Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2015/00322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, эрэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оноос 1989 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Прокурорын газарт жижүүрээр ажиллаж байсан. Ажилд орсон тушаал дээр миний нэрийг ******* гэж буруу бичигдснээр тушаалын нэр буруу бичигдсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болж байгаа юм. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 358 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Прокурорын 1986 оны 12 сарын 01-ний өдрийн 65, 1987 оны 08 сарын 31-ний өдрийн 33, 1988 оны 01 сарын 15-ны өдрийн 67, 1989 оны 10 сарын 13-ны өдрийн 37 дугаар тушаалын хуулбар, хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Прокурорын газарт жижүүрээр ажиллаж байсан болох тус аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 358 дугаар лавлагаа, тус аймгийн Прокурорын 1986 оны 12 сарын 01-ний өдрийн 65, 1987 оны 08 сарын 31-ний өдрийн 33, 1988 оны 01 сарын 15-ны өдрийн 67, 1989 оны 10 сарын 13-ны өдрийн 37 дугаар тушаалын хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Прокурорын газарт жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                  Л.НАРАНГЭРЭЛ