Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01175

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/01175

Х аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/01118/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Ц сумын Хилийн заставын байранд оршин суух, Э.М ,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Э.М (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтаншагай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Д г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Би Б.Д д 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Kio prontirt маркын 11*** улсын дугаартай ачааны автомашинаа 9,000,000 (есөн сая) төгрөгөөр худалдаж аман гэрээ хийж, төлбөрийг 2 сарын дотор бэлнээр болон байшингийн торхоор төлнө гэсэн боловч 2024 оны 8 дугаар сар болтол өгөөгүй тул Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч Б.Д нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Б.Д нь хамгийн сүүлд Х аймгийн Ж суманд 5 дугаар багт байгаа гээд 89***, 956*** дугаарын утастай байсан. Р*** регистрийн дугаартай бөгөөд түүний оршин суух хаягийг нь тодруулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байна... гэв.

Хүсэлт гаргагч шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15/ШЗ2024/03664 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтыг гаргаж өгчээ.

Шүүх өөрийн санаачлагаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Д н оршин суугаа хаягийн болон шилжилт хөдөлгөөний лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Би Б.Д д 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Kio prontirt маркын 11*** улсын дугаартай ачааны автомашинаа 9,000,000 (есөн сая) төгрөгөөр худалдаж аман гэрээ хийж, төлбөрийг 2 сарын дотор бэлнээр болон байшингийн торхоор төлнө гэсэн боловч 2024 оны 8 дугаар сар болтол өгөөгүй тул Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч Б.Д нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Б.Д нь хамгийн сүүлд Х аймгийн Ж суманд 5 дугаар багт байгаа гээд 8****4, 95*** дугаарын утастай байсан. Р*** регистрийн дугаартай бөгөөд түүний оршин суух хаягийг нь тодруулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байна... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар CVL2467010001007623 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Д нь Х аймгийн Ж сумын 5 дугаар баг Оргил 20 дугаар гудамжны 05 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Э.М нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15/ШЗ2024/03664 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Д н оршин суугаа газар нь тодорхойгүй үйл баримт тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар Р***, Б.Д г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Х аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн

155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар Р***, Б.Д г эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн

155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар Р***, Б.Д г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэн, хаягийг олж тогтоомогц хүсэлт гаргагч Э.М д нэн даруй мэдэгдэхийг Х аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Р.САРАНТУЯА