Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2024/01458

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01536и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод байрлах ******* (утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

 “921,035.39 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

 “...Т.******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18114 тоот зэлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8.1 хувийн хүүтэй авсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хугацаа сунгалт хийснээс хойш огт төлөлт хийгдээгүй. Иймд Т.*******эс 921,035.59 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“..Миний бие Т.******* нь *******-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн нэхэмжлэл дээр үүссэн төлбөр тооцоог 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжилсэн төлбөр нь 921,035.59 төгрөг болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан “921,035.39 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,654.85 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******эс 13,327 төгрөг, төрийн сангийн орлогоос 13,327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох “921,035.39 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,654.85 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******эс 13,327 төгрөг, төрийн сангийн орлогоос 13,327 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.НОМИН