Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00917

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00917

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух Б Б-ийн Бд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 880,036 (найман зуун наян мянга гучин зургаа) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00933/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 90,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 80,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Б.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.Бын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээл

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт

350,000

350,000

201,420

37,814

589,234

90,000

90,000

54,600

10,320

154,920

80,000

80,000

47,348

8,534

135,882

520,000

520,000

303,368

56,668

880,036

ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 880,036 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б нь ББСБ-аас нэхэмжилсэн 880,036 (найман зуун наян мянга гучин зургаа) төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК нь хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 880,036 төгрөгийг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 880,036 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 880,036 (найман зуун наян мянга гучин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох нийт 880,036 (найман зуун наян мянга гучин зургаа) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,671 (хорин таван мянга зургаан зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 12,835.5 (арван хоёр мянга найман зуун гучин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 12,835.5 (арван хоёр мянга найман зуун гучин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 880,036 (найман зуун наян мянга гучин зургаа) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 880,036 (найман зуун наян мянга гучин зургаа) төгрөгийг нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,671 (хорин таван мянга зургаан зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 12,835.5 (арван хоёр мянга найман зуун гучин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 12,835.5 (арван хоёр мянга найман зуун гучин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН