Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00915

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00915

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, Л ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Г-ийн Ст холбогдох,

2,935,666.02 (хоёр сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2024/00942/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.С нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №1050130223032773 тоот онлайн зээлийг ББСБ-аас 6 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Г.Стай байгуулсан дээрх нэмэлт зээлийн гэрээний 4.1.3, 4.1.6-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Г.Саас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №1050130223032773 тоот онлайн нэмэлт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,294,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 373,866.02 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 267,000 төгрөг нийт нийлбэр дүн болох 2,935,666.02 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 62,000 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г-ийн С нь Л ББСБ ХХК-аас 2,935,666.02 (хоёр сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд уг мөнгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн хариуцагч Г-ийн Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,935,666.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэсэгчлэн хуваан төлөхөөр болсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Ст холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,935,666.02 (хоёр сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,935,666.02 (хоёр сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,000 (жаран хоёр мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Саас 2,935,666.02 (хоёр сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 61,921 (жаран нэгэн мянга есөн зуун хорин нэг) төгрөгийн тал хувь 30,960.5 (гучин мянга есөн зуун жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 31,039.5 (гучин нэгэн мянга гучин ес төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Л ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ст холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,935,666.02 (хоёр сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,935,666.02 (хоёр сая есөн зуун гучин таван мянга зургаан зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Л ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,000 (жаран хоёр мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Саас 30,960.5 (гучин мянга есөн зуун жаран төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 31,039.5 (гучин нэгэн мянга гучин ес төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН