Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2015/00318

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаартай,  дугаар утастай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: оршин суух, эрэгтэй,  регистрийн дугаартай,  утасны дугаартай, ******* овогт ******* холбогдох

Машины үнэ 3500000 төгрөгийг тухай нэхэмжлэлийг 2015 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01 сарын 01-ний өдөр ******* соната-2 маркын авто машиныг 3500000 төгрөгөөр зарсан. Гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөхгүй байх тул 3500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *******аас 2015 оны 01 сарын 01-ний өдөр соната-2 маркын авто машиныг 3500000 төгрөгөөр авсан. Мөнгөө төлөөгүй байгаа нь үнэн. 1000000 төгрөгийг Г.******* дансанд хийсэн. Үлдэгдэл 2500000 төгрөгийг 2015 оны 07 сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас машины үнэ 3500000 төгрөг тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3500000 төгрөгийг 1000000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2500000 төгрөгийг 2015 оны 07 сарын 20-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 35475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ******* нэхэмжлэгч *******т 3500000 төгрөгийг 2015 оны 07 сарын 20-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 35475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Л.НАРАНГЭРЭЛ