| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01206/И |
| Дугаар | 155/ШШ2024/01149 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01149
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01149 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01206/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн А сумын 5 дугаар багийн Тарган тоотод оршин суух, Б.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,457,750.60 (дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга долоон зуун тавин төгрөг жаран мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай С барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэн Б.М тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БЗГ22-0702 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.
Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 643 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч иргэн Б.М аас барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 4,457,750.60 (дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга долоон зуун тавин төгрөг жаран мөнгө) төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд: Миний бие Г.М нь Б.М ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно.
С барьцаалан зээлдүүлэх газраас нэхэмжилсэн 4,457,750.60 (дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга долоон зуун тавин төгрөг жаран мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,457,750.60 (дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга долоон зуун тавин төгрөг жаран мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 86,274 төгрөгийн 50 хувь болох 43,137 төгрөгийг хариуцагч Б.М аас, 50 хувь болох 43,137 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 7581, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,457,750.60 (дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга долоон зуун тавин төгрөг жаран мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.М аас 43,137 (дөчин гурван мянга нэг зуун гучин долоо) төгрөгийг, улсын орлогоос 43,137 (дөчин гурван мянга нэг зуун гучин долоо)төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА