Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2015/00323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, эрэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оноос 1991 он хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуульд слесарь, байрын багш, хөдөлмөрийн багш зэргийг хийж байсан. Одоо тэтгэвэрт орох болсон тул 1982 оны 12 сарын 14-ний өдрөөс 1987 оны 02 сарын 30-ны өдрийг дуустал байрын багш, 1987 оны 10 сараас 1990 оны 12 сарыг дуустал хөдөлмөрийн мастер багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 04-ний өдрийн 316 дугаар лавлагаа, тус аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 08 сарын 30-ны өдрийн 16, 1982 оны 06 сарын 21-ны өдрийн 19, 1985 оны 03 сарын 18-ны өдрийн тушаалын хуулбарууд, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* нь 1982 оны 12 сарын 14-ний өдрөөс 1987 оны 02 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуульд байрын багш, 1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтын мастер багшаар ажиллаж байсан болох тус аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 04-ний өдрийн 316 дугаар лавлагаа, тус аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 08 сарын 30-ны өдрийн 16, 1982 оны 06 сарын 21-ны өдрийн 19, 1985 оны 03 сарын 18-ны өдрийн тушаалын хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* 1982 оны 12 сарын 14-ний өдрөөс 1987 оны 02 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10 жилийн дунд сургуульд байрын багш,

1987 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн өргөтгөсөн сургалтын мастер багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ