Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01155

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01155

Х аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 155/2024/01011/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийнМ сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух, Б.Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийнМ сумын *дүгээр багийн * дүгээр гудамжны 02 тоотод оршин суух, М.С ид холбогдох 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.А.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул, тухайн мөнгөн дүнгийн хэмжээнд эвлэрэх саналтай байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7,800,000 төгрөгнөөс 6,000,000 төгрөгийг нь төлөх, энэ мөнгөн дүнгээр эвлэрэх саналтай байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М.С ид холбогдуулан 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд зохигч 6,000,000 төгрөгийн хэмжээнд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,800,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 6,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрэх саналыг шүүх хуралдаанд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д: Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж,...гаргана. Эдгээр...захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан ба зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д:...улсын тэмдэгтийн хураамжийг...зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь болох 69,875 төгрөгийг хариуцагч М.С оос гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч М.С ид холбогдуулан 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч 6,000,000 төгрөгийн хэмжээнд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,800,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 6,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 69,875 төгрөгийг хариуцагч М.С оос гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА