| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00809/И |
| Дугаар | 155/ШШ2024/00872 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00872
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00872 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** баг, ********* байрны ****** тоотод оршин суух Цагаангэр овогт С.батын Д,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, ********* байрны ***********од оршин суух Гэгээнтэн овогт Д-гийн З,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, ********* байрны ***********од оршин суугч, Гэгээнтэн овогт Зын С,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, 155/2024/00809/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Д
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.З, З.С нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Д би 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ********* байр *********** ******** м.кв Ү-*************** дугаартай орон сууцыг Д.Заас худалдан авсан байдаг. Худалдаж авснаас хойш 2 жил болж байна. Өөрсдөө ормоор байна орон сууцыг чөлөөлж өг гэж удаа дараа утсаар болон биечлэн очиж хэлж шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байсаар байна. Иймд дээрх орон сууцыг хариуцагч Д.Зын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ хийж үл хөдлөх хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах нийтийн эзэмшлийн ******** метр квадрат талбай бүхий орон сууцыг худалдаж авсан. Худалдаж авснаас хойш чөлөөлж өгөхийг хэд хэдэн удаа шаардсан. Намайг гэрт нь очоод уулзах гэхээр өөрөө байдаггүй. Эхнэр нь байдаг. Ямар ч тайлбар байхгүй эгч нь мэдэхгүй гэсэн хариу өгдөг. Худалдах, худалдан авах гэрээн дээр бичигдсэн байсан дугаар огт холбогдоогүй. Сүүлд гурван өдрийн өмнө Д.З ахтай уулзсан. Чөлөөлж өгөхийг бие болон утсаар хэд хэдэн удаа хэлсэн. Настай хүмүүс учир уурлаж, хөөж болохгүй байна. Иймд худалдаж авсан дээрх орон сууцыг яаралтай чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би болон миний охин З.С бид нар өөрийн өмчлөлийн Мөрөн сумын 7 дугаар багийн ********* байрны 0***********од байрлах ******** м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-*************** дугаартай орон сууцыг С.Дад 2022 онд худалдсан нь үнэн.
Иймд тус орон сууцыг албадан чөлөөлүүлэх С.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Яг бид хоёр мөнгөө авалцаад худалдаж авсан зүйл байхгүй. Манай хүү хүнээс мөнгө зээлээд түүний барьцаанд тавигдаад ийм зүйл болсон. Нэрийг нь шилжүүлээд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Би өгөхийг зөвшөөрч байгаа. Би тухайн үед гарын үсэг зураад нэр дээр нь шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн ярьж байгаа тайлбар үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би энэ өвөл өвөлжүүлэх боломж байна уу гэж санал тавьсан. Би газар авч байгаагүй. Газар авахыг мэддэггүй. Өөр газар, хашаа байшин байхгүй. Би ингэж л хүсэлт тавьсан гэв.
Нэхэмжлэгчээс Цагаангэр С.батын Дын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сум 7 дугаар баг ********* байрны *********** хаягт байрлалтай ******** метр квадрат талбай бүхий нэг өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, лавлагааны хуулбар, төлбөрийн даалгавар үүсгүүлсэн баримт, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас)
Хариуцагч талаас: Хариуцагч Х.Сос Д.Зт олгосон итгэмжлэл, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан хариу тайлбар зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 21, 27 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Д.Заас худалдах-худалдан авах гэрээний дагуу 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ********* байрны ***********од байрлах ******** м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан. Худалдаж авснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд утсаар болон биечлэн очиж байраа суллаж өгөхийг хэлж шаардсан боловч суллаж өгөөгүй учир орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн би болон миний охин З.С бид нар өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ********* байрны ***********од байрлах ******** м.кв хэмжээтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-*************** дугаар бүхий орон сууцыг С.Дад 2022 онд худалдсан нь үнэн. Энэ байрыг чөлөөлж өгөхөд маргах зүйлгүй гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ********* байрны ***********од байрлах ******** м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-*************** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдлоо. (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 1********* зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зохицуулсан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ********* байрны ***********од байрлах ******** м.кв талбай бүхий орон сууц нь худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Д.З-, З.С нарын өмчлөлөөс нэхэмжлэгч С.Дын өмчлөлд шилжсэн ба энэхүү үйл баримтад зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлд 2022 оны 6 сард шилжүүлэн авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар чөлөөлж өгөхгүй байгаа үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ********* байрны ***********од байрлах ******** м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-*************** дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Д.З, З.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З, З.С нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дад олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11********** зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ********* байрны ***********од байрлах ******** м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-*************** дугаартай орон сууцыг хариуцагч Д.З, З.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З, З.С нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН