Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 131/ШШ2015/00326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, эмэгтэй,  регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2015 оны 07 дугаар сарын 01 ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний 1981-1991 он хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж 1982 оны 10 дугаар сарын 04 ний өдөр ******* гэр бүл болсноос хойш нэгдэл тартал хамтран нэгдлийн мал маллаж байсан. Иймд Б.******* 1981-1991 он хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Б.******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 93 дугаар албан бичиг, ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Б.******* ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Р.Дудаарай, Б.Дашцэрэн нарын мэдүүлэг, ******* аваргын диплом, баярын бичиг, хүндэт жуух бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* 1981-1991 онуудад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байсан талаархи баримт Баянхонгор аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох талаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 93 тоот албан бичиг хэрэгт авагдсан хэдий ч ******* нь 1981 он 05 дугаар сарын 25 ны өдрийн 09 тоот тушаалаар Ургац нэгдлийн 4 дүгээр бригадад хоньчноор томилсон тухай, 1981-1990 онуудад түүний ажилласан хоног, тооцсон үндсэн хөлс зэргийг тэмдэглэж тэмдэг дарсан Б.******* ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтэр нь түүнийг ажиллаж байсныг нотлох үндэслэл болно.

Хүсэлт гаргагч ******* нь 1982 оны 10 дугаар сарын 04 ний өдөр ******* гэр бүл болсноос хойш нэгдэл тартал хамтран нэгдлийн мал маллаж байсан талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй болох нь , ******* нарын 1982 оны 10 дугаар сарын 04 ний өдөр гэр бүл болсныг бүртгүүлсэн болох талаархи Улсын бүртгэлийн хэлтсийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ******* 1982, 1984, 1986,1988,1989 онуудад ажлын амжилт гаргаж шагнагдаж байсан баярын бичгүүдээр илэрхийлэгдэх ажлын амжилтад эхнэр Б.******* оролцоо хамт байх малчин хүний ажлын онцлогийг харгалзан нотлох баримтад авч үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн , ******* нар нь гэрлэгчид болохынхоо хувьд 1982-1990 онуудад хамтран мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Р.Дудаарай, Б.Дашцэрэн нарын мэдүүлэг зэргийг үндэслэн Б.******* 1982 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Харин 1981,1991 онд ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* ******* 1981, 1991 онуудад ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож, 1982 оны 01 дүгээр сарын 01ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ