Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00916

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00916

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Х Г-ын Од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,424,068.37 (таван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга жаран найман төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/00954/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г- овогтой О нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбар, Төв тооцооны төвтэй ЗГ-47792336 тоот зээлийн гэрээ, БГХ/47792336 дугаартай Барьцааны гэрээ байгуулж 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн цалингийн зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.

Зээлдэгч онлайн зээлийн эрхийн хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,900,000 төгрөг, 100,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 550,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл тус тус авсан.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1,702,667.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 803,319.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,171.07 төгрөг, нийт 2,507,158.86 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 173 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Иймээс зээлдэгч Г- овогтой Огаас 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөрт 4,997,332.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 415,196.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,539.97 төгрөг, нийт 5,424,068.37 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г-ын О Хаан банкнаас 5,424,068.37 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд төлбөрийг төлнө.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбараас гаргасан зээлийн үлдэгдэл 4,997,332.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 415,196.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,539.97 төгрөг, нийт 5,424,068.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан Г.О нь нийт төлбөрийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,424,068.37 (таван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга жаран найман төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,424,068.37 (таван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга жаран найман төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,736 (нэг зуун нэгэн мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Огаас 50,868 (тавин мянга найман зуун жаран найм) төгрөгийг, улсын орлогоос 50,868 (тавин мянга найман зуун жаран найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,424,068.37 (таван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга жаран найман төгрөг гучин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,424,068.37 (таван сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга жаран найман төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,736 (нэг зуун нэгэн мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Огаас 50,868 (тавин мянга найман зуун жаран найм) төгрөгийг, улсын орлогоос 50,868 (тавин мянга найман зуун жаран найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН