| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00685/И |
| Дугаар | 155/ШШ2024/00901 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/00901
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2024/00901 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***од оршин суух, М Б-ын Б,
хариуцагч: ***од оршин суух, Б Б-гийн Э,
нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий 155/2024/00685/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.
(Хариуцагч Б.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х нар нь товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар М Б-ын Б, Б Б-гийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Э.М-ыг эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 13 дугаар гудамжны 13 тоотод байрлах 30,000,000 (гучин сая) төгрөгийн үнэлгээ бүхий 000000000 нэгж талбарын дугаартай 678.1 кв.м газар, мөн газар дээр байрлах хувийн сууцны зориулалттай, 46.4 кв.м хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн Ү-11111111 дугаартай хувийн сууцыг нэхэмжлэгч Б.Б, охин Э.М-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.М- нарын өмчлөлд үлдээж, уг үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсэг болох 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.Бгаас гаргуулж хариуцагч Б.Эд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эас улсын тэмдэгтийн хураамж 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Эд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Бд тус тус үүрэг болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Цэрэнпагмад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН