| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/05154/И |
| Дугаар | 182/ШШ2024/04426 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/04426
2024 10 29 182/ШШ2024/04426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Х-н гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Л.******* нь ******* *******тай 2023.03.06-ны өдөр ЗГ1745111708 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 8,800,000 төгрөгийг жилийн 18.6%-ийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч Л.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, 213 хоног хугацаа хэтрүүлэн, *******ийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон ба 2024.06.24-ний өдрийн байдлаар нийт 4,636,313 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлдэгч Л.******* нь зээл авах үедээ Архангай аймгийн ... тоот хаягт оршин сууж байсан боловч одоо энэ хаягт бүртгэлгүй болон оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолт, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.31-ний өдрийн 129/ШЗ2024/01885 дугаар шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь Л.*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2023.03.06-ны өдрийн ЗГ1745111708 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.31-ний өдрийн 1885 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Л.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, Л.*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2023.03.06-ны өдрийн ЗГ1745111708 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар Л.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.******* нь Архангай аймгийн ... тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.31-ний өдрийн 1885 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.******* нь ******* ******* ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Л.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Л.М-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Л.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч О.Х-д мэдэгдэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойзш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА