| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2024/0009/З |
| Дугаар | 120/ШШ2024/0014 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 120/ШШ2024/0014
04 оны 08 сарын 05 өдөр 0/ШШ04/004 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Түвшинжаргалыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК,
Хариуцагч: ******* ХК, ******* ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд ******* ХХК-ын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.-, Л., тэдгээрийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, Б.Эрдэнэ-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., Л.бат, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Халиун, гуравдагч этгээд ******* ХХК-ийн захирал Э., түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал , Ж.Содномдаржаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэлийн шаардлага:
. ******* ******* ******* ХХК-иас ******* ХК-ийн 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн -46 тоот мэдэгдлийг, "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил- тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гар*******, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК-ийн 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн -46 дугаар, 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн - дугаар ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 04 оны 06 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан ******* ордын -0087 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц- хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх /04/ тоот гэрээг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 04 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ******* ******* ******* ХХК-г хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгуулах, ******* ******* ******* ХХК-тай гэрээ байгуулахыг ******* ХК-д даалгуулах гэж бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн.
. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Захиалагчийн 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн /46 тоот мэдэгдэл, 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн / тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, ******* ХК болон "******* " ХХК-ийн хооронд байгуулсан 000/04/ тоот гэрээг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 04 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар шийдвэрийн багц -ийн "******* " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгуулах, ******* ******* ******* ХХК-тай гэрээ байгуулахыг ******* ХК-д даалгуулах гэж тодорхойлж, тодруулсан.
.Хэргийн үйл баримт, процессын талаар:
. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 04 оны 04 дүгээр сарын 0-ний өдрийн А/36 дугаар тушаалаар Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/-ыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан ба тус үнэлгээний хорооноос нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарлан, багц- /Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил-/-т ХХК, ******* ХХК, ******* ******* ******* ХХК, ******* ХХК -иуд оролцсон байна.
. 04 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн (Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/) тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлаар Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил багц--т ******* ХХК нь техникийн шаардлага хангасан, харьцуулах хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж үнэлэн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиалагчид хүргүүлсэн байна.
.3 Захиалагчаас 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн - дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг ******* ХХК-д, мөн өдрийн -46 дугаар Тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг ******* ******* ******* ХХК-д тус тус хүргүүлжээ.
.4 ******* ******* ******* ХХК-иас 04 оны 05 дугаар сарын 5-ны өдөр, 04 оны 05 дугаар сарын -ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 04 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 03/3975 дугаар албан бичгээр ...Тухайн тендер шалгаруулалт нь багцуудтай байх бөгөөд танай ирүүлсэн гомдолд аль багцын талаар дурдаагүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна., 04 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн дугаар албан бичгээр ...хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг тус тус хүргүүлсэн байна.
.5 Гуравдагч этгээд ******* ХХК-ийн өмгөөлөгчийн ...нэхэмжлэгч гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн... гэх маргааны үндэслэлийг 04 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 0/ШЗ04/000 дугаар шүүгчийн захирамжаар ...Сангийн яам 04 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 03/3975 дугаар албан бичгээр ...танай ирүүлсэн гомдолд аль багцын талаар дурдаагүй байх тул ... гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байх ба шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54..3-д заасан энэ журмыг хэрэглэх боломжтой гэх нөхцөл биелэгдэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь, эрх бүхий захиргааны байгууллагад хандаж, холбогдох хариуг авсан, энэ тохиолдолд хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангагдсан гэж үзэх ба нэгэнт нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам хүлээн авах боломжгүй гэж буцаасан болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүх урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлага тогтоосон журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54..3-д заасантай нийцэхгүй... гэж дүгнэжээ.
.6 ******* ******* ******* ХХК нь 04 оны 05 дугаар сарын 3-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
.7 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /04 оны 06 дугаар сарын 04-ний өдөр/ ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд *******н ордын -00087 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх 04/ дугаар гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани Таван толгой ХК-ийн Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/ гүйцэтгэгчийг сонгох / дугаартай тендер шалгаруулалтын зааварчилгааны дагуу материалаа бэлтгэж, нарийвчилсан нөхцөл шаардлагуудыг бүрэн хангаж, цахим тендерийн Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим систем рүү илгээсэн.
******* ХК-иас 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон -46 тоот ...Манай компанийн зүгээс зарлагдсан Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил -, /- дугаартай цахим тендерийн баримт бичгийн шаардлага хангаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасны дагуу харьцуулах үнийн санал өндөр, хамгийн сайн тендерээр шалгараагүй тул дээрх хуулийн 8.. дахь заалтад заасны дагуу танай ирүүлсэн саналаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна... гэсэн хариуг ирүүлсэн.
Тус тендерт "******* " ХХК-ийг хамгийн бага үнийн санал өгсөн тендерээр шалгаруулсан. Бидний зүгээс "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын дагуу танилцах хүсэлт гаргаж танилцаж үзэхэд манай компани нь хамгийн бага үнийн санал өгсөн компаниудын жагсаалтын -т, харин "******* " ХХК-ийн хамгийн бага үнийн саналыг өгсөн.
Гэвч "******* " ХХК-ийн цахим тендерт хүргүүлсэн тендерийн баримт бичгүүд нь ТШЗ-ын А, Б, В-д тавьсан нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй, тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй тендерийн материалыг хүргүүлсэн болох нь дараах байдлаар нотлогддог. Үүнд:
Нэгдүгээрт: Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 9.-д Хуулийн 7.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна. гэж заасан. Мөн Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 9.-д зааснаар ажилд ашиглагдах экскаватор нь /утгуурын багтаамж 5.5 м3 багагүй/ 7 ширхэг байх ёстой гэж заасан ба түүний 5-иас доошгүй нь өөрийн эзэмшлийнх байх ёстой байхаар заасан.
Гэтэл тендерт шалгарсан оролцогч ******* ХХК нь энэхүү шаардлагыг хангаагүй буюу ХХК-тай худалдан, худалдан авах гэрээтэй РС000-8 экскаватор ш, Хас банкны нэр дээр DX000LC экскаватор ширхэг, Хаан банкны нэр дээр DX000LC экскаватор ш, Эбердигм Монгол ХХК-ний нэр дээр DX000LC экскаватор ширхэг бүртгэлтэй байгаа нь тендерийн материалаас харагдаж байна.
Энэ нь дээр дурдсан ТШЗ-ны 9.-д заасан ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь өөрийн өмчийн байх шаардлагыг бүрэн хангаагүй. Үндсэндээ нэг ч өөрийн эзэмшлийн техник хэрэгсэлгүйгээр тендерт оролцсон байгаа нь өөрөө тендерийн шаардлага хангаагүй материалыг хүргүүлж, улмаар хууль бусаар хуйвалдаанаар тендерт шалгарсан болох нь тодорхой харагдаж байна.
. Санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмж гэж үзэх эсэхийг тодруулж өгнө үү гэсэн дээр тодруулга өгөхөд Санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмж гэж үзэхгүй.
. Санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй бол урьдчилгаа төлбөр төлсөн баримт шаардлагатай юу гэсэн дээр тодруулга өгөхөд Санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмж гэж үзэхгүй учраас урьдчилгаа төлбөр болсон баримт шаардлагагүй болно... гэсэн захиалагчийн тодруулгад нийцээгүй.
Дээрх тодруулгаас үзвэл Тендерт шалгарсан оролцогч ******* ХХК нь тендерийн баримт бичигт заасан техникийн чадавхын шалгуур үзүүлэлтийг хангаагүй болох нь бүрэн нотлогддог. ******* ХХК нь экскаваторуудын мэдээллийг хүснэгтээр харуулснаар ч батлагддаг.
Хоёрдугаарт: ******* ХХК-ний тендерийн материалд тусгасан үйлдвэрлэсэн он, бүртгэсэн огноо ижил HOWO, маркийн авто самосвалын техникийн үзүүлэлтийг 75 тонн, 70 тонн, 50 тонн гэж тусгасан байдаг. Манай компани нь тэдгээр автосамосвалтай яг ижил техникүүдийг эзэмшдэг бөгөөд тэдгээрийн техникийн үзүүлэлт 47.9 тонн байдаг. Үүнийг Гаалийн мэдүүлэг болон үйлдвэрийн техникийн тодорхойлолтоос хангалттай тодорхойлогддог.
Өөрөөр хэлбэл ******* ХХК нь тендер шалгаруулалтад зориулан автосамосвалын техникийн үзүүлэлтийг сольсон, техникийн даацыг зохиомлоор нэмсэн байж болзошгүй байна. Үүнийг Авто тээврийн үндэсний төвтэй хамтарч хууль бусаар хүчин чадлыг нь нэмж, хүчин чадал өндөртэй техник хэрэгсэлтэй харагдуулж байгаа нь тендер шалгаруулагчийг хуурсан, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, эрүүгийн шинжтэй үйлдэл үйл ажиллагааг явуулж, тендерт шалгарсан болох нь хангалттай тодорхой харагдаж байна.
Гуравдугаарт: Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 6..-д Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Тендер нээсний дараа нэг цагийн дотор цахим лавлагааг татаж шал*******а. гэж заасан байна.
Гэтэл ******* ХХК-ний тендерийн материалд тусгасан 7935 УЕТ улсын дугаартай, арлын дугаартай TL875В автосамосвал нь 04 оны АБӨЯХАТатвар 8,000 төгрөг, АБТөлбөр 9,500 төгрөг, АЗАТөлбөр 40,000 төгрөг нийт 67,500 төгрөгийн төлөгдөөгүй татвар хураамжийн өртэй байна. Ингэснээр тендерт шалгарсан оролцогч ******* ХХК нь тендерийн баримт бичигт заасан ерөнхий шаардлагыг хангаагүй байна.
Иймд манай көмпанийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх гээд 59.-д ...Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 8.-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна... гэж заасны дагуу ******* ХК-ний 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон -46 тоот мэдэгдэл мэйлээр ирснийг 05 дугаар сарын 09-ний өглөө мэдэж, үүнийг эс зөвшөөрч гомдлыг Сангийн яаманд 04 оны 05 дугаар сарын 5-ны өдөр гаргасан.
Сангийн яам нь гомдлыг хянаад 04 оны 05 дугаар сарын 7-ны өдрөөр огноолсон 03/3975 дугаартай албан бичиг 04 оны 05 дугаар сарын -ний өдөр Монгол шуудангийн хүргэлтээр манай компанид ирүүлсэн.
Тус хариунд ...Сангийн сайдын 03 оны А/53 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4..-д ... гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх гэж заасан. Тухайн тендер шалгаруулалт нь багцуудтай байх бөгөөд танай ирүүлсэн гомдолд аль багцын талаар дурдаагүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна... гэж дурдсан байдаг бөгөөд манай компанийн зүгээс гаргасан гомдолдоо ******* ХК-иас 04 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зарласан Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /БАГЦТАЙ/ гүйцэтгэгчийг сонгох / дугаартай тендер шалгаруулалтын - буюу "Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил- " /- дугаартай тендерт оролцоод байгаа гэж цагаан дээр хараар бичээд байхад л бичээгүй мэтээр хариу ирүүлээд байгаа нь цаагуураа Сангийн яам нь ч гомдлыг хянахаас цааргалсан, захиалагчтай хуйвалдсан мэтээр хууль бус үйл ажиллагааг явуулж байна.
Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан, шүүхэд хандах хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус хөрс хуулалт, олборлолтын ажил дугаар багцтай сонгон "******* " ХХК, ******* ХХК, Майнинг ХХК ******* ******* ******* ХХК гэсэн 4 компани өрсөлдсөн.
Манай компанийн тендерээс үнийн саналаараа унасан гэдэг байдлаар тендерээс татгалзсан байсан.
Манай компани нь метр куб уулын цулыг олборлох ажлыг 350 төгрөгөөр буюу нийт 64 75 399 50 төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналыг хүргүүлж ажилласан. "******* " ХХК нь 57 3 687 863 төгрөгөөр ингээд үнийн санал өгсөн байдаг. Тиймээс үнийн саналаараа шалгарсан Тender.gov.mn сайт руу ороод үзэхээр Майнинг ХХК, ******* ******* ******* ХХК, "******* " ХХК гэдэг 3 компани нь гурвуулаа тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлагыг бүрэн хангасан. Гэвч үнийн шалгуурын шаардлагаараа "******* " ХХК гэдэг компани шалгарсан гэдэг хариу ирсэн байсан
Бид нар үүнийг эс зөвшөөрөөд 04 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
"******* " ХХК-ийг шалгаруулсан болох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн тендерээс шаардаж байгаа, ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, хүний нөөц, техник хэрэгслийн бүрдлийг бүрэн хангаагүй байхад "******* " ХХК-ийг шалгаруулсан болох нь нотлогдсон.
Нэгдүгээр үндэслэл нь нэгдүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд байгаа. Тендерийн баримт бичгийн ТШЗ-н 9. дээр ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэдэг хэсэг байгаа. Тэгэхээр хөрс хуулалтын ажлыг хийхэд хамгийн гол нь тоног төхөөрөмжтэй байх ёстой, мөн хүний нөөцтэй байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. 9. дээр машин механизмын нэр, экскаватор, авто сонсгол гээд үндсэн тоног төхөөрөмж дээр тулгуурлаж байгаа. Экскаватор нь нийтдээ хутгуурын багтаамж нь 5.5 метр кубээс багагүй, тоо хэмжээ нь 7 байх ёстой гэж байгаа. Өөрөөр хэлбэл 7 экскаваторыг Тендерийн үнэлгээний хороонд хүргүүлж тендерийн баримт бичигт хавсаргаж явуулна гэж ойлгож болно. Энэ 7 экскаватороос өөрийн эзэмшлийнх 5-с доошгүй нь байх ёстой байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн өмчлөлийн экскаватор 5-с доошгүй байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Авто сонсвол нь 50 тонноос дээш даацтай, нийлбэр даац нь 3500 тонноос багагүй байна. Үүний 60 хувь нь өөрийн эзэмшил өмчлөлийн тоног төхөөрөмж байх ёстой гэж заасан байгаа. Гэтэл дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар хуудсанд авагдсан тендерийн цахим баримт бичигт байгаа "******* " ХХК-ийн 7 ширхэг экскаватороос 5-с доошгүй нь өөрөө өмчлөлийн байх гэдэг дээр тендерийн баримт бичгийн шаардлага огт хангаагүй байсан.
Нэгдүгээрт Камацу маркийн Пи Си 008 экскаваторын шана*******ы багтаамж нь метр куб нэг гэж байгаа. Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг дээр 0974 гээд өөрөөр хэлбэл сериал дугаарыг нь бичсэн байгаа. Энэ нь Монгол Улсад байхгүй гэсэн үг. ХХК-тай захиалгын гэрээ хийгээд Монгол Улсын хилээр орж ирээгүй байсан экскаваторыг тендерийн баримт бичигт илгээсэн байна. Энэ нь ноцтой алдаа. Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичиг дээр юу шаардаж байна вэ гэхээр чадамжийг нь шаардаж байгаа, техник тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг нь шаардаж байгаа. Гэтэл Монгол Улсад байхгүй 0974 гэдэг сериал дугаартай, улсын дугааргүй экскаваторыг санал болгож,хэрвээ шалгарвал тендерт энэ компаниас нийлүүлнэ гэдэг байдлаар ингэж хийсэн байгаа. Тэгэхээр энэ нь ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл 7 экскаватортой байх гэдэг тендерийн шаардлагыг хангахгүй болж байна.
Хоёрдугаарт DOOSAN DX000LC экскаватор нь өөрийн эзэмшлийн байх ёстой гэдэг шаардлагыг хангаагүй. Яагаад гэхээр 48-8 улсын дугаартай экскаваторын гэрчилгээ нь Хас банкны нэр дээр байгаа. Өөрөөр хэлбэл "******* " ХХК-ийн өмчлөлийн экскаватор биш. Гэрчилгээн дээр нь өмчлөгч нь хэн юм бэ гэхээр Хас банк гэсэн байгаа. Мөн 00-3 улсын дугаартай экскаватор, 5-64 улсын дугаартай экскаватор Хаан банкны нэр дээр байгаа. Өөрөөр хэлбэл үндсэндээ "******* " ХХК-ийн гаргаж байгаа эхний 4 экскаватороос харахад бүгдээрээ өмчлөгч нь өөр хүний нэр дээр байгаа. Ийм байхад үнэлгээний хороо шаардлага хангасан тендер гэж үзсэн. Тавдугаарт нь 39-64 улсын дугаартай Эбердигм Монгол гэдэг компанийн нэр дээр 3-0 Эбердигм Монгол гэдэг компанийн нэр дээр байгаа. Гэтэл энэ компаниудын нэр дээр байгаа экскаваторыг "******* " ХХК-ийн өмчлөлийн экскаватор гэж үзэж байгаа. 09-0 улсын дугаартай Хөтөлт номгон банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээтэй гээд заасан. Тэгээд тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос аваад үзэхээр 7 экскаватор нь долуулаа "******* " ХХК-ийн нэр дээр нэг ч тээврийн хэрэгсэл байхгүй. Бүх гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Бүгдийг нь шалгаад үзэхэд бүгдээрээ өөр хүний нэр дээр байгаа. Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсгийн үндсэн шалгуур үзүүлэлт буюу 5-с доошгүй экскаватор нь өөрийн өмчлөлийн байх ёстой гэсэн шаардлагыг хангахгүй байгаа. Тиймээс үндэслэлгүйгээр тендер сонгон шалгаруулалт хийгдэж гэж үзэж байгаа.
Техникийн тодорхойлолт гэдэг заалт байгаа. 7.4 дээр оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна гэж заасан. Мөн Тендерийн тухай хуулийн дугаар зүйлд техникийн тодорхойлолт гэж заасан байгаа. Техникийн тодорхойлолт, бараа, ажил үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгасан байна.
Тодруулгууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ тодруулга ******* ХК-иас 04 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр - 46, - 47 гэдэг ийм утгатай, нэг өдөр нэг огноотой 6 нь түрүүлж ирээд 7 нь дараа нь ирсэн байдаг. 6 дээр нь юу гэж байдаг вэ гэхээр манайх нэхэмжлэлийн шаардлага дээрээ үүнийг бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл дүгээр заалт дээр нь санхүүгийн түрээсийн гэрээ болон Фидуцийн гэрээтэй техник тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмж гэж үзэх эсэхийг тодруулж өгнө үү гэсэн дээр тодруулга өгөхөд санхүүгийн түрээсийн гэрээ болон Фидуцийн гэрээтэй техник тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмж гэж үзэхгүй болно гээд манай Гүнждагва дарга өөрөө тодруулгаа өгсөн байгаа. Энэ тодруулгын дахь заалт дээр санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй бол урьдчилгаа төлбөр төлсөн баримт шаардлагатай юу гэсэн дээр тодруулга өгөхөд санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмж гэж үзэхгүй гэж, урьдчилгаа төлбөр төлсөн баримт шаардлагагүй болно гэж байгаа.
Дараа нь 46-г өгсний дараа 47-г өгсөн гэдэг. Үүнд банк лизинг зээлээр авах, ашиглаж байгаа техникүүдийн зээлийн гэрээг хавсаргахгүйгээр зөвхөн тухайн банкны тодорхойлолтоор баталгаажуулж болох уу гэж байгаа.
Өөрөөр хэлбэл "******* " ХХК-ийн Хаан банк, Хас банкны нэр дээр байгаа 3 экскаваторыг асууж байгаа. Ерөөсөө л тендер сонгон шалгаруулалт явуулахад 5 экскаватор нь өөрийн өмчийнх байх ёстой юм байна гэдэг шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан Сангийн яамны ХХК-ийн гомдлыг хянасан Сангийн яамны албан бичгийг дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас 3 дугаар хавтаст хэргийн 5-53 дугаар хуудсанд авагдсан. Энэ бичигт ...3-0 экскаваторыг Эбердигм Монгол компанийн өмчлөлд 09-0 улсын дугаартай экскаватор нь Хөтөл номгон банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байхад тэдгээрийн өмнөөс Т 404 тоног төхөөрөмж түрээслэх гэрээг Эн Ар Жи Индустриал компанитай байгуулсан нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 9.-д нийцэхгүй болохыг дүгнэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Сангийн яам Эн Ар Жи Индустриал гэдэг компанийн нэр дээр байгаа экскаваторуудыг Эн Ар Жи Индустриал гэдэг компанитай "******* " ХХК нь гэрээ хийгээд тендерийн материал өгсөн байна. Тэгэхээр 090, 30 гэдэг нь Эбердигм Монгол, Хөтөл номгон гэдэг компанийн өмчлөлийн экскаватор байгаа. Тэгэхээр бусдын өмчлөлийн экскаваторыг өөр гуравдагч этгээд компани өмнөөс нь түрээсэлсэн гэрээ хийж болохгүй гэдгийг Сангийн яам дүгнээд энэ хууль бус гэдгийг тогтоосон.
Үүнийг Үнэлгээний хороо харгалзан үзэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Дараагийн нэхэмжлэгчийн үндэслэл болгоод байгаа нь дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд байгаа тендерийн баримт бичгийн 9. дээр ажил гүйцэтгэхэд ашиглагдах шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжүүдийн техник хэрэгсэл нийт 60 ширхэг үндсэн тоног төхөөрөмжийг илгээсэн байгаа. Энэ нь нийтдээ 7 ширхэг экскаватор байгаа. 8-60 дугаар хүртэл дампууд байгаа. Тендерийн баримт бичигт зааснаар автосамосвал байгаа 53 ширхэг байгаа. Энэ тендерийн баримт бичгийн 9. дээр нийлбэр даац нь 3500 тонноос багагүй байна гэж байгаа.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд Гаалийн ерөнхий газар, Авто тээвэр, autobox.mn-г өнөөдөр шалгаад үзэхэд "******* " ХХК-ийн тээврийн хэрэгсэл 53 ширхэг дампыг шалгаад үзэхээр 3079 тонн байгаа. Өөрөөр хэлбэл 3500 гэдэг шаардлагад хүрэхгүй 4 тонны зөрүү гарч байгаа. Дампууд нь тендерийн баримт бичгийн нийлбэр даацын шаардлагад хүрэхгүй байгаа.
дугаар үндэслэл нь 3 дугаар хавтаст хэргийн 0 дугаар хуудсанд байх Авто тээврийн үндэсний төвийн 04 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 3/******* тоот албан бичгээр нотлогдож байгаа. Мөн autobox.mn сайтаас авсан 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн мэдээллүүд тендерийн баримт бичигт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа, 4 дүгээрт нь 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд байгаа Гаалийн ерөнхий газрын 04 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 0-/******* тоот албан бичгээр нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, тендерийн баримт бичиг 3500, үүнээс багагүй байна гэж байгаа. Гэтэл эднийхийг тооцоод үзэхээр 3079 тонн байгаа. Ийм байхад тендер шалгаруулсан нь хууль бус гэж үзэж байна.
Автосамосвалыг тендер шалгаруулалтын зааварчилгааны 9. дээр 50 тонноос дээш даацтай байхыг заасан. Тендер сонгон шалгаруулахтай холбоотойгоор 50 тонны даац, түүнээс дээш даацтай тээврийн хэрэгслийг илгээнэ гэж байгаа. Гэтэл "******* " ХХК-ийн 7 дамп нь 4-47 тонны даацтай дампууд байгаа.
Дээрээс нь өнөөдрийн autobox.mn-с шалгаад үзэхэд энэ машинуудыг нь тухайн үед тендер өгөхдөө 7 тээврийн хэрэгслийг 75 тонн гэж өөрчилж өгсөн. Одоо шалгаад үзэхээр 47, 4-ээр гарч байна.
Энэ нь Тендерийн хуулийн 4.-ийн 8-д заасан техникийн тодорхойлолт гэж худалдан авах бараа, ажил үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологи, түүнд тавигдах технологийн шаардлага даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй тендерийг илгээж тендер шалгарсан нь хууль бус гэж үзэж байна.
Тендерийн тухай хуулийн .-т техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно гэж заасан. ., . дээр нарийвчлаад зааж өгсөн. Мөн автосамосвал, экскаватор нь тендерийн баримт бичгийн шаардлага хангах ёстой юу гэдгийг нь Тендерийн хуулийн 7.4 дээр оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байх шаардлагыг хангахгүй байхад тендерт шалгарч байгаа нь хууль бус.
Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн нэг үндэслэл нь дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд байгаа тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 9.-д техникийн чадавх болон туршлагын шаардлага гэж байгаа. Төлөвлөлтийн инженер , ашиглалтын инженер , ээлжийн мастер , нүүрсний мастер , маркшейдер , маркшейдер инженер , геологич инженер гээд нийт шаардлага хангасан хүнийг илгээхийг тендерийн баримт бичиг дээр тодорхой шаардаж өгсөн.
Мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага нь 3 болон түүнээс дээш жил ажилласан байхыг шаардсан байгаа. Мэргэжил нь нийтлэг байх, уулын маркшейдер менежмент төгссөн хүмүүс байх ёстой гэж байгаа.
Маркшейдер Баянмөнхийн Төрмөнх гэдэг хүнийг шалгаад үзэхэд 04 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг мэргэжлээрээ төгссөн байгаа. Тухайн хүн бакалаврын дипломоо аваад ажиллаад, нийгмийн даатгал төлсөн байхыг шууд шаардаж байгаа. Гэтэл энэ хүн 04 онд сургууль төгсчхөөд би мэргэжлээрээ ажилласан, энэ шаардлагыг хангаж байгаа гэдэг нь хууль бусаар тендер сонгон шалгаруулалтыг хийсэн гэж үзэж байна.
Хоёрдугаарт нь геологич Отгонсүрэнгийн Майбаярын ажилласан жил хангаагүй. 0 оноос хойш нийгмийн даатгал төлсөн гэж дурдсан байгаа. Үүнийг Сангийн яамны 04 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 03440 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт 3 болон түүнээс дээш жил ажилласан байх гэсэн шаардлагыг Майбаяр гэдэг хүн хангаагүй байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гадна дагалдаж гарч байгаа шаардлагын хувьд ******* ******* ******* ХХК нь тендерийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгуулах, ******* ******* ******* ХХК дээр гэрээ байгуулахыг ******* ХК-д даалгах шаардлага гаргаж байгаа.
Учир нь юу вэ гэхээр өгсөн үнийн саналыг нь аваад үзэхээр өнөөдөр Майнинг ХХК, ******* ******* ******* ХХК, "******* " ХХК шаардлага хангасан тендерээр шалгарчихсан. Үнийн харьцуулалтыг нь аваад үзэхэд нэгдүгээрт "******* " ХХК, ******* ******* ******* ХХК нь хоёрдугаарт байгаа учраас манайх өнөөдөр ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байна. Тендерийн хуулийн 8.6-д Энэ хуулийн 4.6.-т заасан нөхцөл бий болсноор захиалагч гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, удаах эрэмбэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно гэж заасан, 8.. дээр хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно гэж байгаа.
Тэгээд энэ хуулиудын зүйл заалтыг аваад үзэхэд ******* ******* ******* ХХК шаардлагыг "******* " ХХК-ийн дараагийн үнийн саналыг өгсөн компани байна. Манай компани үнэлгээний хороогоор шаардлага хангасан тендер илгээсэн компани учраас манайх үнийн саналын эрэмбээрээ энэ хуулийн зүйл заалт 8 дугаар зүйл 8.6 заалтын дагуу манайх гэрээ байгуулах боломжтой.
04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэл бие даасан акт тул хүчингүй болгохоор шаардаж байна. Дараа нь "******* " ХХК-тай гэрээ хийж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд *******цхан зүйлийг хэлэхэд 04 оны 07 дугаар сарын 0-ний өдөр актын биелэлтийг түдгэлзүүлэн боловч захирамжийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явж байгаа гэдгийг цохон тэмдэглэе.
Дөрөвдүгээр шаардлагын хувьд үнэлгээний хорооны 04 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар шийдвэрийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил багц хэсгийг "******* " ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хангаж өгнө үү... гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХК-ийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын үнэлгээний хороо ямар нэгэн хууль зөрчиж, хууль бус тендер шалгаруулалт явуулаагүй. Сангийн яамнаас дахин тодруулга ирснээс биш хууль зөрчсөн юм байна гэж Сангийн яамны тодруулга дээр тусгагдаагүй.
Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа дахь асуудал дээр тайлбар өгье.
Манайх тендер шалгаруулалтынхаа тендерийн бичиг баримт дээр нийт экскаваторын шаардлага дээр 5.5 метр кубтэй. Нийт 38.5 метр кубийн багтаамжтай 7 ширхэг экскаватор байна гэж заасан. "******* " ХХК энэ заалтын дагуу нийт метр кубийн , экскаватор 6.8 метр кубийн 4 экскаватор, 5.6 метр кубийн экскаватор нийт нийт хутгуурын багтаамж нь 54.4 метр куб буюу тендерийн бичиг баримт заасан шаардлагыг хангаж байсан. Мөн эзэмшлийн хувьд 5.5 метр кубээс дээш хутгууртай 5 экскаватор, түрээсийн экскаватор байсан. Авто зогсоолын хувьд 50 тонноос дээш даацтай 5 ширхэг автосамосвал байсан. Манай тендерийн бичиг баримтад зааснаар 3500-с доошгүй байна гэсэн. Эднийх 3645 тонн байсан. Шалгаруулалтын үед албан бичгээр тодруулга өгсөн байгаа.
Үнэлгээний хороо тендерийн бичиг баримтаар юу гэж заасан бэ гэхээр тендерт оролцогч компанийн ирүүлсэн бичиг баримтыг компани өөрөө 00 хувь үнэн зөв хариуцах ёстой. Түүний хүрээнд бид нар ирж байгаа бүх тоног төхөөрөмжүүдийг autobox.mn-р шалгахад шаардлага хангасан 50 тоннтой байсан. Мөн өөрийнх нь ирүүлсэн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр шаардлага хангасан тээврийн хэрэгсэл байсан. Түрүүн нэг ноцтой юм ярьж байна. Хэрвээ төрийн сайтууд дээр манай 50 тонн гэж ашиглаад байгаа автосамосвалууд 40 хэдэн тонн байх юм бол манай компани дээр ч гэсэн асар их хохиролтой. Бусад бүх уул уурхайн компаниуд 50 тонноор ашиглаж байгаа.
Гуравдугаарт хүний нөөцийн асуудлын хувьд Майбаяр салбартаа 6 жил ажилласан. Тухайн компанид 3 жил ажилласан лавлагаа ирүүлсэн. Манайх Сангийн яамнаас тодруулга авна уу гэсний дагуу дахиж шалгахад 6 жил тасралтгүй уул уурхайн салбарт ажилласан, нийгмийн даатгал төлсөн бусад олон компаниуд дээр ажилласан лавлагаа байсан. Үүний дагуу бид нар шийдвэрээ гаргасан.
04 оны бизнес төлөвлөгөөгөөр бид өдөртөө 9.4 тэрбум төгрөгийн бүтээмжтэй ажиллах ёстой. Өнгөрсөн 6 сард бид өдөрт 5.4 тэрбум төгрөгийн бүтээмжтэй ажиллаж байгаа. Өнөөдөр бид 4 тэрбум болж байна. Яагаад гэхээр энэ компанийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой манай дугаар багцын ажил удааширч хохирол амсаж байгаа.
Манайх улсад 04 онд жилдээ .3 их наяд татвар төлнө. Өөрөөр хэлбэл бид минут тутамд .5 сая төгрөг, цаг тутамд 49 сая төгрөгийн татвар төлдөг. Манай уул уурхайн салбар зогсолтгүй тасралтгүй ажиллах ёстой. Иймээс эдний гаргаж байгаа нэхэмжлэл шаардлагад компани ч хохиролтой байна. Улс ч эдийн засгийн хохиролтой байна. Мөн хууль бус ямар нэгэн тендер шалгаруулалт явуулаагүй байхад хууль бусаар тендер шалгуулсан гэдэг нь үндэслэлгүй байна.
Тендер шалгаруулалтын зааврын 9., 9.3-д техникийн болон туршлагын шаардлагыг тодорхой заасан байгаа. Үүнд экскаватор нь хутгуурын багтаамж 5.5 метр кубээс багагүй 7 ширхэг 5-с доошгүй нь өөрийн эзэмшлийн байхаар заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан анхнаасаа өөрийн өмчлөлийн байх шаардлагыг огт тавиагүй. Хоёрт ******* ХК-иас тендерт оролцогчдод 04 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр /46, /47 дугаартай албан тоотоор хариу хүргүүлсэн. 46 дугаартай албан тоотоор Хишиг Ариун Индустриал ХХК-иас тодруулга авахад нь хариу хүргүүлсэн.
Тухайн үед Санхүүгийн түрээсийн болон фидуцийн гэрээтэй техник тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмж гэж үзэхгүй гэсэн тайлбар хүргүүлсэн хэдий ч дараа нь тухайн өдөртөө буюу 04 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөө 47 дугаартай албан бичиг хүргүүлсэн. 47 дугаартай албан бичгийг яагаад хүргүүлсэн бэ гэхээр Говь Түрүү компаниас 04 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр тодруулга авахаар ******* ХК-д хандсан. Энэхүү тодруулгаар банкнаас лизинг зээлээр аваад ашиглаж байгаа техникүүдэд зээлийн гэрээг хавсаргахгүйгээр зөвхөн тухайн банкны тодорхойлолтоор баталгаажуулж болох уу гэж асуусан байсан. Тэгэхээр нь тус техникүүд нь өөрийн эзэмшлийнх байх бөгөөд зээлийн гэрээг хавсаргах, мөн холбогдох нотлох баримтуудыг ирүүлэх шаардлагатай гэсэн хариуг хүргүүлсэн.
Мөн тендерийн баримт бичгийн 9.4-д хүсэлтийн хариуг албан бичгээр үлдээж цахим системд нийтэлснээр хүргүүлсэнд тооцно гээд давхар албан бичгээр бичсэн. Тендер шалгаруулалтын зааврын нэгд энэ талаар дурдсан байгаа. Цахим системд нийтлээд давхар байршуулсан тохиолдолд хүргүүлсэнд тооцно энэ нь батлагдсан байгаа.
******* ХК-ийн тендерт шалгарсан дахь шаардлага нь нэхэмжлэгч байгууллагаас автосамосвалийн техникийн үзүүлэлтийг сольсон, техникийн даацыг зохиомлоор нь нэмсэн байж болзошгүй гэж үзсэн. Тэгээд Авто тээврийн үндэсний төвтэй хууль бусаар хамтарсан байна гэдэг тайлбарыг өгөөд байдаг. Энэ нь үндэслэлгүй "******* " ХХК-тай хуйвалдсан гэж гүтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тендерийг хуульд нийцүүлэн хараат бусаар зохион байгуулсан гэж үзэж байгаа. Хуйвалдсан гэдгийг нэхэмжлэгч байгууллагаас нотлоогүй, юугаар нотлогдож байгаа нь байхгүй, байгууллагын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж байна гэж үзэж байна. Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт материал болон холбогдох машин механизм, техник хэрэгслийг үнэлэхдээ Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд үндэслэж үнэлгээг хийдэг. Энэ нь тендер шалгаруулалтын зааврын 9.-д заасан байгаа... гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэл гаргах, хүлээн авах журам дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх боломжтой тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийнэ гэж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ дурдаад байгаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол гэж байгаа. Төрийн болон орон нутгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуульд шүүхэд хандахаас өмнө ямар ямар захиргааны байгууллагад урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх вэ гэдгийг нарийвчлан заасан. Нэгдүгээрт бусад захиргааны хуулийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаанаас өөр шаттай ийм урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээр ёстой байгаа. Сая хэлээд байна Сангийн яамны сайдын 0 оны журмын дагуу бид нар хандсан гэж ярьсан. Энэ журмын дагуу хандахдаа нэхэмжлэгч буруу хандсан. Яаж буруу хандсан гэхээр 8..-тэй холбоотой шийдвэр хандаж байгаа тохиолдолд захиалагч хандах ёстой. Захиалагч буюу ******* ХК-д хандах ёстой. ******* ХК энэ асуудалтай холбоотой асуудлыг хүлээж аваад хүсэлтийг шийдвэрлэнэ. Хүсэлтийг шийдвэрлэхдээ хүлээж авч болно, татгалзаж болно, татгалзвал Сангийн яаманд хандана, хүлээж авбал дахин үнэлгээ хийгдэнэ. Мөн хариу өгөхгүй байгаа тохиолдолд Сангийн яамд хандаж болно. Сангийн яам хариу өгөхгүй тохиолдолд тэр журмын 4. дээр заасан байгаа. Бид нар хүсэлт дээрээ дурдсан. Бид нар зохих журмын дагуу хүсэлтээ цаг хугацаанд нь өгсөн, захиалагч хуулийн хугацаанд хариу өгөөгүй гэдгийг нотолсон баримтаар Сангийн яамны гомдолдоо хавсаргах ёстой. Үүнтэй холбоотой баримт байхгүй. Ийм учраас энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг энэ компани хийхгүй байна. Нэхэмжлэгч болохоор шууд бүх юмыг алгасаад Сангийн яамд хандсан. Захиалагчид өгөх гэдэг шатыг ерөөсөө хэрэгжүүлээгүй. Анхнаасаа ямар ч хуульд заасан tendergo.mn дээр нийтлэгдлээ. Тэгээд 5 хоногийн дотор захиалагчид хандах энэ шатыг ямар учраас хэрэгжүүлэхгүй байгаа нь тодорхойгүй, ерөөсөө хандахгүй байгаа. Тэгэнгүүтээ Сангийн яаманд удаа хандахдаа хоёулан дээр нь буруу хандсан. Нэг нь болохоор ямар компанийн, ямар тендер гэдгийг маш тодорхой дурдах ёстой. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн баримт дээрээ багц гэсэн байгаа. Энэ дээр багц гэсэн дугаартай тендер байхгүй. 04 оны 000 дугаартай тендер сонгон шалгаруулалтын дугаар багц гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Сангийн яаманд хандахдаа зүгээр л багц гээд бичсэн. Сангийн яам дугаараар нь хяналт тавина. Тиймээс Сангийн яам танай дугаар тодорхойгүй байна гэдэг үндэслэлээр буцаасан. Энэ нь анхнаасаа гомдолд тавигдах бүрдүүлбэрийн шаардлагыг зөрчөөд байна. Тэгээд үүнийгээ нэхэмжлэгч залруулаад хандсантай холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөхгүй байгаа. Хариу нь л шүүхэд ирсэн байгаа. Тэрийг нь манайх нэхэмжлэгчээс та нар дахиад үүнийхээ дагуу хандсан юм биш үү гээд хүсэлт тавьсан нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Эндээс сүүлд гомдол гаргахад Сангийн яамны хариуг өгсөн байна. Тэгэхээр нэхэмжлэгч удаа Сангийн яаманд хандсан. Шүүхэд *******цхан удаагийн хандсаныгаа л өгөөд байгаа. Нөгөө талд дахиад хандсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаа зөрчсөн гэдэгтэй холбоотой баримтаа өгөхгүй байгаа. Үүнийг манайх яагаад нэхэмжлэгч бүх нотлох баримтаа гаргаж өгөхгүй шүүхийг төөрөгдүүлсэн нөхцөл байдлыг үүсгээд байна. Анхнаасаа үүнийг гаргаж өгсөн бол шүүх нэхэмжлэл үүсгэхдээ урьдчилсан шийдвэр ажиллагаа зохих журмын дагуу хийсэн үү гэдгийг хянах боломжтой байгаа.
Хүний нөөцтэй холбоотой асуудал ******* ХХК-ийн гаргасан гомдолтой холбоотой асуудал. ******* ХХК-ийн гомдлыг хянасан Сангийн яамны шийдвэрийг бид нар шүүх дээр үнэлэх гээд байна. Шүүх дээр үнэлье гээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ болгож яриад байгаа. Энэ анхнаасаа жишээлбэл ******* ******* ******* ХХК Сангийн яаманд гомдол гаргахдаа хүний нөөцтэй холбоотой ямар ч хүсэлт гомдол гаргаж байгаагүй. Зөвхөн ХХК хүний нөөцтэй холбоотой гомдол гаргах ёстой. Энэ нь нотлох баримтаар авагдсан. Үүнтэй холбоотой асуудлаа ярих гээд байгаа. Энэ тендертэй холбоотой тендерт хамт оролцсон ХХК адилхан хэрэг үүсгэсэн.
Захиргааны хэргийн нэг чиг үүргийн анхан шатны шүүх яг нэг асуудлыг талд шийдэх гээд байна. Үүнийг бид нар байж боломгүй гэж үзээд Шүүхийн хууль хэрэглээний нэгдсэн байдал эндээс алдагдвал яах вэ? Яг нэг асуудал дээр шүүх өөр тайлбар хийвэл энэ нь шүүхийн хууль хэрэглээний нэгдсэн байдал алдагдана.
Манай зүгээс дахиад Аудио гэдэг компанийг яагаад авах гээд байсан бэ гэдгийг би тодорхой хэлье. Гааль юун дээр баримталж, үндэслэж жин тоннтой холбоотой тоог гаргаж ирдэг юм. Гаалийн мэдүүлэг дээр гаалийн хилээр нөгөө талаас оруулж ирж байгаа компанийн холбоотой баримтуудыг үндэслэдэг. Ингэхдээ үйлдвэрлэгчтэй холбоотой баримтуудыг бас авдаг. Тэгэхээр бид нар үйлдвэрлэгчийн сертификат нь тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмжийн чадамж, чадавх анхнаасаа үйлдвэрлэлийн ямар хүчин чадалтай гэдгийг тодорхойлох баримт болно. Энэ хүрээнд бид нар өөрийнхөө нотлох баримт гаргах эрхийнхээ хүрээнд авъя гэдэг хүсэлт тавиад байгаа. Манай зүгээс зохих журмын дагуу шийдэгдсэн хүсэлтээ тавьсан.
Дахиад нэг асуудал нь Тендерийн үнэлгээний хороон дээр ирсэн тендерийн материалуудыг үнэлэх чиг үүрэг, эрх хэмжээ зөвхөн тендерийн үнэлгээний хороонд л байгаа. Үүнийг шүүх байна уу, захиалагч байна уу, эсвэл манайх хэзээ ч үнэлэхгүй
. Тендерийн үнэлгээний хорооны өмнөөс шийдэх ямар ч боломж байхгүй. Хууль дээр маш тодорхой заасан байгаа. Гэтэл нэхэмжлэлийн 5 болон 6 дугаар шаардлага юу хүсээд байгаа вэ гэхээр тендерийн үнэлгээний хорооны өмнөөс ороод манайхыг сайн гэдгээр шалгаруулаад, манайхтай гэрээ байгуулаад, манайхтай гэрээ байгуулахыг захиалагчид даалга гээд байна. Энэ нь захиргааны байгууллагад олгосон онцгой бүрэн эрх хэмжээг захиргааны шүүхээр өөрөөр нь хийлгэх гээд байна. Захиргааны шүүх тэрийг зөв явсан уу, үгүй юү гэдгийг хянах чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл шүүхийн чиг үүрэг, хяналтын хүрээг даваад энэ нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Шүүхийн хяналтын хүрээ гэж байгаа. Шүүхийн хяналтын хүрээ захиргааны байгууллагын бүрэн эрхийг зөв, хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн үгүйг хянана. Түүнээс биш захиргааны бүрэн эрхийг шүүх өөрөө ороод өмнөөс нь юм хийнэ гэсэн үг биш. Захиргааны гэрээг хамгийн сайн гэдгийг шалгаруулаад гэрээ байгуулах гэдэг Үнэлгээний хорооны өмнөөс захиргааны хэргийн шүүхийг ажил хий даалгаад байна. Энэ хүрээнд анхнаасаа ийм нэхэмжлэлийн шаардлага угаасаа гарах ямар ч эрхгүй.
Мөн тэмдэглэл нь захиргааны акт биш, тэмдэглэлд ямар ч захирамжилсан шинж байхгүй, захирамжилсан буюу гадагшаа чиглэсэн үр дагавартай биш, дотогшоо хоорондоо хурлаа хийсэн тэмдэглэл. Гадагшаа чиглэсэн шинж байхгүй.
Шүүхээс хэрэг маргааныг шийдэхдээ энэ нэхэмжлэлийн 6 шаардлага нь захиргааны актын объект буюу захиргааны хэм хэмжээний актын юм уу, захиргааны актын юм уу, гэрээ юм уу, эсвэл төлөвлөгөө юм уу гэдэг шаардлагуудаа хангаж байгаа юу. Хяналтын чиг хүрээнд захиргааны шүүх гэдэг утгаараа бүх юмыг хянаад бүх юмыг хүссэнээрээ хийнэ гэсэн үг биш. Шүүх хуулиар олгосон хяналтын хүрээнд л хийнэ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь хяналтын хүрээнээс даваад байна. Тиймээс энэ асуудлыг урьдчилж шийдэх нь зөв юм биш үү л гэдэг байр суурьтай байгаа.
Тендер шалгаруулалтын заавар болон тендерийн өгөгдлийн хүснэгт дээр техникийн хүчин чадлыг Авто тээврийн үндэсний төвийн autobox.mn дээр байгаа мэдээлэл болон үйлдвэрлэгчийн баталгаат танилцуулга үзүүлэлтээр үндэслэнэ гэж байгаа. Тендер нээх өдөр Авто тээврийн үндэсний autobox.mn дээр манай техникүүдийн даац 70-75, 50-ууд нь 50-аараа байсан. Түүнийг үндэслээд захиалагч шийдвэрийг гаргасан.
Дараагийнх нь үйлдвэрлэгчийн баталгааг танилцуулах үзүүлэлтээ autobox.mn дээр гарч ирэхгүй байгаа зүйлийг юугаар шалгах ёстой вэ гэхээр тендер шалгаруулалтын зааварчилгааны хүснэгт дээр заасан байгаа. Үүнд үйлдвэрлэгчийн баталгааг танилцуулах үзүүлэлт гэдэг зүйлийг бид нар яагаад өнөөдөр авах гээд байгаа юм бэ гэхээр Гаалиас ирсэн мэдээлэл 06 дугаар сарын 7-ны өдөр гарсан шүүх хурал дээр нотлох баримтаар ирсэн учраас үүнийг зайлшгүй авъя гэж оройтож яриад байгаа.
Тэгэхээр үйлдвэрлэгчийн баталгаат танилцуулга гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярихдаа ерөөсөө хамаагүй, хэрэгт ямар ч нөлөөгүй гээд байна. Энэ нь анхнаасаа л тендер шалгаруулахад ч нөлөөтэй байсан зүйл. Авто тээврийн үндэсний төвийн бүх лавлагаа тодорхойлолтууд нь тухайн үед гарч ирж байгаа болохоор хоёрдогч нь шаардлагагүй гэж үзээд тухайн тендер хийгдээд явж байгаа. Фидуцийн гэрээ, татварын гэрээ, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа тодорхойлолтууд байна. Тэгээд нэхэмжлэгчийн хэлж байгаа 50 тонны, 60 тонны, 70 тонны машинууд бүгдээрээ 4 тонныг даацтай гэдгийг өөрсдөө нотолж чадсан юм уу. Та нар ч гэсэн манайхтай адилхан машин байгаа байх гэж бодож байна. тендерт зориулж тухайн техникүүдийн даац ерөөсөө өөрчлөгдөөгүй. Анх 0 онд худалдаж авахад л тэр даац байсан. Авто тээврийн үндэсний төвд ч тийм байсан, гэрчилгээн дээрээ ч тийм байсан. Үүгээрээ санал болгосон. Тэрийгээ шалгуур үзүүлэлтээрээ хүлээн зөвшөөрсөн.
Мөн Майбаяр, Төрмөнх гээд хүнийг ярилаа. Гэхдээ энэ хэргийнх биш ******* ХХК-ийн гомдолд дурдагдсан тул хамааралгүй, гэхдээ Майнбаяр инженер уул уурхайн мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд арваад жилийн ажлын туршлагатай, манай компанид сүүлийн нэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаа хүн. Тендер шалгаруулалтын үзүүлэлт дээр 3 жил нийгмийн даатгал төлсөн байх ёстой гэж шаардлага тавиагүй зүгээр ажлын төлөвлөгөө нь 3-аас дээш жил манай компанид сүүлийн 6 сар ажилласан байх ёстой гэж шаардлага тавьсан байгаа учраас Майбаяр дээр асуудал ерөөсөө үүсэх ёсгүй. Төрмөнх 03 онд манайд ажилд орсон, дахь жилдээ ажиллаж байна. 08-0 онуудад Шарын гол ХК-д ажиллаж байсан. Дараа нь 0-0 онд Говь компанид ажиллаж байгаад 03 оны 03 дугаар сараас хойш манай компанид ажиллаж байгаа.
Санхүүгийн түрээсийн гэрээ гэж юу вэ гэхээр түрээслэгчийн түрээслэгчид эд хөрөнгө шилжүүлснээр нэг тал үүргээ биелүүлснийг ойлгоно гэсэн байгаа.
Тэгэхээр манайх үнэтэй тоног төхөөрөмжүүдийг жишээ нь Komatsu PC000-8 гэдэг тоног төхөөрөмжөөрөө 9 тэрбум 300 сая төгрөгийн үнэтэй зүйл. Үүнийг зээлийн гэрээний шийдвэр гарсан. Үүнийг танайд шилжүүлээд өгье, одоо энэ танай тоног төхөөрөмж болсон. Хэрвээ энэ зээлийнхээ төлөлтийг төлөхгүй бол манай нэр дээр байж байгаад үүнийг чинь бид нар барьцаа хөрөнгөөрөө хангуулна гэсэн болохоос биш манай юм та нар дээр байж бай гэсэн утгатай зүйл биш. Хууль дээр эд хөрөнгө шилжүүлээд өгсөн бол танайх хэрэглээ л гэсэн үг.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлээд байгаа тухайн тендерт оролцож байх өдөр манай тэр техник албан ёсны авто тээврийн гэрчилгээ нь гараагүй байсан боловч зээлийнх нь шийдвэр гараад энэ компанид олго гэсэн эрх нь олгогдоод ******* ХК уурхай дээр угсрагдаад эхэлчихсэн байсан. Энэ хутгуурын жинг хассан ч манайх тоон жиндээ хүрч байгаа. Энэ улсын ажлыг үр дүнтэй, бүтээмжтэй хийх үүднээс зөвхөн компанийнхаа хүчин чадлыг 9 тэрбум 300 сая төгрөгөөр нэмэгдүүлээд зээлийн гэрээгээр авч байгаа. Зөвхөн энэ ажил зогссонтой холбогдуулаад үүний сарын эргэн төлөлт 300-400 сая төгрөг, зөвхөн хүүд нь 40-50 сая төгрөг төлж байгаа. Тэгэхээр явж явж энэ нэхэмжлэгчийн эрх ашиг гэхээсээ илүү хариуцагч, гуравдагч этгээд манай компанийн эрх ашгийг тендерт оролцсоноор маш их хөндөгдөж байгаа. Тэгэхээр өмнөх тендерийн түдгэлзүүлэх хурал дээр хэлсэн.
Түрүүлээд эрх олгогдоод бид нар гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ажлаа хийх ёстой. Ажлаа хийхийн тулд бид нар бүх ажиллах хүч, бүх хөрөнгө мөнгөнүүдээ зөвхөн энэ төсөлд зарцуулахын тулд бид нар урьдчилсан хэлэлцүүлэг дээр орох хүртэл 7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зүгээр оруулсан байгаа. Тэгэхээр магадгүй өнөөдөр энэ хурал яаж шийдэгдэх юм үгүй бол хэний эрх ашиг хөндөгдсөнөөс болоод манай байгууллагын энэ хохирол гэдэг асуудал цаашид яригдвал яах вэ гэсэн дээр зөвхөн 7 гэдэг нь хөрөнгөө ахиулсан дүн боловч бодит гарсан зардал нь 07 дугаар сарын 0-ний өдөр 5 тэрбум төгрөгийн зардал гарчхаад байж байгаа... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс Таван толгой ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо /цаашид Үнэлгээний хороо гэх/-ны 04 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар шийдвэрийн багц -ийн ******* ХХК-ийн тендерийг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 4 дүгээр зүйлийн 4..6-д "тендер шалгаруулалт" гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа буюу тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж дүгнэсэн дүгнэлт хууль бус байсан гэж маргасан, энэ нь агуулгын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд, уг үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Тендерийн үнэлгээний хорооны хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан бусад актуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд /нэхэмжлэлийн дагасан шаардлага/ мөн хангагдах үндэслэлтэй болно.
. Таван толгой ХК-ийн Үнэлгээний хороо нь 03 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн хуралдаанаараа / дугаартай Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил /багцтай/ тендер шалгаруулалтын үнэлгээг явуулж, багц -т оролцсон компани (тодорхойлох хэсгийн .)-иудаас ХХК-иас бусад нь шаардлага хангасан гэж үнэлэн, харьцуулах хамгийн бага үнэ ирүүлсэн ******* ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн, ялагчаар шалгаруулсан, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч харьцуулах үнийн санал өндөр гэдэг үндэслэлээр тендерээс татгалзаж шийдвэрлэжээ. /ХХ-3-ын 8-36 дахь тал/
..Захиалагч тендерийн үнийг тооцохдоо уулын цулын нэгжийн өртгийг 506,4 төгрөг байхаар шаардлага тавьсан бөгөөд нэхэмжлэгч компани тендерийн зарлагдсан үнэ хэсэгт нийт үнийн дүнг тавиагүй боловч, нэгж өртгийн үнийг 350 төгрөг гэж ирүүлсэн, үнийн саналын задаргаанд нийлбэр үнийг ирүүлсэн тул санал ирүүлсэнд тооцно гэж Үнэлгээний хороо дүгнэжээ.
.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийн ******* ХХК-ийг шалгаруулсан хэсгийг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ:
. Санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник, тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийнх гэж үзэхгүй байх техникийн шаардлагыг хангаагүй,
. Хүний нөөцөд санал болгосон Маркшейдер Баянбөхийн Төрмөнх, геологич Отгонсүрэнгийн Майбаярын мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаагүй,
.3 ******* ХХК-ийн санал болгосон 30 ширхэг өөрөө буулгагчийн даац нь 47900 тн байх ёстой бодит техникийн үзүүлэлтийг Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлд хууль бусаар нэмж даацыг 50000, 70000, 75000 тн жинтэй болгож, бүртгүүлэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж, тендерт оролцсон гэж тодорхойлсон.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .0-д Шүүх энэ зүйлийн .4.-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системээс нотлох баримтыг цахимаар авч шинжлэн судлах ба захиалагч болон бусад этгээд тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системд байршуулсан баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасанд тооцно. гэж зааснаар худалдан авах ажиллагааны цахим симтем /tender.gov.mn/-д хариуцагчийн эрхээр нэвтэрч, холбогдох баримтыг цаасаар болон flash disk-нд хуулбарлан авч, шүүх хуралдаанд системд нэвтэрч нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлсэн болно.
4. Захиалагчаас 04 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн -46, 47 дугаар
албан бичгүүдээр тендерт оролцогчдод тодруулга өгсөн байна.
Уг 46 дугаар тодруулгад ... санхүүгийн түрээсийн гэрээ болон фидуцийн гэрээтэй техник, тоног төхөөрөмжүүдийг өөрийн эзэмшлийнх гэж үзэх эсэхийг тодруулж өгнө үү... гэсэн дээр өөрийн эзэмшлийнх гэж үзэхгүй болно... гэж, 47 дугаар тодруулгад ...банкнаас лизинг зээлээр аваад ашиглаж байгаа техникүүдэд зээлийн гэрээг хавсаргахгүйгээр банкны тодорхойлолтоор баталгаажуулж болох уу... гэсэн дээр тус техникүүд нь өөрийн эзэмшлийнх байх бөгөөд зээлийн гэрээг хавсаргах, холбогдох нотлох баримтуудыг ирүүлэх шаардлагатай... гэж захиалагчийн зүгээс зөрүүтэй байдлаар тодруулсан хэдий ч санхүүгийн түрээс болон фидуцийн гэрээний түрээсийн зүйл, өмчлөлийн талаарх ойлголтыг захиалагч эзэмшил гэж тодорхойлон, зээлийн гэрээ, холбогдох нотлох баримт шаардсан байх тул энэ дагуу баримтуудыг бүрдүүлж тендерт оролцсон оролцогчийг буруутгах үндэслэлгүй.
Учир нь хуулийн дүгээр зүйлийн .-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална, дугаар зүйлийн.-д Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тус*******а., 3 дугаар зүйлийн 3.-д Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно. гэж зааснаар захиалагч нь тендерийн баримт бичиг, шаардлагыг батлах эрхтэй этгээд байх тул дээрх тодруулгын агуулгыг ...уул уурхайн техник, тоног төхөөрөмж нь компаниуд шууд худалдан авч өөрийн өмчлөл, эзэмшилд байлгахад төвөгтэй, өртөг, үнэлгээ өндөр байдаг тул банкны лизинг, зээлээр авч ашиглаж байгааг хамааруулж болохоор холбогдох шаардлагыг тодруулсан... гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэв.
5.Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа /цаашид ТШЗ гэх/-ны 9.-д Техникийн чадавх болон туршлага: шаардана, маркшейдер инженер, геологич инженер-мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага 3 болон түүнээс дээш, тухайн инженер, техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ. гэж заажээ.
5. ******* ХХК-ийн хүний нөөцийн баримтаас /цахим/ үзвэл маркшейдер инженер Б.Төрмөнх /регистрийн дугаар ДЗ990953/ нь 04 онд ШУТИС-ийг уул уурхайн маркшейдер мэргэжлээр төгссөн, 04 оны ,3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг ирүүлсэн, геологич О.Майбаярын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт 3 жил хүрээгүй байх тул нэхэмжлэгчийн 04 онд дээд боловсрол эзэмшээд мэргэжлээрээ 3 жил ажилласан байх үндэслэлгүй, тухайн инженер техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг шаардагдах жилийн нийгмийн даатгалын төлөлтөөр баталгаажуулах шаардлагыг хангаагүй оролцогчийг шалгаруулсан нь хууль бус гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
5. Тендерт оролцсон ХХК-ийн гомдлоор захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянасан Сангийн яамны 04 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 03/440 дугаар шийдвэрт ...******* ХХК-ийн геологич О.Майбаярын 0 оны 0 дүгээр сараас хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг ирүүлсэн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 9.-д геологич инженерийн ажилласан жилийн туршлага 3 болон түүнээс дээш жил байх, тухайн инженер техникийн ажилтны мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг баталгаажуулахын тулд шаардагдсан жилийн нийгмийн даатгал төлсөн цахим тодорхойлолт ирүүлнэ гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...
Энэ шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 04 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, холбогдох тодруулгуудыг хийсэн байх ба геологич О.Майбаярын ажилласан байдлыг тодруулаагүй, энэ асуудлаар хэлэлцээгүй болох нь тухайн хуралдааны 03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр тогтоогдож байна.
6. ТШЗ-ны 9.-д ажил гүйцэтгэхэд ашиглах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл-шаардана, автосамосвал 50 тноос дээш даацтай, нийлбэр даац 3,500 тн-оос багагүй байхыг шаардсан. Мөн даацыг АТУТ-ийн систем дэх даац гэсэн үзүүлэлтээр тооцох бөгөөд бүх жин, өөрийн жин гэсэн үзүүлэлт хамаарахгүй гэжээ.
6. ******* ХХК нь үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг Маягт 3-ыг дагуу ирүүлэхдээ 0 тн , 75 тн 3, 50 тн 7, 70 тн 0, 70 тн 4, 60 тн 4, 70 тн 4, 70 тн-ы 0 ширхэг, нийт 53 ширхэг өөрөө буулгагч буюу автосамосвал санал болгосон, нийт даацыг 3,645 тн гэж тодорхойлсон байна.
6. Шүүх хуралдаанд худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д хариуцагчийн эрхээр нэвтэрч санал болгосон машин механизмын мэдээллийг тендер нээсэн өдөр цахим системээр дамжуулан Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас шалгасан байдлыг судлахад ******* ХХК-ийн санал болгосон техник хэрэгслийн даацууд мэдээллийн сантай тохирч байсан бөгөөд төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны үйл ажиллагааг буруутгахгүй, мэдээллийн үнэн зөв, бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн аливаа асуудалд захиалагч хариуцлага хүлээхгүй болохыг ТШЗ-нд анхааруулсан, мөн Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна. гэж зохицуулсан.
6.3 Гэвч нэхэмжлэгчээс хуурамч бичиг баримт бүрдүүлж тендерт оролцсон компанийг шалгаруулсан гэж маргасан тул шүүх цахим систем дэх баримт бичгийн үнэн зөвийг нотлох нэмэлт нотлох баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан маргаж буй үндэслэлийг шалгахад /ХХ-3-ын 7-9 дэх тал/ ******* ХХК-ийн Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалтын -3 дугаарт бичигдсэн HOWO ZZ5707 маркийн өөрөө буулгагч, 70 тн даацтай гэж тендерт санал болгосон 0 ширхэг автосамосвалын даац нь 47,9 тн буюу нэг бүр нь , тн-ын, нийт ,0 тн-ын зөрүүтэй, тендерийн шаардлагад тавигдсан нийлбэр даац 3,500 тн-оос багагүй байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.
6.4 Нэхэмжлэгч дээрх үйл баримтын талаар Авто үйлчилгээний төвийн мэдээллийн нэгдсэн сан Autobox.mn-д тендер шалгаруулалтын дараа мэдээлэл засварлагдан орсон, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг /ХХ--ын 86-88 дахь тал/ 04 оны 03 дугаар сарын 8-ны өдөр 70000 кг-ыг даацтай, солив гэж нэгэн зэрэг бүртгэл хийсэн Ц.Соло гэх бүртгэлийн ажилтан байдаггүй, техникийн хяналтын үзлэгийн программ дахь бүртгэл хийсэн ажилтны мэдээлэл зөрүүтэй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
6.5 Шүүхээс тоног төхөөрөмж, техник хэрэгслийн даацыг тодорхойлох зорилгоор Гаалийн ерөнхий газраас гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээллийг цахим сангаас лавлагаа авсан боловч ТШЗ-нд машин механизмын талаарх мэдээллийг Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас лавлана гэж заасан байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Тендерийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:, 6.4.-д энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;, 6.4.-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;, 6.4.3-д захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх;, 6.4.4-д тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх. гээд 6.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. гэж захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх зохицуулалттай ба 6.0-д Энэ хуулийн 6.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана: гэж хуульчилсан.
7. Энэ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлүүдээр маргаан бүхий тендерт шалгарсан ******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй болох нь тогтоогдсон тул тус тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
8. Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхдээ Тендерийн хуулийн дүгээр зүйлийн .4.-д заасан харьцуулах үнийн аргыг хэрэглэсэн, 7 дугаар зүйлийн 7.5-д Тендерийг энэ хуулийн .4.-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг... тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ. гэж зохицуулсан.
8. Худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д тендерт оролцогчдын ирүүлсэн баримтаас үзэхэд шалгарсан ******* ХХК м.куб уулын цулыг 004,6 төгрөгөөр олборлохоор, нийт 57,3,687,863.00 төгрөгөөр, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь м.куб уулын цулыг 350 төгрөгөөр тооцож,нийт 64,75,399,50.00 төгрөгөөр, ******* ХХК м.куб уулын цулыг 379 төгрөгөөр, нийт 65,347,0,645.00 төгрөгийн, ХХК м.куб уулын цулыг 399 төгрөгөөр, нийт 65,775,753,78.86 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлж, эрэмбэлэгджээ.
8. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Тендерийг энэ хуулийн .4.-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг... тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ. гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, энэ тендерт шалгарсан ******* ХХК-ийн тендер шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон, ******* ******* ******* ХХК болон ******* ХХК-иудын тендерийг Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул үнийн өсөх дарааллаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн ******* ******* ******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг шаардлагын ******* ******* ******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
8.3 Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь Үнэлгээний хорооны эс үйлдэхүйд холбогдох ёстой, эс үйлдэхүй байхгүй тул энэ шаардлага үндэслэлгүй гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргах хангалттай үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шаардаж буй Үнэлгээний хорооны татгалзсан актыг гаргахыг даалгах боломжтой.
9. Үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа буюу тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж дүгнэсэн дүгнэлт хууль бус байсан тул уг үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Тендерийн үнэлгээний хорооны хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан бусад акт буюу ******* ХХК-тай ******* ХК-ийн хооронд байгуулсан гэрээнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага мөн хангагдах үндэслэлтэй болно.
0. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан, энэхүү маргааны тухайд Үнэлгээний хорооны 04 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар шийдвэрийн багц -ийн ******* ХХК-ийн тендерийг шалгаруулсан шийдвэр хууль бус, ******* ******* ******* ХХК тендерт хамгийн сайн санал ирүүлсэн болох нь тогтоогдох тул Тендерийн хуулийн 8 дугаар зүйлийн 8..-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; гэж зааснаар хариуцагч Таван толгой ХК-д нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
. ******* ХК-ийн 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн -46 дугаар, 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн - дугаар мэдэгдлүүд нь тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжид үндэслэсэн, тухайн мэдэгдэлд дурдсан асуудлыг ******* ХК шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн агуулгатай Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.-д заасан захиргааны акт-ын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.-д заасан хүчингүй болгох нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54..-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
.Тус шүүхийн шүүгчийн 04 оны 07 дугаар сарын 0-ний өдрийн ******* ХК-ийн ******* ХХК-тай байгуулсан ******* ордын -0087 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц- хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх /04/ дугаар гэрээний биелэлтийг түдгэлзүүлсэн 0/ШЗ04/0083 дугаар захирамжийн үйлчлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.3-д Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3., 06.3.4, 06.3.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.4., 6.4., 6.4.3, 6.4.4, 6.9, 7 дугаар зүйлийн 7.5, 8 дугаар зүйлийн 8.. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* ХК-ийн Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил-/ дугаартай тендер шалгаруулах Үнэлгээний хорооны 04 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаар шийдвэрийн багц--ийн "******* " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ******* ХК болон "******* " ХХК-ийн хооронд байгуулсан /04/ тоот гэрээг хүчингүй болгож, , ******* ******* ******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, ******* ******* ******* ХХК-тай гэрээ байгуулахыг ******* ХК-д тус тус даалгасугай.
. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37. дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.., 09 дүгээр зүйлийн 09. дахь хэсэг заасныг баримтлан нэхэмжлэлийн Захиалагчийн 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн /46 тоот, 04 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн / тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА