| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00925/И |
| Дугаар | 155/ШШ2024/00914 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00914
| 2024 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00914 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах ББББ ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух Ш Дийн Б-д холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 2,621,800 (хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга найман зуу) төгрөг, хүүгийн төлбөр 102,250 (нэг зуун хоёр мянга хоёр зуун тавь) төгрөг, алданги 1,362,025 (нэг сая гурван зуун жаран хоёр мянга хорин тав) төгрөг, нийт 4,086,075 (дөрвөн сая наян зургаан мянга далан тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/00925/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББББ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ББББ ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч ББББ ХХК-аас 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг зэлдэгч Д.Б-д 30 (гуч) хоногийн 3.9 (гурав аравны ес) хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд тус зээл нь эхний сарууддаа сунгагдан, үндсэн зээлээс хасалт хийн хэвийн үргэлжилж байсан боловч, гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөх үүргийг зээлдэгчээс бүрэн гүйцэтгээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 (тэг аравны хоёр) хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн байна.
Зээлдэгч гэрээний хугацаа дуусч буй талаар тухайн үед олон удаа мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх тухай сануулсан бөгөөд үүргийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй бол гэрээний хугацааг сунгах боломжтой талаар удаа дараа мэдэгдэж байтал зээлдэгч нь үл тоон, итгэл эвдэн зээлийн гэрээг ноцтойгоор зөрчин, фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг 3 дахь этгээдэд дур мэдэн зарж борлуулсан тул иргэний хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн тул иргэний хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн.
Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үндсэн үүрэгт 2,621,800 (хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга найман зуу) төгрөг, хүүгийн төлбөрт 102,250 (нэг зуун хоёр мянга хоёр зуун тавь) төгрөг, алдангийн төлбөрт 1,362,025 (нэг сая гурван зуун жаран хоёр мянга хорин тав) төгрөг, нийт 4,086,075 (дөрвөн сая наян зургаан мянга далан тав) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д овогтой Б- нь ББББ ХХК-аас 4,086,075 (дөрвөн сая наян зургаан мянга далан тав) төгрөгийг гаргуулж авсан бөгөөд төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББББ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ББББ ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар нь хариуцагч Д.Б-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 2,621,800 (хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга найман зуу) төгрөг, хүүгийн төлбөр 102,250 (нэг зуун хоёр мянга хоёр зуун тавь) төгрөг, алданги 1,362,025 (нэг сая гурван зуун жаран хоёр мянга хорин тав) төгрөг, нийт 4,086,075 (дөрвөн сая наян зургаан мянга далан тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,086,075 (дөрвөн сая наян зургаан мянга далан тав) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББББ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,327 (наян мянга гурван зуун хорин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гээс 40,163.5 (дөчин мянга нэг зуун жаран гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 40,163.5 (дөчин мянга нэг зуун жаран гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББББ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ББББ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох үндсэн зээлийн төлбөр 2,621,800 (хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга найман зуу) төгрөг, хүүгийн төлбөр 102,250 (нэг зуун хоёр мянга хоёр зуун тавь) төгрөг, алданги 1,362,025 (нэг сая гурван зуун жаран хоёр мянга хорин тав) төгрөг, нийт 4,086,075 (дөрвөн сая наян зургаан мянга далан тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,086,075 (дөрвөн сая наян зургаан мянга далан тав) төгрөгийг нэхэмжлэгч ББББ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,327 (наян мянга гурван зуун хорин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гөөс 40,163.5 (дөчин мянга нэг зуун жаран гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 40,163.5 (дөчин мянга нэг зуун жаран гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББББ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН