх боломжгүй байсан.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.Н д холбогдуулан 24440 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 16251 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,893,143.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 391,450.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,978.52 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг, нийт 6,327,572.29 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун далан хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,191 төгрөгийн 50 хувь болох 58,095.5 төгрөгийг хариуцагч Э.Н эс, 50 хувь болох 58,095.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 58,096.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н д холбогдох 24440 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 16251 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,893,143.01 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 391,450.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,978.52 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг, нийт 6,327,572.29 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга таван зуун далан хоёр төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Н эс 58,095.5 (тавин найман мянга ерэн таван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 58,096.5 (тавин найман мянга ерэн зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА