Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

Л.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                       Хэргийн индекс /22/0/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******, *******

Хохирогчийн өмгөөлөгч ******* /цахимаар/

Шүүгдэгч Л.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч        

Нарийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 22 оны дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.******* гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 22 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт ******* *******, оны дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, хэрэг үйлдэгдэх үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дугаар хэсэг, тоотод түр оршин сууж байсан, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Л.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч 2 оны 09 дүгээр сард аймгийн сумын дугаар багийн дүгээр гудамжны тоотод, Дархан-Уул аймгийн дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй буудалд, мөн 2 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн дугаар гудамжны тоотод тус тус зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т заасан гэмт хэрэг,

-мөн 22 оны 0 дугаар сарын ,, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар брак байрны тоотод хамтран амьдрагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг,

-мөн 22 оны 07 дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар хэсэг, тоотод буюу гэртээ хамтран амьдрагч боомилж амь насыг нь хохироон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэрэг,

-мөн 22 оны 07 дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй эмийн сан дотор эмийн санч цээжин тус газарт нь хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Л.******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2.., . дүгээр зүйлийн 2.4., . дугаар зүйлийн 2., .7 дугаар зүйлийн ..т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийг, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т заасан гэмт хэргийг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д заасан гэмт хэргийг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т зааснаар жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн ., 2., 4.т тус тус зааснаар шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцож сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн ., 2.т зааснаар шүүгдэгч Л.******* цагдан хоригдсон 0 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.., 0 дугаар зүйлийн 0..т зааснаар шүүгдэгч Л.*******ас 0..794 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын -р баг, -р хороолол -р байрны тоотод оршин суух *******д олгож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн будаа агшаагчийн сав ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд ширхэг, хар хөх өнгийн подволк ширхэг, цагаан эрээн малгайтай нимгэн цамц ширхэг, олс ширхэг, “Самсунг А-0” маркийн гар утас ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

-Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.******* давж заалдах гомдолдоо:

...Миний бие үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 0..794 төгрөгийг шүүх хурлаас өмнө төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний амьдрал ахуйн байдал болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 20 жилийн хорих ялаас зохих хэсгийг хасаж өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.******* тайлбартаа:

Төлбөрөө төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хохирогчид төлж барагдуулах 0..790 төгрөгийг төлж барагдуулаагүй давж заалдах шатны шүүх хуралдаанд орж ирсэн. Хохирлыг барагдуулаагүй орж ирсэн шалтгаан нь ажиллаж байсан компани нь цалингаа өгөөгүй, тухайн үед шүүгдэгчийн ар гэрт ажил явдал гарч аав, ээж нь тэтгэврийн зээл авсан байсан. Ингээд шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2 оны дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгчийн аав, ээж нь тэтгэврийн зээл авч эхний байдлаар ,00,000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгчээс гомдол гаргах эрхийн хүрээнд нийт шийтгүүлсэн “20 жилээс тодорхой хэсгийг буюу , 2 жилийг хасуулах” санал гаргасан. Шүүдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Л.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулах тул хорих ялаас тодорхой хэмжээгээр ял багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Шүүгдэгч Л.******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, 22 оны 07 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар хохирогчийн ар гэрээс нэг ч удаа уучлал гуйгаагүй, хохирогчийг амьд сэрүүн байхад байнга дарамталж зодсоор байгаад амь насыг нь хохироосон. Шүүх хуралдаанд төлбөрөө төлж барагдуулна гэж байгаа боловч 0,000,000 төгрөг нь хүний амь насны хохирол биш зөвхөн оршуулгын зардал юм. Гэтэл оршуулгын зардал болох 0,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй шүүх хуралдаан болохоос өмнөх өдөр буюу 2 оны дугаар сарын 07-ны өдөр дүр үзүүлж байгаа маягаар ,00,000 төгрөгийг төлсөн байна. Үлдсэн хохирол мөнгийг хэзээ, яаж, хэрхэн төлөх нь тодорхойгүй байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс Л.*******д 20 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Л.******* гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн ., .т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч 2 оны 09 дүгээр сард аймгийн сумын дугаар багийн дүгээр гудамжны тоотод, Дархан-Уул аймгийн дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй буудалд, мөн 2 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн дугаар гудамжны тоотод тус тус зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т заасан гэмт хэрэгт,

-мөн 22 оны 0 дугаар сарын ,, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар брак байрны тоотод хамтран амьдрагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт,

-мөн 22 оны 07 дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар хэсэг, тоотод буюу гэртээ хамтран амьдрагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, боомилж амь насыг нь хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д заасан  гэмт хэрэгт,

-мөн 22 оны 07 дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй эмийн сан дотор эмийн санч цээжин тус газарт нь зэвсгийн чанартай зүйл болох хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т заасан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т зааснаар жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн ., 2., 4.т зааснаар шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцож сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 0 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Л.*******ас 0..794 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгохоор шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Л.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч байсан ыг 2 оны 09 дүгээр сард аймгийн суманд аавындаа, мөн 9 сарын дундуур Дархан-Уул аймгийн дугаар багт байрлах “” нэртэй буудалд, мөн 2 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн дугаар гудамжны тоотод байнга зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..т заасан гэмт хэргийг, дараа нь 22 оны 0 дугаар сарын ., 22-ны өдрүүдэд түүнийг дахин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, тархины хаван, баруун талын хацар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч ын урьд амьд ахуйдаа Л.*******д зодуулж байсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед хэлж мэдүүлж байсан мэдүүлэг болох "...Хамгийн анх 2 оны 09 дүгээр сарын дундуур намайг хардаад эцэг эхийнхээ хажууд зодоод гэрээсээ хөөж явуулсан. Дараа нь 2 дахь удаа Дарханд ирээд 4 хонож байхад Л.******* араас ирээд над руу залгаад “эмнэлэгт эмчлүүлье” гэсэн. Тэгээд бид уулзаад Дархан сумын -р багт “” буудалд ороод тэндээ архи ууж байхад хардаад намайг зодсон. Энэ үед миний өмнө зодуулсан шарх эдгэрээгүй байхад нэмж зодоод хамаг бие хөх няц болж байсан. дахь удаа 22 оны 0 дүгээр сарын дундуур нөхөр намайг алгадахад хажууд байсан хоёр найз гэрээс гарахдаа цагдаа дуудаж, цагдаа ирж түүнийг эрүүлжүүлж, 7 хоног баривчлагдаж байсан. Хамгийн сүүлд 22 оны 0 дугаар сарын -ны өдөр гэртээ хамт архи ууж байгаад нөхөр гадагш гарсан хойно утас нь дугараад нэг эмэгтэй “Л.*******тай унтаж хэвтдэг” гээд байхаар нь Л.*******ас тэр эмэгтэйн талаар асуухад “мэдэхгүй” гэж уурлаад, миний зүүн шанаа хэсэг рүү алгадахаар нь би түүнд “энэ хүүхнээ өмөөрлөө” гэж орилоход, ахин намайг цохиж унагахаар нь “чи ийм өөдгүй, өөр хүн өмөөрч намайг зодлоо” гээд дөхөөд очсон чинь хөлөөрөө миний салтай руу жийсэн” гэх мэдүүлэг /-р хх /, мөн түүнийг зодуулсныг харсан, сонссон, мэдэх зүйлийнхээ талаар гэрчилсэн гэрч болох “...Л.******* нь манай тоот өрөөнд сард эхнэртэйгээ хоёулаа түрээсэлж орсон... Тэр эхнэрийн хамт байнга согтуу, хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байдаг. Байрнаас гарахаас 0 гаруй хоногийн өмнө эхнэрийгээ зодчихсон байсан... Миний мэдэхээр хоёр удаа эхнэрээ зодчихсон байсан” гэх /-р хх 44/,

эрч “... надад 2 оны 09 дүгээр сарын дундуур “аас Дархан руу ирж байна, нөхөр Л.*******д зодуулсан” гэж манай гэрт ирж хоносон. Түүний гуя болон 2 гар нь хөхөрчихсөн, сайн явж чадахгүй доголоод байсан. Харин маргааш нь манай гэрт байхад нөхөр нь утсаар яриад дуудаад аваад явсан. Надад сүүлд буюу 22 оны 0 дугаар сарын дундуур “нөхөртөө зодуулчихлаа” гэж хэлж байсан” гэх /-р хх /,

-гэрч “... нь манай эмнэлгийн гэмтлийн тасагт 22 оны 0 дугаар сарын -ний өдрөөс 22 оны 07 дугаар сарын 0-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлэгт ирэхдээ “нөхөртөө зодуулсан” гээд нүд нь хөхөрсөн байсан. Манай эмнэлэгт хэвтэж байгаад 22 оны 07 дугаар сарын 0-ний өдөр эмчилгээ дуусаагүй байхад эмч, сувилагчид мэдэгдэлгүй гарч яваад одоо хүртэл ирээгүй” гэсэн /-р хх 2-2/ мэдүүлгүүд, ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, хүзүү, хоолойнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 22 оны 0 дугаар сарын -ны өдрийн 7 дугаар., мөн дараа нь дахин түүний биед тархины хаван, баруун талын хацар ясны цөмөрсөн хугарал, нүүрэнд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 22 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай дүгнэлтүүд /-р хх -7, 22-2-р тал/, “Саран элит” эмнэлгийн 22 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн рентген оношилгоо /-р хх 7/, хохирогч ын өвчний түүх /2-р хх 7-4/ зэрэг нотлох баримтуудаар,

 -үүний дараа шүүгдэгч Л.******* нь 22 оны 07 дугаар сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар хэсэг, тоотод тоотод буюу гэртээ хамтран амьдрагч тай маргалдаж түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олсоор хүзүүгээр нь боомилж амь насыг нь хохироож, даавуунд ороож хувцасны шүүгээнд хийж нуугаад гэрээ гаднаас нь цоожлоод орхин явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2..д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн “...шкафан дотор байрлах дэр, ягаан өнгийн цэцэг бүхий орны даавуу зэргийг татаж гаргахад өмхийрч муудсан цогцсын толгойн оройн хэсэг, хөлийн сарвуу хэсэг, мөн таазны дэлбэн яс цухуйж байв. ...цогцос нь зүүн талаараа хажуу тийшээ зүүн хөлөө нугалсан, баруун хөл цүнхтэй эд зүйлс дээгүүр давж байрласан, толгойн үс муудсан байдалтай зулгарч унасан, булчингийн эд эрхтэн гавлын яс гарсан, хүзүүг олс мэт уяагаар ороож боосон, хүзүүний яс ширхэг ширхгээр салсан, цогцсын дээгүүр өмссөн цамц цайвар өнгөтэй боловч хүрэн бор тослог шингэн зүйлээр маш их бохирлогдсон, түүнийг хайчаар хайчилж нээхэд хар өнгийн мэт футболк байх ба түүнийг хайчилж нээхэд биеийн ар нуруу хэсгээрээ ялзарч муудсан, арьс булчин, нурууны доод хэсгийн бүсэлхий хэсгийн арьс булчингийн эд ялзарч муудсан эдийн дутагдалд орсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх 0-/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  ...Удаа дараа зоддог байсныг сүүлд мэдсэн. Хамгийн сүүлд 22 оны 07 дугаар сарын 0-ны өдөр наадмын үеэр сүүлд амьдарч байсан газар нь очиж эгчтэйгээ уулзахад нүүр нь нэлээд хөхөрсөн байсан. Миний доод талын дүү Улаанбаатарт амьдардаг, наадмаар гэр бүлээрээ тийшээ явах гэж байсан. Эгчийгээ “цуг явъя” гэхэд “яаж би ийм нүүртэй явах вэ? та хэд яваад ир” гэж хэлсэн. Миний эгч өөрийн гэсэн гар утасгүй, энэ хүн бариулдаггүй, утсыг нь эвдээд хаячихдаг байсан. хоноод л утсаар ярьдаг байсан. Холбоо барихгүй удаад байхаар нь “зодож нүддэг, арай тэр хүн нь алаад хаячхаагүй байгаа” гээд нөхөртэй хэлээд гэрт нь очсон. Очиход байшин цоожтой, гэртээ байхгүй байсан тул оройхон дахиж ирж үзье гээд явсан. Орой очих гэж байтал цагдаагаас залгаад “хүрээд ирэх боломж байна уу?” гэсэн. Маргааш нь бүтэн сайнд эгчийгээ олсон. Хүн харахын аргагүй болчихсон байсан”  гэх мэдүүлэг,

эрч өгсөн “...Би ынд 22 оны 07 дугаар сарын -ний өдөр .00 цагийн орчим наадмын хуушуур аваачиж өгөхөд талийгаач өөрөө гарч ирж аваад буцаад явсан. Энэ үед үсээ хусчихсан, мөн өмнө нь нөхөртөө зодуулсан нүүрний гэмтэл нь гүйцэд эдгээгүй байсан. Дараа нь 22 оны 07 дугаар сарын -ний өдөр гэдэг талийгаачийн найзтай хамт очоод байшингийн гадна хаалгыг нээгээд бид нар дотогш ороход шалан дээр баахан үхсэн өтний ялаа, мөн гэрээс маш өмхий үнэр үнэртэж байсан... баруун талын хувцасны шүүгээ рүү очоод нээж үзэхэд наагуур нь хөнжил овоолоод тавьсан, тэр хөнжлийн цус хатаж өмхийрч өтсөн байсан, тэгээд цагдаад мэдэгдэх болсон” гэх мэдүүлэг /-р хх 4/,

-гэрч өгсөн: “...Манай найз болон нэг залуу бид гурав байшин руу ороход шалан дээр дүүрэн ялаа үхчихсэн, өмхий үнэртэй байсан. Тэнд аймаар өмхий үнэртэй байсан учир би түрүүлээд гарахад араас нөгөө хоёр гарч ирсэн. Байшингаас гарахад нөгөө залуу цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /-р хх 4/,

-гэрч өгсөн: “...Над руу 22 оны 07 дугаар сарын 2-ны өдөр миний танил ын дүү ******* утсаар яриад “эгчийг хайгаад олохгүй байна, харин Батальонд байдаг гэрийг нь олсон, цоожтой байна, тантай холбоо барьсан уу” гэж асуусан. Харин өнөөдөр буюу 22 оны 07 дугаар сарын -ний өдөр 2.00 цагийн орчимд *******  над руу яриад “гэр нь цоожтой байна, та лоом байвал аваад ирээч, хөшөөд хаалгыг нь нээгээд үзье” гэж хэлсэн. Тэгээд би очоод хадаасны лоомоор хаалгыг нь нээгээд дотогш ороход маш их өмхий ханхалж, шалаар үхсэн өтний ялаа байсан... хувцасны шүүгээг нээж үзэхэд өмхийрсөн мах үнэртэж, шүүгээнээс өт унаж байсан, тийм болохоор цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /-р хх 0/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...цогцсын ерөнхий байдал бие бүх биеэр эдийн дутагдалд орж булчин ялзарч муудсан, бүх хэсгийн яс ил гарсан, цогцсын толгой хэсэг салсан, хүзүүнд 9 удаа ороосон олстой, хүзүүний яс нэг нэг ширхгээр салсан, цээжний урд хэсэг, ар нурууны дээд хэсэг, хоёр гарын арьс хатсан, гавлын яс хоосон, тархины эд ялзарч үгүй болсон, хэлний 0 хувь хазагдаж ил гарч хатсан, дээд , доод шүдтэй, доод үүдэн хоёр шүд цогцсын ялзралын улмаас муудаж унасан, доод баруун дугаар шүд үгүй байв” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /-р хх 4-7/,

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 22 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шинжээчийн “Талийгаачийн арьс зөөлөн эд ялзарч үгүй болсон тул зөөлөн эдэд гэмтэл тогтоох боломжгүй. Талийгаачийн ясанд гэмтэл тогтоогдсонгүй. ...Талийгаачийн хүзүүнд 9 ороосон олс мэт зүйлийн биетэй буюу хүзүү хэсэгтэй харьцсан хэсэгт тосорхог, наалдамхай бараан арьс төст зүйл байгаагаас харахад боомлилтын улмаас нас барсан байх боломжтой гэсэн дүгнэлт /-р 9-7/, нас барсны гэрчилгээ /2-р хх-/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /-р хх-27/, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар,  

-дээрх гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа шүүгдэгч Л.******* нь 22 оны 07 дугаар сарын -ны өдөр Дархан сумын дүгээр багт байрлах “” нэртэй эмийн сан дотор аливаа биетийг гэмтээх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болох зэвсгийн чанартай зүйлээр /хадаасаар/ эмийн санч цээжин тус газарт хатгаж эрүүл мэндэд нь зүүн хөхний дээд хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шарх, бугалгад хатгагдсан шарх, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 оны 07 дугаар сарын -ны өдөр эмийн сан дээрээ ганцаараа байхад гаднаас бараандуу хувцастай, улаандуу өнгийн подволктой, хар өнгийн амны хаалт зүүсэн 40 гарч яваа м 0 см өндөртэй хар арьстай нүүр нь их шалбарсан эрэгтэй хүн ороод ирсэн. Тэгээд эгчээ та энэ дугаар луу залгаад өгөөч гэхээр нь залгахад утсаа аваагүй, эргээд нөгөө дугаар нь залгахаар нь би чанга яригч дээр нь тавьж өгөөд яриулсан чинь “найздаа 000 төгрөг өгөөч, бие өвдөөд эм авах гэсэн юм” гэж хэлэхэд нөгөө залуу “мөнгө байхгүй, мөнгөний боломж алга” гэж хэлсэн. 0 минутын дараа гаднаас тэр залуу буцаж орж ирэхдээ гаднах төмөр хаалгыг хаагаад орж ирээд “та энэ өрөө рүү ор” гэж хэлээд намайг амралтын өрөө рүү оруулсан, тэгэхээр нь би “чи эгчээсээ хэрэгтэй мөнгө төгрөг байвал ав” гэж хэлсэн чинь “та дуугүй наад өрөө рүү ор” гэж хэлээд гараас татаж чирээд унагаачхаад өрөөний дээд цонх нээлттэй байсныг хаахаар нь би доод талын цонхыг онгойлгоод орцны үүдэнд хүн сууж байхаар нь хашхираад “хүн намайг алах гээд байна, цагдаа дуудаарай” гэж хэлээд эргээд хартал тэр залуу хурц нарийн хоёр талдаа бариултай төмрөөр миний зүүн хөхний дээд тал болон гарын булчин хэсэгт тус бүр нэг нэг удаа хутгалсан юм” гэх мэдүүлэг /2-р хх 0-07/,

эрч өгсөн: “...Өнөөдөр .00 цагийн орчимд гэрийн орцны урд салхинд сууж байтал манай орцны эмийн сангийн хойшоо харсан цонхоор эмийн санч цонхоо онгойлгоод “Намайг хүн алах гээд байна, хүн зодох гээд байна” гэж орилсон. Тэгээд байрны урдуур тойроод эмийн сан дээр нь ирэхэд үүдэндээ цусаа гоожуулсан байдалтай зогсож байсан ба хажууд нь зурагчин залуу хамт зогсож байсан. Юу болсон талаар тодруулахад “танихгүй залуу орж ирээд гар утсаараа нэг удаа яриулаач гээд ярьчхаад цээж хэсэг рүү үзүүртэй зүйлээр хатгачхаад гараад зугтаачихлаа гэсэн” гэх мэдүүлэг /2-р хх 4/,

эрч өгсөн: “...22 оны 07 дугаар сарын -ны өдөр цаг 04 минутад нэг утаснаас манай багийн найз Л.******* залгаж  надаас ”эмийн санд байна, 20.000 төгрөг байвал өгөөч” гэж гуйхаар нь би “надад мөнгө алга байна” гэж хэлээд тэгээд салгасан” гэх мэдүүлэг /2-р хх -7/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .22 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай ..Л.Энхтуяагийн биед зүүн хөх, бугалгын хатгагдсан шарх ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, цээжний зулгаралт, шууны цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, зүүн бугалгын хатгагдсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлт /2-р хх -2/, хохирогч Л.Энхтуяагийн өвчний түүх /2-р хх -4/, дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй, бүрэн нотлогджээ.

Шүүгдэгч Л.******* нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэх нь хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба тэрээр сэтгэцийн хувьд эрүүл, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 22 оны 0 дугаар сарын 0-ны 47/22 дугаартай магадалгаагаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь талийгаач тай нэг гэрт хамт амьдардаг хамтран амьдрагч, эхнэр, нөхрийн харилцаатай гэр бүл байсан нөхцөл байдал тогтоогдсон байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд /хүн/ гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг 2-оос дээш удаа, түүнчлэн хэд хэдэн бүлэгт буюу 0., дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн тухай хийсэн хууль зүйн дүгнэлт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, үүссэн хор уршгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний үйлдсэн хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Гэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн .д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.*******д үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулсан хэдий ч ял оногдуулаад нэмж нэгтгэсэн байдал нь ялын зохистой харьцаанд нийцээгүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт бүрэн тохирсон гэж үзэхэд хангалттай биш, шүүгдэгч нь зөвхөн нэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа мэт хамгийн хүнд ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2. дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2.4.д зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн ..д зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хоногийг хорих ялын хоногоор тооцож сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосноос харахад энэ 20 жилийн хугацаагаар хорих ялд бусад ялуудыг бүгдийг багтаасан мэтээр тогтоосон нь ял оногдуулах үндсэн зарчим, шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг хангаагүйг цаашид анхаарах нь зүйтэй.

Хэдийгээр ямар хэмжээний ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүх хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялуудыг заавал нэмж нэгтгэх гэж байгаа тул хамгийн хүнд ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн 2. дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 20 жилийн хугацаа гэдгийг мэдэж байж заавал энэ хугацааг тултал оногдуулах биш, бусад ялуудаа нэмэхээ бодолцож ял оногдуулсан бол зохимжтой байсан, хэн ч харсан ялуудыг бүгдийг хооронд нь нэмжээ гэж үзэхээр байжээ.

Нэгэнт анхан шатны шүүх дүгнэлтдээ ялуудыг нэмж нэгтгэсэн талаар дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох шаардлагагүй, харин цаашид ял оногдуулахдаа ялын зохистой харьцааг хангахад анхаарах шаардлагатай. 

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.*******ас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д 0..794 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө .00.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.*******д оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэл, хувийн байдалд нь тохирсон байх тул түүний “шүүхээс оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялаас зохих хэсгийг хасаж өгнө үү” гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн ., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.******* гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БУЯНЖАРГАЛ

                                               ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ