Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2015/00325

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Хүсэлт гаргагч:  оршин суух, эрэгтэй,  регистрийн дугаартай, ******* овогт ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2015 оны 07 дугаар сарын 01 ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1978-1994 он хүртэл УАА-н удирдах газарт өрмийн ажилчин, мастераар ажиллаж байсан. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 1982-1994 онуудад ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Би хөдөлмөрийн дэвтрээрээ тэтгэвэрт орох юм байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь 1978-1994 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан, шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тухайгаа шүүхэд бичгээр гаргасныг үндэслэн түүний ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалсан татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар 1982-1994 онуудад Баянхонгор аймгийн Усны аж ахуйн газарт өрмийн ажилчин, мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос татгалзсан *******ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төвлөрсөн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргаж хүсэлт гаргагч *******т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлт гаргагч ******* нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ