Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01173

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01173

Х аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 155/2024/01054/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух, Д.М ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтаншагай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д овогтой М нь 1989 оны 6, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад Х аймгийн Т сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сайн дураар нийгмийн даатгал төлж ажилласан жилээ тооцуулах боломжтой болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ бичгээр ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д: ...улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч,...хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүсэлт гаргагч Д.М ийн Х аймгийн Т сумын Давшилт нэгдэлд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА