Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00892

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00892

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***д оршин суух, У П-ийн Н,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 155/2024/00888/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П.Н миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1966 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн асрамжинд өсөж бойжин дунд сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшин, 1992 оноос одоог хүртэл Хөвсгөл аймгийн Галт сумын хүн эмнэлэгт их эмч, Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байна.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал гарч ирсэн ба хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу бичигдсэн, ажиллаж байхдаа биеийн байдлаас шалтгаалан 1 жилийн чөлөө авч байсан зэрэг шалтгааны улмаас миний дээрх байгууллагад ажиллаж байсан зарим хугацаа тооцогдохгүй байна.

Иймд П.Н миний 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ныг өдрийг хүртэл Улаанбаатар хотын Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт асрагчаар, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн хүний их эмчийн салбарын эрхлэгчээр, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Галт сумын хүн эмнэлгийн салбарт хүний их эмчээр, 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Галт сумын эмнэлгийн салбарт хүний их эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргасан ба миний бие нийгмийн даатгалын байгууллагаас холбогдбобх зөвлөгөөг авсны үндсэн дээр хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

П.Н миний Улаанбаатар хотын Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Хүний их эмчийн салбарт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлэгт 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд их эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: У П-ийн Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ... П- овогтой Н нь Галт сумын хүн эмнэлэгт 1993 оны 3 дугаар сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл, 1996 оны 5 дугаар сарас 1996 оны 11 дүгээр сар хүртэл, 1998 оны 1 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар хүртэл их эмчээр ажиллаж байсан. Цалингийн цэсний лавлагааг гаргаж хавсралтаар хүргүүлэв. гэх бичилт бүхий 03/167 тоот албан бичиг, Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон тэмдэгт, социалист хөдөлмөрийн Улсын клиникийн төв эмнэлгийн захирлын 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Оройн бэлтгэл ангийн сонсогчийг асрагчаар ажиллуулах тухай 242 дугаартай тушаал, Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон тэмдэгт, социалист хөдөлмөрийн Улсын клиникийн төв эмнэлгийн захирлын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Анагаах ухааны дээд сургуулийн бэлтгэл сонсогч нарын ажилласан хугацааны амралтын тооцоо хийх тухай 181 дугаартай тушаалд тус тус Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газрын даргын 1992 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1992 онд сургууль төгсөгчдийг хуваарилах, ажилд томилох, шилжүүлэх, ажилласан хугацаа сэргээн тогтоох, ажлаас чөлөөлөх тухай 29 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай Ажилд авах тухай тушаалд тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, №449643 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (1992 оны 7 дугаар сарын 01, 1993 оны 9 дүгээр сарын 02, 1993 оны 9 дүгээр сарын 01, нэмж оруулав 1995 оны 01 дүгээр сарын 01, 1992 оны 7 дугаар сарын 01 гэх бичилт бүхий), №049674 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (1995 оноос 1996 оныг дуустал), Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлгийн 1996 оны 5, 6, 8, 9, 10, 11, дүгээр сарын цалингийн тооцооны баримтын хуулбарт Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн тодорхойлолтын Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын цалингийн цэсний лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-39 дугаар хуудас, 60-70 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Ц, Ё.О нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Нийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар,Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Галт сумын Засаг даргын 1992 оны 61 дугаартай захирамж, тус сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 33, 1995 оны 56 дугаартай тушаалуудын архивын хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-54 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь Улаанбаатар хотын Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд асрагчаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн хүний их эмчийн салбарт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлэгт 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүний их эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Улаанбаатар хотын Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Хүний их эмчийн салбарт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлэгт 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд их эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч П.Н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч П.Н нь Улаанбаатар хотын Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Хүний их эмчийн салбарт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлэгт 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд их эмчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон тэмдэгт, социалист хөдөлмөрийн Улсын клиникийн төв эмнэлгийн захиргааны даргын 1984 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 242 дугаартай Нүдний тасагт П-ийн Н 8 сарын 20 ноос гэх бичилт бүхий Оройн бэлтгэл ангийн сонсогчийг асрагчаар ажиллуулах тухай тушаалд Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),

Эрүүлийг хамгаалах яамны харьяа хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон тэмдэгт, социалист хөдөлмөрийн Улсын клиникийн төв эмнэлгийн захиргааны даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай 8.Н.Б, Б.М, П.Н, Д.Б, Н.Ц, М.Э- мэс заслын I, II тасагт бэлтгэл сонсогч 1984 оны 8 сарын 20 ноос 1985 оны 6 сарын 20 хүртэл гэх бичилт бүхий Анагаах ухааны дээд сургуулийн бэлтгэл сонсогч нарын ажилласан хугацааны тооцоо хийх тухай тушаалд Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8-9 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгалаах, нийгэм хангамжийн газрын даргын 1992 оны 7 дугар сарын 05-ны өдрийн 29 дугаартай 1992 онд сургууль төгсөгчдийг хуваарилах, ажилд томилох, шилжүүлэх, ажилласан хугацаа сэргээн тогтоох ажлаас чөлөөлөх тухай тушаал түүний хавсралтад 3.Галт сумын хүний эмнэлэгт Р.Н-г хүний эмнэлгийн эрхлэгч их эмчээр, Нүхт багт Р.Ж-ийг бага эмчээр, Зүрхийн хүний эмнэлэгт П.Нийг салбарын эрхлэгч их эмчээр, З.Б-г бага эмчээр, Б.Б-г сувилагчаар гэх бичилт бүхий хуулбарт Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 7 дугаартай Их эмч Н.Б-гийн жирэмсний амралттай байх хугацаанд их эмч П.Нийг 1996 оны 5 сарын 1-ээс түр томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд авах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 11 дугаар хуудас),

№449643 дугаартай 1992 оны 7 дугаар сарын 01, 1993 оны 9 дүгээр сарын 02, 1993 оны 9 дүгээр сарын 01, нэмж оруулав 1995 оны 01 дүгээр сарын 01, 1992 оны 7 дугаар сарын 01 гэх бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

№049674 дугаартай 1995 оны 1 дүгээр сараас дүгээр сар, 1996 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлгийн 1996 оны 5-11 дүгээр сарын цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 14-25 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрхийн эмнэлгийн 1993 оны 3 дугаар сар, 6 дугаар сар, 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалингийн тооцооны баримтуудад Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 26-36 дугаар хуудас),

2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5.Овог: П-, 6.Нэр: Н... 14.Ажилладаг байгууллага: Анагаах ухааны дээд сургууль, ажилд орсон он 1984, эрхэлдэг ажил оюутан ...оршдог сум, район Сүхбаатар...бүртгэгчийн нэр Э, 1988 оны 4 сарын 23 гэх бичилттэй архивын хуулбар (хавтаст хэргийн 47-50 дугаар тал)

2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Галт сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дугаартай 1.Сумын хүн эмнэлгийн эрхлэгч их эмчээр Р.Н-, Зүрх багийн хүн эмнэлгийн эрхлэгч их эмчээр П.Н нарыг 1992 оны 2-р сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаал,

Хөвсгөл аймгийн Галт сумын хүний эмнэлгийн эрхлэгчийн 1994 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай 2.Гишүүд: Байгалмаа /их эмч/, Н /их эмч/, Г.Отгонбаяр /эх баригч/, Н- /ня-бо/ гэх бичилттэй Ажилтан ажилчдын ажлын үр дүнтэй уялдаж цалин хөлс олгох журам батлах тухай тушаалын Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 51-54 дүгээр тал),

Гэрч Д.Цгийн ...Би 1992-1996 онуудад Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. ...П.Н нь намайг ажиллаж байх үед 1992 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт хүний их эмчээр ажиллахаар очиж байсан ... гэх мэдүүлэг,

Гэрч Ё.Оы ...П.Н 1992 онд сургууль төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт ажиллаж байгаад, Галт сумынхаа Хүн эмнэлэгт их эмчээр ирж, одоог хүртэл ажилалж байгаа... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч П.Н нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Улаанбаатар хотын Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Хүний их эмчийн салбарт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлэгт 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд их эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У П-ийн Нийн Улаанбаатар хотын Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний тасагт 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд асрагчаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Хүний их эмчийн салбарт 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эрхлэгчээр, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүн эмнэлэгт 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд их эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН