Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                              Хэргийн индекс 6/2022/0339/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн *******

Нарийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны дугаар сарын -ны өдрийн 4 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.*******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт ******* *******, оны дүгээр сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, мэргэжилтэй, “” студийн ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД:ТЕ613/,

Шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэр, “Дархан” зочид буудалд иргэн г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хоёр нүд, баруун хацар, эрүү, зүүн чих, цээж, зүүн бугалга, бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

******* ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.*******ыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* сануулж,

Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.******* давж заалдах гомдолдоо:

... Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд надад холбогдуулсан зүйлчлэл, гэм буруутайд тооцсонд маргаангүй. Анхан шатны шүүх надад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ...одоогоор орлогогүй байгаа гэж мэдүүлсэн мөн тогтмол ажил төрөл эрхэлдэггүй орлого тодорхойгүй гэж үзээд торгох ял шийтгэх үндэслэлгүй байна гэж үзсэн.

Миний хувийн байдал шийтгэх тогтоолын биеийн байцаалтад тэмдэглэгдсэн мэргэжилтэй, “” студийн ажилтай, ам бүл 2, бага насны хүүхдийн хамт ам бүл хоёулаа амьдардаг хүн юм.

Миний бие урлагийн салбарт бие даасан уран бүтээлч бөгөөд төр, хувийн хэвшлийн аль нэг салбарт тогтмол цагаар ажиллаж цалин хөлс хэдийгээр авдаггүй боловч хувиараа ажиллаж, олсон орлогоороо амьдралаа залгуулж, хүүхдээ тэжээн тэтгэж, хүүхдэдээ цаг зав гаргаж асран хамгаалдаг ганц бие аав хүн юм.

Гэтэл Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.******* надад 320 / гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хүүхдээ өөрөө өсгөж байгаа ганц бие эцэг надад уг ял нь хүндээр тусч байна.

Миний бие хохирогч г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж удаа дараа уучлалт хүсэж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлгийн тусламж авахад эмчилгээнд нь зориулж 1,000,000 төгрөгийг тухайн цаг хугацаанд нь сайн дураараа өгсөн.

Мөн би хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон гэмтэлтэй холбогдолтой эмчилгээний цаашид гарах зардал баримтаа бүрдүүлбэл төлнө.

Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад ажил эрхлээгүй байсан талаар мэдүүлсэн байдаг. Одоогийн байдлаар Т.******* нь урлаг уран бүтээлийн ажлаа хийгээд тогтмол орлоготой болсон. Өмгөөлөгч миний зүгээс шүүхэд шүүгдэгчийн орлого нотолсон 2023 оны 1, 2 дугаар сарын баримтыг давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн. Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын хувьд хохирогч гийн найзтай амьдарч байгаад Дархан-Уул аймагт чөлөөт уран бүтээлээ хийж байна. Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Өмгөөлөгч миний хувьд хөнгөрүүлэх нөхцөл байсан гэж үзсэн.

Хохирогч шүүхэд ямар нэг баримт гаргаж өгөөгүй байхад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч баримтуудыг бүрдүүлж өгсөн байдаг. Иймд 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолыг торгох ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч Т.******* дамжуулж хэлэхдээ “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилсөн тохиолдолд оногдох торгох ялын хэмжээ хэдэн төгрөг байсан ч хамаагүй төлнө гэж хэлсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ иргэн г үл ялих зүйлээр шалтаглан зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 30 минутад “”-д хөгжмийн тоглолт хийгээд 00 цагт тоглолт дуусаад тэндээсээ хамтлагаараа нэртэй газарт орж хэсэг суусан. Ингэж суухдаа хүн болгон нэг нэг жижиг пиво уусан. Баар хааж бид нар жижиг хэрэгслүүдээ студи дээрээ тавих санаатай , ах 2 явсан ба бусад нь тараад явсан. Тэгэхээр нь би найзуудтайгаа уулзаж хэсэг хамт байж байгаад ганцаараа хөгжмийн студи рүүгээ очсон чинь , ах 2 дундаа нэг шил архи тавиад сууж байсан. Би тэр хоёртой хамт хэсэг сууж байтал гаднаас ******* ах танихгүй залуугийн хамт орж ирээд бөөнөөрөө нийлээд архи уугаад суусан. Тэгтэл ******* ахыг дагаж ирсэн 2 залуугийн нэг нь түрүүлээд гараад явсан ба нөгөөх нь тасраад унтаад өгсөн. Энэ үед , ах 2 тамхи татах гээд студиэс гарсан хойгуур ******* надад хандаж “чи миний амьдралд гай болсон пизда, миний амьдралыг үгүй хийсэн” гээд миний хэвлий хэсэг рүү өшиглөхөд би хойшоо саваад орны модон дээр тулаад унасан. Босож чадахгүй сууж байхад ирж миний үснээс зулгааж бариад өөрийнхөө амийг хорлож чамд гай болно гээд дайраад байхаар нь би болиулах гэсэн чинь намайг боож унагаагаад миний хэвлий, цээж, нүүрэн дээр дэвсэж зодсон. Энэ үед гаднаас , ах 2 ороод ирсэн чинь тэр хоёр луу дайрч давшилсан чинь тэр 2 гарч зугтаад цагдаад дуудлага өгсөн байна лээ. Цагдаа ирэх хооронд намайг дахин зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэнэт шилэн стакан ******* ах руу шидсэн. Гэхдээ тэр стакан нь хэнийг ч оноогүй. Тэгэхээр нь бид нар хажуугаас нь одоо болиоч ээ гэж хэлээд хэрүүл маргааныг нь намжаасан. Тухайн үед юунаас болж маргаан болсон талаар мэдээгүй. Энэ үед би *******тай учраа олмоор байна, та 2 гарч бай гэхээр нь тэр хоёрыг учраа олох гэж байгаа юм байна гэж бодоод хамт үлдээгээд Дорж-Очир бид 2 тамхи татах санаатай гараад явсан. Тэгтэл буудлын хүн гарч ирээд хүн орилоод байна гэхээр нь Дорж-Очир бид 2 гүйгээд орсон чинь буйдан дээр суучихсан нүүр нь нил цус болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бид нар үлдээд нэг шил архи ууж байтал жаахан согтоод ******* ах руу шилэн стакан аваад шидэхээр нь бид 2 наанаас нь д хандаж чи одоо боль гэж хэлсэн. Тэгсэн чинь нь бид 2-ыг гарч бай, би *******тай учраа олмоор байна гэхээр нь бид 2 студийн өрөөнөөс гарч буудлын гадаа тамхи татаж байтал буудлын ажилтан гарч ирээд дотор чинь бөөн юм болоод байна ш дээ гэхээр нь бид 2 буцаад гүйгээд ортол зодуулсан байдалтай хамар амнаас нь цус гарчихсан буйдан дээр сууж байхаар нь утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1034 дугаартай “...гийн биед хоёр нүд, баруун хацар, эрүү, зүүн чих, цээж, зүүн бугалга, бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Шүүгдэгч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... намайг янз бүрээр хэлж хэл амаар доромжилж өмнөх эхнэрийн талаар ярьсан. Би өнгөрсөн амьдралыг битгий сөхөөд бай гэдэг зүйлийг хэлсэн гэтэл над руу хагархай шил бариад намайг ална гээд дайрч эхэлсэн. Миний удам судрын нэрийг дурдаж доромжилсон учраас би тэсээгүй босож ирээд олон удаа цохисон. Тухайн үед уур хүрсэн согтуу байсан нөхцөл байдлаас болж ийм байдалд хүрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв, зүйлчлэл тохирсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие урлагийн салбарт хувиараа ажилладаг бие даасан уран бүтээлч тул хэдийд ч, хэзээ ч ажиллахад бэлэн байх ёстой байдаг. Түүнчлэн миний шууд асрамжид насанд хүрээгүй бага насны хүүхдүүд байдаг, ганц бие аав хүн тул 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүндээр тусаж байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.******* хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй үндэслэл тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан сонсгосон ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул түүнд оногдуулсан ялыг өөрчлөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажил болон хичээлээс чөлөөтэй үед 2 цаг, эсхүл ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд 8 цагаас ихгүй, хоногт 10 цагаас багагүй байна.” гэж заасан байдаг тул шүүгдэгч өөрийн ажлын онцлог, ар гэрийн байдал зэргийг харгалзан өдөрт ямар хугацаагаар ажиллах саналаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид гаргаж болно.

Мөн шүүгдэгч шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх явцад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оногдуулсан ялыг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд ял биелүүлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаар сарын -ны өдрийн 4 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                  Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                 Б.МАНЛАЙБААТАР